Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшлогджээ
Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон. Гэвч хэргийн шүүх хуралдаан аравдугаар сарын 25-ныг хүртэл хойшилсныг албаны эх сурвалж хэллээ. Эргэн сануулахад шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргаж байсан. Тодруулбал, яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял, мөн хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноосон байдаг.
Сэтгэгдэл