Хуульч Ц.Мөнхбат: Нийгэмд нэг асуудал дэгдэнгүүт түүнийг намжаах зорилгоор юу ч хамаагүй ярьж, хуулийн зохицуулалтуудаа өөрчлөөд байж болохгүй

Aдмин / Хууль

Хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбатаас тодрууллаа.


-Та ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын мэдээлэл хийснийг харсан уу?

-Харлаа.

-Тэгэхээр тэдгээр согтуугаар жолоо барьсан гэх 33.000 хүнийг хууль хэрэгжиж эхлэхээр торгож шийтгэнэ гэсэн үг үү. Яг юу гэсэн үг юм бол?

-Энэ бол хүний эрхзүйн байдлыг дордуулсан шийдвэр. Ялангуяа Монгол Улсын Үндсэн хуулинд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэж заасан. Тэр утга агуулгаараа хүний эрхзүйн байдлыг дордуулж буцаан хэрэглэхгүй. Тэгвэл 1937 оны хэлмэгдүүлэлттэй энэ тэнцэнэ. Тэр үеийн бүх үйлдлээ буцааж хэрэглэх болчихоод байгаа биз. Хэн нэгэн улстөрч гарч ирээд л ийм шийдвэр гаргаад байвал энэ нь маш хортой, аюултай. Өөрөө хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэдэг юм яриад байна.

-Тэгсэн хэрнээ хууль хэрэгжих байтугай хэлэлцүүлж эхлээгүй байхаас өмнөх үеийн тоо баримт дурдаж байгаа нь эргэлзээтэй байна л даа?

-Энэ бол наад захын хуулийн ангийн оюутнуудын ч мэддэг асуудал шүү дээ. Яг энэ хуулийн төслөө ч өргөн бариагүй. Олон нийтээр ч хэлэлцүүлээгүй. Дөнгөж сайд болчихоод ингэж хэлж болохгүй. Сайд хүн Улсын их хурал биш. Улсын их хурлын дарга ч биш шүү дээ. Зүгээр л нэг сайд өөрийн үзэл бодлоо шууд Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож оруулж ирээд, хуулийг ингэж өөрчилнө гэдэг нөхцөл байдал руу орж болохгүй. Энэ хүн бүхэл бүтэн салбарыг төлөөлж байгаа шүү дээ. Эрдэмтэн судлаачдаас судалгаа авна. Асууж тодруулна. Хуульчдаар наана нь хэлэцүүлнэ. Сайд болонгуутаа хэн нэг нь шууд хуулийг өөрчлөөд байж болохгүй. Жишээ нь, бага насны хүүхэд гэдэг нь 14 хүртэлх насны хүүхдийг тооцож байсан бол 16 болгоно гэнэ. Эрхзүйн онолын үүднээс бид иргэний эрхзүйн харилцаа бүрэн бус чадамж, бүрэн чадамж гэх мэтээр судална. Зөвхөн иргэний эрхзүй дээр ч биш. 14-16 насны хүүхдэд тодорхой төрлийн гэмт хэргийн ял шийтгэл гэх мэтээр судлах ёстой. Бүхэл бүтэн шинжлэх ухааны эсрэг ийм зүйл ярина гэдэг нь хэтэрхий поп байна. Юуны тулд шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, хандлагууд байгаа билээ. Нийгэмд нэг асуудал дэгдэнгүүт тэр асуудлыг намжаах зорилгоор юу ч хамаагүй бураад байж, хуулийн зохицуулалтуудаа өөрчлөөд байж болохгүй.

С.Отгонбаяр

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.118] 2023-10-11 20:14:56

Болно яадаг юм муу суга минь Архи уучаад машин барьж байгаа хүмүүс маш их байна бүр маш их. Бүр ихэнх нь өмнө нь ууж баригдаад жолоодох эрхгүй болчихсон мөртлөө машин барьж уугаад БАЙНА ОЙЛГОЖ БАЙНА УУ СУГАА ОЙЛГОХГҮЙ БАЙВАЛ 5 ДАХИЙН ОРОЙ ХҮССЭН МАШИНАА ЗОГСОО БҮГД УУЧИХСАН БАЙГАА ЯЛАНГУУЯА ЭЛДЭВ БАЯРУУДААР БОЛ БҮР БИТҮҮ СОГТУУ ЖОЛООЧИД АЙН. ТЭР ТУСМАА АРДАА АРТАЙ ГАРУУД БОЛ БҮР УУЧААД ШУУД ЗОРИГТОЙ МАШИН БАРИАД БАЙНА ЭНИЙГ ЧИ ЮУ ГЭХ ВЭ МУУ СУГА МИНЬ

Лутаа [139.5.219.82] 2023-10-10 23:59:01

Архидан согтууралтай хамнийн хатуу тэмцэхгүй бол шинэ төрөх ирээдүй маань ухаан саармаг,одоо байгаа хүмүүсийн 5 хүн нэг нь сэтгэц гажигтай сонин ард түмэн болох боллоо.Сайдаа номхоруулж авахаа урьдал болгож болохгүй. Саналаа бичээд явуул. Очоод уулз.Ажилд нь дэм бол.

Иргэн [103.212.118.234] 2023-10-10 23:00:36

Шинэ хууль батлаад хэрэгжиж эхэлсэн өпрөөс л тэр заалтууд мөрдөгдөх ёстой шүү дээ, хуульч хүн мэдэж байгаа байлгүй дээ. Тэгвэл ядаж маш бага зэрэгтэй үлээгдсэг, хүн амьтанд ямар нэг хохирол учруулаагүй хүмүүсийн эрхийг сэргээмээр юм! Зарим нь бараг жаахан айраг уугаад 028 тай гараад эрхээ хасуулсан ч хүмүүс бий шүү!’

Зочин [124.158.95.5] 2023-10-10 16:23:13

tiim shuu

1 [66.181.161.140] 2023-10-10 13:56:31

Энэ хуулийн цоорхойг ашиглан замын цагдаа шүүгч тээврийн прокурор л хожино нөхцөл байдал нь бүрдээгүй цагаа олоогүй хууль


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.