Төрийн ордны засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийнэ

Aдмин / Улстөр

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийн онцлох хөрөнгө оруулалтуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан Төрийн ордонд ажиллах боломжийг хангах ёстой. Төрийн ордны засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийнэ. Цахим тоног төхөөрөмжүүд хуучирсан учир шинэчлэх шаардлагатай.

Ирэх онд эрүүл мэндийн салбарт олон жил яригдсан 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн ажлыг эхлүүлнэ. Хүүхэд хамгааллын санг энэ жилийн найман тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Үүнийг ирэх жил 14 тэрбум төгрөгт хүргэнэ. Бусад хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын төвүүдийн, урсгал зардлууд нэмэгдсэн” хэмээн ярив.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.