Чингис хааны музейд 7 метр өндөр баримлыг байрлуулна

Aдмин / Нүүр

Чингис хаан үндэсний музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, шинэ үзмэрээр баяжуулах дэглэлтийн ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд музейн есдүгээр давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6,3 метр өргөн, 7 метр урт хэмжээтэй Чингис хааны шүтээн барималыг суурилуулах, заслын ажил музейн төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн байна.

Уг тохижилт дууссаны дараа “Ёслол хүндэтгэлийн танхим” нээхээр төлөвлөжээ. Мөн Их Монгол Улсын нийслэл Хархорумд байсан “Мөнгөн мод”-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20-р зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8 ам.метр хэмжээтэй сүмийн хийцлэл, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтарыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж эхэлсэн талаар Соёлын яамнаас мэдээлэв.

Эдгээр бүтээн байгуулалын ажлыг хийж, давхар бүрд шинэ үзмэрээр баяжуулах дэглэлт хийж гүйцэтгэсний дараа Чингис хааны мэндэлсэн өдөр болох өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 11-р сарын 14-ний өдөр музейг дахин нээх гэнэ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.19] 2023-10-11 13:29:20

Ганган чавчаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.