Сүхбаатарын талбайд "AIRAGDAY" арга хэмжээ болно
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил", Булган аймаг “Аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотод “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа 2023 оны аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Намрын ногоон өдрүүд" үргэлжлэх юм байна.
Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, малчдын борлуулалтыг дэмжиж, нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, айраг, цагаан идээгээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой үзэсгэлэн худалдааны үеэр "AIRAGDAY" арга хэмжээ болно.
Сэтгэгдэл
Гэрэл [103.212.118.88] 2023-10-11 13:37:58
Ногоочин болон малчдын гар дээрээс ченжийн нэмэгдэлгүй шууд таны гарт хүрнэ гэж рекладана. Очоод үзэхээр зарим нь бараг хотын захаас үнэтэй, заваан байх юм даа. Хяналт шалгалт гэж ер нь байдаг юм уу? Саяхан Хөвсгөлийн өдрүүд болоход Вансэмбэрүү цэцэг 20-30 гр 9000 төг гэнэ. Гэтэл хотын аптект 3 дахин хямд байх жишээтэй