БНСУ-д суугаа Монгол Элчингийн дипломатч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодож, баригджээ

Aдмин / Нүүр

Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Тодруулбал, энэ сарын 9-ний өдрийн өглөө Сөүл хотын ЁнДёнпогийн цагдаагийн газарт "Хар өнгийн микроавтобус хурдны зам дээр хурдтай давхиж, үе үе хүчтэй тоормослон явж байна" гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад БНСУ-д суугаа Монгол Элчингийн ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогджээ.

Тухайн шалгалтын үеэр ЭСЯ-ны консулын ажилтан хүрч ирээд зөрчил гаргасан жолоочыг авч явжээ.

Тухайлбал, гаднын улсад амьдарч буй дипломатчид болон тэдний гэр бүлийнхэн тухайн улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд хамрагдах боломжгүй байдаг тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд шийтгэл ноогдуулах хүндрэлтэй байдаг талаар бичсэн байна.

Эх сурвалж:Арслан.мн


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.16] 2023-10-13 18:38:31

5 jil bay boljdee

mongol [66.181.189.108] 2023-10-12 07:44:00

эх орныхоо нэр, эзэн чингисийнхээ суу алдрыг гутаасан тэр этгээдийг төрийн албанаас нэн даруй зайлуул

erguulen tataach [66.181.183.236] 2023-10-11 16:34:29

davarchihsan


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.