ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болж нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж буй талаар хэлэлцэнэ

Aдмин / Нүүр

Аравдугаар сарын 12-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

07.30-09.30 цагт: ОБЕГ-т: “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-өөр ОБЕГ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө хамтдаа” уулзалт зохион байгуулна. Утас: 9902-6292.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: "Mining week-2023" уул уурхайн долоо хоногийн чуулга уулзалт дөрөв дэх өдрөө зэсийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Утас: 9204-9000.

11.00 цагт: МУИС-ийн номын санд: Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал, “Онон хатан ээжий” номын нээлт болно.

12.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, сэргээн засах үйлчилгээ, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагын талаар эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

-“Мишээл Экспо” төвд нээгдсэн “Ulaanbaatar-Photo Week-2023” наадмын хүрээнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит өдөр болно.

-НИТХ-ын хуралдаан болж нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж буй талаар хэлэлцэнэ.

-Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын XV чуулганыг зохион байгуулна.

-“Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ.

-Өнөөдөр хараагаа хамгаалах олон улсын өдөр тохиож байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.177.171] 2023-10-12 11:40:22

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД МАН, ЗГ, ЕС НЭР ДЭВШҮҮЛДЭГ ХУУЛЬТАЙ БИЛҮҮ. БИ АРАЙ ӨӨРӨӨР БОДООД БХ ЮМ. ХЭРЭВ ЭДГЭЭР НЬ НЭР ДЭВШҮҮЛСЭН БОЛ ХУУЛЬ БУС БӨГӨӨД НЯМБААТАРЫГ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ. НЯМБААТАР ЧИ БОЛ СОНГИНОХАЙРХАНД ИТХ-Д БАЙХДАА ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭР ИХЭЭХЭН БАЯЖСАН. НЭР ЦЭВЭР, ӨНДӨГ ШИГ ӨӨГҮЙ ХҮН БАС БИШ ШҮҮ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.