Гэрээсээ гараад сураггүй болсон малчныг эрэн хайж байна
Дорнод аймаг, Баянтүмэн сумын Жаргалант багийн “Хашаатын цаана”гэдэг газар тус сумын харьяат малчин Д аравдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Энэ талаар дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, иргэдтэй хамтран иргэн Д /72 настай, эрэгтэй, мартаж, санах өвчтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.82] 2023-10-15 19:53:40
Нас өндөр хүн мартаж саналгүй дээ.