Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ

Aдмин / Орон нутаг

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Энэ талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17:20 цагт мэдэгдсэн байна.

Мэдээлэл авсан даруй тус ангиас гурван бүлэг 24 цагийн турш эрэн хайх ажиллагаа өрнүүлснээр аравдугаар сарын 12-ны 09:55 цагт дэд ахлагч Б.Сүхбат ахлагчтай, дэд түрүүч Э.Галбаатар нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Монгол Улсын хилээс нэг км зайд иргэн Д-г олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.