63 дугаар сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг түшиц сургууль болгоно

Aдмин / Боловсрол

Нийслэлийн хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг. Оюуны бэрхшээл гэдэгт даун, аутизм, саажилт хэт хөдөлгөөнших гээд олон өвчлөлийг багтаан ойлгодог. Энэ сургуулиудын үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд болон ажил хариуцсан хүмүүс танилцаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цаашид үйл ажиллагааг ямар байдлаар үргэлжлүүлэх талаар санал солилцлоо. Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан. Өнөөдөр энэ сургуульд 26 бүлэгт 306 сурагч суралцаж байна. Тэдний 25 нь 15 аймгаас зорьж иржээ. Тэдэнд боловсролын болон заслын үйлчилгээ үзүүлж байгаа 80 багш ажилтан байна.

Тусгай гэж нэрлэж заншсан энэ сургуулиудын үйл ажиллагаа харилцан адилгүй. 63 дугаар сургуулийн тухайд боловсрол олгохоос гадна засан сайжруулах, сувилахуй, түүгээр дамжуулан танин мэдүүлэх чиглэлд онцгой анхаардаг. Тиймээс

• Хэл засал

• Хөдөлгөөн засал

• Сэтгэл засал

• Мэдрэхүй буюу амьтнаар засах

• Урлаг засал

• Хөдөлмөр засал

• Хоол засал

• Ахуй засал гэсэн найман төрлөөр хүүхдийн хөгжлийг дэмжиж байгаа юм.

Тус сургуульд ажиллах үеэр эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй мөн уулзсан. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг учир багш, ажилтны тоог нэмэгдүүлэх, сургуулийн автобус болон шатахууны зардлыг нэмэх, сургуулийн өргөтгөлийн барилгыг шийдвэрлэх зэрэг саналууд тавьж байлаа. Хичээл сургалтын үйл ажиллагаа, багш ажилтнуудын харилцаа хандлагад талархалтай ханддаг болохоо аав ээжүүд хэлж байна.

Тус сургуулийн удирдлагууд гадаад харилцаа хамтын ажиллагаа чиглэлд амжилттай ажиллаж байгаа. Гадны улс орнуудаас туршлага судлах, багш нараа мэргэшүүлэхээс гадна бусад улс орнууд ч тэднээс суралцдаг байна. Мөн төсөл бичих байдлаар олон улсын байгууллагуудаас санхүүжилт босгон тулгамдсан хэд хэдэн асуудлаа шийдвэрлэжээ. Үүний жишээ нь цахилгаан шат, хоолны танхим юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь маш хүнд хөдөлмөр учир багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулах, ачааллыг нь тэнцвэржүүлэх, хөгжүүлэх гээд олон асуудал удирдлагуудын өмнө тулгардаг байна.

Эх сурвалж: БШУЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.