Тяньжин боомтод 4450 чингэлэг хүлээгдэж байна
![](/files/zlzhcfiapiyd0abb18xq/3/chingeleg.jpg)
Аравдугаар сарын 1-10-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд нийт арван галт тэрэг гарчээ. Түүнчлэн Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 4450 орчим чингэлэг үлдсэн байна. Тус боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-90 хонож гарч байгаа юм.
Нийслэлийн гаалийн хяналтын талбайд нийт 1061 чингэлэг байгаагаас ачаатай 910, хоосон 151 чингэлэг байна.
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.168] 2023-10-16 13:57:04
Эх сурвалжаа дурьд