Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт усны тоо бүртгэлийн ажил эхэллээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл нуур Эгийн гол сав газрын захиргааны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд усны тоо бүртгэл ажлыг зохион байгуулж эхэллээ.

Алаг-Эрдэнэ сумын төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэр болох 6 худгийн үйл ажиллагаатай танилцаж, дээж авч усны чанарын шинжилгээнд хамруулав. Мөн шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ хийн, дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж өглөө.

Мөн тус ажлын хүрээнд эко бүлгийн нийт 30 сурагчдад Байгаль ба усыг хамгаалах, хайрлах уламжлалт зан үйлийг сэргээн таниулах нь сэдвээр хичээл зааж, сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасагтай хамтран Цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, усан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд байрлалтай 5 нүхэн жорлонг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж, Эгийн голын гүүрнээс Шанагатын ам хүртэл голын эрэг дагуух нэг тонн хог хаягдлыг цэвэрлэв гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.