Д.Чойжамц чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид биш Гандангийн захиргааны хуралд гаргажээ

Aдмин / Нүүр

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ. Тэгвэл түүнийг уг хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарав.

Энэ тухай Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал: "Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн байгууллага шашны, сүм, хийд төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Тийм учраас Дэмбэрэлийн Чойжамц чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өгөөгүй. Харин Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн захиргааны хуралд гаргасан. Захиргааны өргөтгөсөн хурал эцсийн шийдвэрийг гаргана " гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.251.130] 2023-10-22 21:38:41

Чойжамц хамба монголын бурхан шашнд үнэлж баршгүй маш их юм хийж бүтээлгэсэн хийсэн бүх юм нь бидэнд ил байгаа шүү дээ хамбыгаа үргэлжлүлж бурхан шашины төв гандангаа удирдуулсан дээр шүү тэгэхгүй бол өөр нэгэн бол авч явж чадахгүй юу ч болгож мэднэ шү болгоомжтой л байгаарай

Зочин [59.153.115.161] 2023-10-19 14:37:46

Хүмүүсийн шашин шүтэх,сүсэг бишрэлийн итгэлийг энэ хүний олон жил тэргүүлсэн шашны төв байгууллага хэр дааж,үүргээ хэрхэн гүйцэтгэсэн тайланг тавиулах нь зөв байх.Хяналтгүй л байгууллага.

Зочин [104.59.127.168] 2023-10-21 12:31:51

Монголын бурхан шашин хаашаа явах гээд байна вэ? Арай урд хөршид таалагдахгүй бодлого барьсан гээд энэ Хамбаа огцруул гэж шахсан юм биш биз. ЕРӨНХИЙЛӨГЧ Ёрөнхий сайд нар чиглэл өгсөн байлгүй.

Шашны тэргүүн солигдно гэдэг чухал ба онцгой асуудал. [66.181.160.25] 2023-10-19 10:56:11

Чойжамцгуай та нарыг орхиод явах гэж байна. Болж байгаа юм уу? Ромын Папа хичнээн их өвдсөн, ядарсан байсан ч албаа хашсаар байгаад, хэвтэртээ байсаар байгаад өнгөрдөг. Ян Павел 2 яаж бурхан боллоо? Түүний өмнөх Ромын Папа-ууд яаж байлаа? Одоогийн Далай лам 80 гаруй настай, яаж байгаа билээ? Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүн Алексий Кирилл нар 2009 онд яаж солигдлоо? Иймд монголчууд энэ талаас нь бодоочээ. Чойжамц ламтан солигдно гэдэг чинь төрийн ажлыг өгөхөөс шаал өөр утга учиртай зүйл шүү. Бодоорой!

Хүлээчих тэвчээр манайханд алга уу? [66.181.160.25] 2023-10-19 15:48:48

Далай лам 1949 оноос хойш (?) одоо хүртэл, Ян Павел 2 1980-2005 (?), одоогийн Ромын Папа Францис 2013-одоо хүртэл, Үнэн алдартны сүхмийн тэргүүн Кирил 2009-одоо хүртэл хийдээс олгосон сангаа сахиж ирсэн, нас барснаар л дараагийн хүнийг нь томилно. Гэтэл Монгол эдгээрээс юугаараа ялгаатай юм бэ? Хүлээх арга тэвчээр монголчуудад алга уу?

Зочин [124.158.70.242] 2023-10-19 08:35:49

Санаатай болон санамсаргүйгээр Зарим нэгэн Интирнет Хувь Чат Саит ТББ-ууд аль эртнээс Буддистуудыг өдөөн хатгах хутган үймүүлэх турхирөх зохиомол хэрэгт гүтгэх үйлдэл хийж ирсэнийг хэн хүнгүйл мэдэж байгаашд.Ялангуяа Zarig.mn-суганы үс Neguun.mn Далд Хүн ТББ гээд Хятадын бодлогийг барьмтлагчид Монголын Бурхан шашины төв Гандантэгчэнлин хийдийг байнга дарангуйлдаг.

зочин [59.153.86.104] 2023-10-18 21:08:29

төр шашин тусдаа гэдгийг мэддэггүй сэтгүүлч нэртэй оронцогууд байх юм . хамба сонгож томилсон шашны байгууллагадаа л хүсэлтээ гаргаж шийдүүлнэ шүү дээ .шинэ хамба эв эеийг болон санхүүгийн асуудлаа шилэн болгож түмэн олныг буян нүглийн ялгаа түүнийг сайн зөв зүгт нөлөөлөн мууг засахад их үйлийг бүтээх хүн байгаасай .одоо бол гандан олныг сайн сайханд оройлох биш элдэв муу зүйл лам нарын дундаас гарсан хэцүүхэн байгаа

Юу гэж дээ [66.181.190.170] 2023-10-18 19:57:39

Юу гэж Ерөнхийлөгчид өгөх бэ дээ, мэдээж юм ш дээ. Одоо бүр байтлаа шашнаа хүртэл ерөнхийлөгчид хамаатуулах уу? Бөх, шинжлэх ухаан гээд хамааралгүй байх ёстой юмнуудыг аваачиж хамааралтай болгочихоод одоо тэр нь гай болж байгаа нь багадаагүй биш


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.