Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлөх иргэдэд гурван төрлийн санал тавина
"Бүх том төсөл, хөтөлбөр газар чөлөөлөлтөөс болж зогсонги байдалд орсон. Иймээс Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд газар чөлөөлөлттэй холбоотой харилцааг зохицуулсан өөрчлөлтийг оруулж байгаа. Тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төр тэр дор нь олгоно" гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ.
Тэрбээр "Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 гаруй жил ярьсан. Харамсалтай нь дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орон байраа алдаж, ажил явагдахгүй байна. Иймд дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос иргэн, аж ахуйн нэгжүүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авсан тохиолдолд газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж ирж байгаа. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм.
Эдгээр суурь реформыг хийхгүйгээр цаашид хот агаарын бохирдол, авто замын түгжрэлээс салах боломжгүй гэсэн дүгнэлтэд нийслэлд өмнө нь хийсэн суурь судалгаануудад үндэслэн хүрсэн. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хууль тогтоомжуудаар нийслэл хотын дүрэм, стандартуудтай холбоотой зохицуулалтыг давхар тодотгоно. Хотын дүрэм, хотод баримталбал зохих стандартуудыг тодорхой хуульчилж өгч байгаа. Жишээлбэл, орон сууцны нэг давхрын байрны зориулалтыг өөрчилж, үйлчилгээний зориулалттай объект болгохыг хориглоно. Мөн төв магистрал гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгааг болиулна" гэлээ.
Нийтийн тээврийн стандарт, мөн метро зэрэг нийтийн тээврийн томоохон төрлүүдийг нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт, түүнтэй холбоотой харилцаануудыг тусгасан. Нийтийн тээврийн санг хэрхэн бүрдүүлэх үү, юунд зориулах вэ гэх агуулга бүхий суурь өөрчлөлтийн төслийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбоотойгоор яамдаас санал авч, тодорхой саналуудыг тусгасны дараа тус анхдагч хууль болон дагалдах хуулийн төслүүдийг холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэлээ.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.124] 2023-10-21 21:57:05
Энд зайл орк энэ тэр гээд байгаа малнуудаа цементэн ширэнгэн ойдоо гишгэх газаргүй талбайдаа явах замгүй түгжирэлдээ энх байж тунх жаргаарай гээд ерөөчихөе Гэр хороололд дэд бүтэц шийдэж өг өөрсөддөө зориулаад хаус хороолол гээд аятай тухтай орчин нөхцлийг бүрдүүлээд болдог юм билээ Гэр хорооллыг цэвэр ус , дулаан , бохирын шугамаар холбож болийшдээ цементэн ширэнгэ барьснаас дээр байх
Хаха [108.31.196.29] 2023-10-20 21:53:02
Яамнаас санал авна гэж яаадий. Иргэдээс санал аваач
зочин [202.126.89.154] 2023-10-20 16:34:05
ГЭР ХОРООЛЛЫГ АЛБАДАНГААР НҮҮЛГЭЭД ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭР ЯНДАН ГАРГААД БАЙГАА ХАШААГ НЬ ХУРААЖ УЛСАД АВААЧЭЭ ТЭГЭХГҮЙ БОЛ НЭГ НЬ НҮҮГЭЭЛ БАС НЭГ ХӨДӨӨНИЙ ОРК НЬ ТЭР ХАШААНД НЬ ОРООД Л УТААГАА БААГИУЛААД Л СУУДАГ ЯМАРЧ ДЭВШИЛ ГАРАХГҮЙ 20ГАРУЙ ЖИЛ БОЛЛООШТЭЭ
Зочин [103.57.92.58] 2023-10-21 10:43:46
Chi bairaa ogood hodoorugee zail
Зочин [202.9.40.176] 2023-10-20 01:24:52
Улсын ажилд садаа болсон тэнэг юмнуудийг албадан нүүлгэ өчнөөн сая төгрөг нэхээд байхаар байрны мөнгөө аваад зайлаарай
Зочин [66.181.191.217] 2023-10-23 09:58:52
Зайлсан тэнэг вэ? Хүний хувийн өмчийг хятадад хүртэл хамгаалдаг байх шүү ...
Зочин [202.126.88.73] 2023-10-19 15:28:09
Zahuudaa garga narantuul 100 ail
Зочин [66.181.188.21] 2023-10-19 23:31:24
Техникийн захыгч бас
Зочин [106.102.142.159] 2023-10-19 12:28:29
Дахин төлөвлөлт гээд хүн ч юм хийлэгдэггүй өөрсдөө ч газараа авдаггүй олон жил болж байгаа газруудаа эхлээд шийдэж өгөх хэрэгтэй
Зочин [202.126.89.130] 2023-10-20 00:06:40
Zov shuu irgediig hohirooj blhgui.Ehleed sn tootsool.
Зочин [106.102.142.159] 2023-10-19 12:24:46
Дахин төлөвлөлт нэрээр тухайн байршилынхаа аль гайгүй боломжийн гэсэн газар нь 2,3 н байр бариад 10 -20 жил болж байгаа өөр ажил хийдэггүй компани их байна
Ouynaa [59.153.112.51] 2023-10-19 11:54:19
Ortsnii dood hongild hun amidruulmaargui bn ,ene asuudald anhaarlaa handuulaarai
зочин [59.153.86.104] 2023-10-19 11:35:50
журам гаргаж чөлөөлсөн газрыг аль аль талаа бодсон үнээр төр өөрөө газрыг нь авдаг болох хэрэгтэй. тэгэхгүй бол Бат-үүлийн эхлүүлсэн төслөөр хүний өмчилсөн газрыг нь аваад хохироосон олон компани байгаа .төр худалдаж авсан газартаа төслөө компаниудаар гүйцэтгүүлдэг байвал хулгай луйвар багасна .одоо бол барилга барьдаг компанийн зарим нэг нь бүрэн төлбөрөө хийсэн захиалагчдыг зүсэн бүрээр хохироож байгаа
Алтанцэцэг [59.153.112.87] 2023-10-19 11:18:43
Бүх их дээд сургуулиа хотоос гарга
Зочин [66.181.180.141] 2023-10-19 11:10:51
Наад ажилд чинь хамгийн их саад болж байгааулс бол Аман хуур киноны Соном өвгөний эхнэр шиг юмнууд л их гай болж байгаа хашаанд байгаа хүнийхээ тоогоор байр авна гээд солиоороод урдын булсан жорлонгийнхоо нүхэн дээр гэрээ зөөж бариад 07 га газраа бүхэлд нь жорлон болгоод сууж байхдаа таарсан амьтад байгаа юм албадлага хэргэл төрийн төмөр нүүр харуул
Зочин [66.181.179.114] 2023-10-20 00:01:42
Амиа бодсон луйварчид хотын хамаг газрыг луйвардаж ямарч төлөвлөлтгүй ширэнгэн цемэнт босгочихоод одоо газар нь олдохгүй хэцүүдээд хүний өмчрүү халдах төлөвлөгөөгөө боловсруулаад бгаан биш үү
Зочин [202.126.90.103] 2023-10-19 13:36:01
Хуцаа гөлөгөө чадаж байна яах юм чи
Зочин [66.181.176.153] 2023-10-19 12:12:51
Газар бол улсын өмч . Зөвхөн 007- г л гэр орон сууцанд өмчилнө гэж заасан . Гэтэл 007- с илүү аваад нэг муу дэлгүүр шүү юм барьчаад хэдэн тэрбум нэхээд бгаа оркуудад төр хууль журмаараа ханд . Хэн тэднийг 007- с илүү гаргаж юм барь гэсийн , амьдрхх сууц л байх ёстой шд ... хэн зөвшөөрсийн дуракууд .. дуугай л төрөөс өгч байгаа мөнгийг аваад дуугүй зайл!!!!!
Ариунаа [66.181.178.94] 2023-10-19 10:52:32
Утаа нүүрсэнд угаартаж байхын оронд гэр хороололыг орон сууцжуулмаар