Улаанбаатар хотын 385 жилийн ой өнөөдөр тохиож байна

Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн орших ба 4,704.4 км2 нутаг дэвсгэртэй. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 204 хороонд хуваагддаг.
1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1912 оноос улсын нийслэл болж[4], XX зуунд барилгажиж, аж үйлдвэрхөгжин, XXI зуунд их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм.
Орчин үе
1911 оны 12 дугаар сард Богд Хаант Монгол Улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүжанээртолгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээртолгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн.
1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон байна. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байр орон сууцаар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.
Сэтгэгдэл
Сонордуулга [103.145.234.111] 2025-03-23 18:18:53
Зарим эрдэмтэн, судлаач нар түүхийг өөрийн ойлголтоор дур зоргоор ярих юм. Нийслэл, Улаанбаатар хот анх үүсэн байгууллагдсаны ой бол 2 тустаа ойлголт юм. Бусад нийслэл хоттой хамааруулах асуудал биш. Зөвхөн Улаанбаатар хот анх үүсэн байгууллагдсаны ой юм. Эрдэнэт хот нийслэл хот гэвэл улаанбаатар хотын 385 жилийг Эрднэт хот анх байгууллагдсаны ой гэвэл инээдтэй биз дээ. 10 сарын 29-ыг санамсаргүй сонгоогүй юм шүү эрхэм судлаачдаа. Дур зоргоор ярьдагаа боль.
Зочин [103.9.90.130] 2024-10-29 15:27:01
zurag zowshoorolguigeer ashiglahaa bolioch dee