Америкууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдлээ. УИХ анхаарч байна уу
“Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дөрөв дэх удаагаа мэдэгдлээ. Үүнийг Монголын төр засаг анзаарч байна уу. УИХ-ын зүгээс ач холбогдол өгч байна уу. Огт мэдэгдэхгүй байна. Өмнөөс өнөөх л Эгийн голын усан цахилгаан станцаа яриастай. Оросууд ингээд, тэгээд гэж Эгийн голын төслийг сүүлийн 30 жил, мянгантаа ярилаа. Тэртээх 1998 онд С.Зориг амь насаа алдахад “Эгийн голын төслөөс болсон юм биш үү” гэсэн анхны таамаглал гарч байлаа. Эгийн голыг ярихаар цаана нь оросууд л яригддаг. Өнөөдөр ч ярьсаар, бид хууртагдсаар байна. Эрчим хүчний шинэчлэл ярихаар л заавал хойд хөршийг ярьдгаа одоо больчих. Хойд хөршгүйгээр Монголын эрчим хүчийг ярья. Нарийн учир шалтгаан, үндэсний аюулгүй байдал, геополитикийн асуудлууд байгааг гадарлаж байна. Гэхдээ Америкчууд овоо босгоод өгсөн. Одоо овоон дээр нь шаазгай шиг шагширцгаая. Дэлхийн нэг номерын эдийн засаг, их гүрэн. Тэд худлаа ярьдаггүй. Америк санаачилга гаргачихаад байхад бид хөдлөх ёстой. Америкийг дуугарсан дээр нь ашиглая.
Шулуухан хэлэхэд, Оросын зүгээс Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг шийднэ гэж байхгүйг бид бүгдээрээ мэднэ. Орос бол дайн хийгээд эдийн засгаа тамирдуулж байгааг олон улсын судлаачид бичээд, дүгнээд байгааг харж л байна. Сая ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монголд айлчлахдаа “Танай III цахилгаан станцыг чинь шинэчлээд өгье” гэж мэдэгдлээ. Энэ нь тэгээд Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангачихсан хэрэг үү. Тэгж ярих юм бол 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл Клечески АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан АНУ-Монгол Улсын хамтын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түншлэлийн хүрээнд 3 сая ам.долларын (8.5 тэрбум төгрөг) нэмэлт санхүүжилт олгохоор болсон. Энэ нь эрчим хүчний шинэчлэлд зориулагдах боломжтойг мэдэгдсэн. Тэгсэн юу болов. Манайхан хамгийн найдвартай санхүүжилтээ тодорхойгүй орхиод, хамгийн найдваргүй түнш рүүгээ ханараад эхэлсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн бүсийн захирал ноён Райан Уошберн 2022 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлах үедээ “Эрчим хүчний засаглал (MEG) төслийн үйл ажиллагааг энэхүү санхүүжилтээр дэмжих болно. Уг төсөл нь хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, орчин үеийн, цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийг сайжруулж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой” гэж мэдэгдсэн. Гэтэл яагаад ийм боломжуудаа эрчим хүчин дээрээ ашиглахгүй “Оросууд, оросууд” гээд өнөөдөрт ирэв.
Монголын эрчим хүчний шинэчлэлийг Америкаас Монголд суусан үе үеийн Элчин сайдууд огтхон ч орхиогүй. 2023 онд Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарласан. 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилт, Монголын Эрчим хүчний судалгаа, инновацийн сангийн үйл ажиллагааг (MERI) эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Тус санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр нь АНУ-аас Монгол Улсад эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй төслийн нэг хэсэг байсан юм. Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү уян хатан, илүү тогтвортой болгон хөгжүүлэхэд чиглэсэн. Төслийн хүрээнд илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дотоодын эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой бөгөөд найдвартай болгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажлаа эхлүүлсэн. Одоо тэгвэл энэ ажлын үр дүн хаана явна.
Нөгөө л оросуудаа, Эгийн голын төслөө ярьсаар 2024 онтой золгосон. Монголд шинэ Элчин сайд нь ирчихсэн байна. Тэр хүн бол АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Л.Буанган юм. Энэ хүн мөн л Монголын эрчим хүчний бие даасан байдал, эрчим хүчний сэргэлт, шинэчлэлт онцгой анхаарч байна. 2024 оны аравдугаар сарын 1-ний өдөр АНУ-Монголын эрчим хүчний яриа хэлэлцээ албан ёсоор хийв. Дараа нь АНУ-Монгол Улсын Засгийн газраас хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэ мэдэгдлийг уншсан улстөрч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь унших судлах, ажил хэрэг болгох нь Монголын эрх мэдэлтнүүдийн үүрэг хариуцлага баймаар. Тэгсэн энэхүү яриа хэлцлийн талаар ярьж байгаа дарга, цэрэг гарсангүй. Ядаж АНУ-Монголын Эрчим хүчний яриа хэлэлцээг нээсэн Элчин сайд Л.Буанганы хэлсэн үгийг ч анзаарсангүй. Элчин сайдын хэлсэн үгэнд чухал санаанууд бий. Тэрээр “Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирснээсээ хойш манай хоёр орны харилцаа голлох чухал салбаруудад өргөжин тэлж байгааг харж байна. Хамтын ажиллагааны хамгийн чухал боломжуудын нэг нь Монгол Улсын эрчим хүчний салбар. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч болон ногоон технологийн чиглэлээр бүс нутгаа манлайлах асар их боломжтой. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил зарим үед удаашралтай байсан ч Монгол Улс өнгөрсөн үеийн, тогтвортой бус нүүрсний станцаас ирээдүйн сэргээгдэх эх үүсвэр рүү шилжихэд шаардлагатай ажлыг хийж хэрэгжүүлэх хүндхэн шийдвэрүүдийг гаргахад бэлэн гэдгийг шинэ хамтарсан засгийн газраас харж байна. Эрчим хүчний дипломат ажиллагаа эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтоноор ахлуулсан манай Эрчим хүчний нөөцийн товчооны төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын гол төлөөлөгчидтэй уулзахаар АНУ-аас ирсэн. Монгол Улс хөгжлийн замналаа үргэлжлүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд цэвэр, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрчим хүчтэй болох шаардлагатай. Энэ нь хувийн хэвшилд тулгуурласан хүчин чармайлт байх нь оновчтой. Хувийн хэвшил манлайлан бодит ажил болгож, түүнийг нь төр хамгаалж, хөхиүлэн дэмжсэнээр л амжилтад хүрэх юм. Иймд Монгол Улс эрчим хүчний зорилтууддаа хүрэхэд нь АНУ-ын зүгээс Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар бид ярилцана. Өмнө хэлсэнчлэн, эрчим хүчний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал. Монгол Улс үүнийг бүрэн утгаар нь ойлгож, хүлээн авах нь чухал. АНУ түншийн хувиар дэмжиж ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.
Элчин сайд ингэж хэлэхээс өөрөөр санаагаа яаж ойлгуулах юм бэ. Одоо юу хүлээсэн юм бэ. Эдгээрийг ажил болгоход эрх баригч МАН-ын зүгээс хөдлөхгүй байгаа бол ядаж АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд санаачилгатай ажиллаач.
АНУ-ын зүгээс Монголд ажиллаж байгаа сүүлийн хоёр ч Элчин сайд мэдэгдэл хийхдээ төгсгөлд нь яг адилхан үгийг хэлсэн. Тэр нь “Эрчим хүч бол манай хоёр талт хамтын ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг болсон, цаашдаа ч байх болно” гэж. Та бүхэн Элчин сайдуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг хэрэг болгон олж хараарай, яг ингэж адилхан төгсгөсөн байгаа шүү…
Б.Нямаа
Сэтгэгдэл
Зочин [185.193.196.225] 2024-11-12 10:42:28
Тролл. АНУ баяжуулсан уранаа өөрстийн ЦЦС-д Оросоос аваад байгаа шуу дээ. Бас ОХУ-аас худалдаж аваад шийдэж өгөх уу?
иргэн [66.181.160.105] 2024-11-05 08:59:41
АНУ туслая гээд байгаа юм байна. Франц ч туслана гээд байсан. Орос, Хятад туслана гээд байгаа. Манайхан туслалцаа авахгүй гээд гүрийсэн юм байхгүй. Салбарынхан нь одоохон яг зогсох гээд байна гээд айлгаад байгаа. Яг юу болоод байнаа. Ухаантай сэргэлэн удирдагч гарч тэнгэр биднийг тэтгэх байлгүй дээ.
Zochin [178.51.216.46] 2024-11-04 03:07:39
Amerikchuud mongold zygeer tuslah yamarch husel baihgui albaar huurch horsh 2 ornii esreg bailgah zorilgo ne
Иргэн [59.153.114.92] 2024-11-03 22:54:48
Америкчууд 10 хувийн авилгал өгөхгүй болохоор манай улс төрчид хөдлөхгүй э
Зочин [103.168.34.58] 2024-11-02 15:03:59
ANU boov unhuulj bgaag bugd l medne. 1000 soriliin sangiin tusul ni duussiim uu? uchnuun olon jil bolloo shd ee, chiher doloolgoood l dusal duslaar shaaj bgaa shd eee
Мөнхнасан [122.201.31.182] 2024-11-01 21:26:22
Эрчим хүчний үнэ нэмэх зөв ирээдүйгээ бодох хэрэгтэй
Зочин [59.153.115.140] 2024-11-01 14:48:59
ОХУ Унгар Пакистан гээд 16 улсад яг одоо цөмийн реактор бариад хүлээлгэн өгөх шатандаа явж байж манайд 2 реактор бариад өгчихгүй манайх төлбөрийн чадвартай болсон шүү дээ
Зочин [59.153.115.140] 2024-11-01 14:55:27
АНУӨрсдөө баяжуулсан уранаа ОХУ аас худалдан авч байгаа шүү дээ үкэрүүдээ
Зочин [59.153.115.140] 2024-11-01 14:53:35
Түлшийг нь баяжуулдаг улс гэж тэр бүрий байдаггүй шүү дээ буу
Зочин [59.153.115.140] 2024-11-01 14:43:42
Улс төрийн зорилготой үнэгүй бол хавханд л орно доо хориглосон бузар булай юм хийж байгаа шүү наад АНУСЫН гар хөлүүд чинь
zochin [203.91.119.147] 2024-11-01 11:44:55
АНУ юу гэж авилга өгөх вэ дэ. Тэгээд тоохгүй байхгүй юу
Зочин [64.119.29.2] 2024-11-01 09:14:02
Дээд шатанд хулгайгаа, цавчаагаа зогсоож чадвал доод дунд шатанд аандаа хулгай гарахгүй. Хараал идсэн хар мөртэй хулгай байгаа цагт хэзээ ч яалаа ч дээрдэхгүй. Үнийг тэнгэрт тултал нэмээд ч хулгай, цавчаагаа дийлэхгүй бүр л хүнд болно.
зочин [202.9.46.163] 2024-11-01 08:32:41
монгол бол авилгад гүн шигдсэн улс боллоо доо ухаарч оилгож чадахгүи бол зовож оилгох цаг үлдсэн гэдэг дээ
зочин [66.181.180.53] 2024-10-31 18:50:54
Эрчим хүч, шатахууны хувьд хараат бус болох нь хамгаас чухал. 1990-ээд оны үед өвөл Монгол улс цахилгаан, дулааны дутагдалд орж даарах, хөлдөхийн ирмэгт ирэхэд АНУ тусалсан тул бид тэр өвөл дулаан сайхан өвөлжсөн юм биш үү? Социалист нийгэм задарч унаад ажиллах, амьдрахад тун хэцүү бэрх үе тулгарахад бидэнд хамгийн ихээр тусалсан улс бол явж явж Япон улс гэсэн үү? Хэцүү бэрх үед орос, хятад 2 тусалсан уу? туслах уу? Энгийнээр хэлбэл, Эрчим хүчний бие даасан байдал гэдэг нь өвөл болоход хашаандаа түлээтэй айл гэсэн үг биз дээ? Цахилгаан, дулаан, шатахууны хамааралгүй улс болох юмсан.
Зочин [66.181.161.171] 2024-10-31 17:44:30
АНУ 5 ЦАГЫН ДОТОР ЭРЧИМ ХҮЧИЙГ ШИЙДЭЭД ӨГВӨЛ БОЛЖ БАЙНАА. ХЭРВЭЭ АНУТАЙ ИХ ЯРЬВАЛ ОРОСУУД НЭГ КГОП САЛГАХАД МОНГОЛ ХӨЛДҮҮС БОЛНО.МОНГОЛЫН ДАЙСАН ЭНИЙГ БИЧИЖ.
Зочин [66.181.161.204] 2024-10-31 17:19:37
АНУ ямар ч улсыг зөвхөн өөрийнхөө улс төрийн сонирролд л ашигладаг, хэрэг нь дуусахаар хог дээр хаядаг
болд [202.55.188.83] 2024-10-31 16:16:27
Манай эрх мэдэлтнүүдэд ашиггүй байна л даа.
Зочин [14.1.81.94] 2024-10-31 15:26:52
АНУ сайндаа ч туслах гээд байгаа юм биш ! Ялгаж салгаж ойлго .
Эрдэнэчисэг [202.55.188.37] 2024-10-31 19:02:06
Яг үнэн шүү!°АНУ хэзээ ч Монголд сайндаа туслахгүй !!!Ашиглах л гэж байгаа даа!!!
Зочин [66.181.180.172] 2024-10-31 12:09:49
энэ одоо google translate ашигласан юм уу хаашаа юм
Хүн [202.126.89.243] 2024-10-31 11:38:50
Америкчуудыг оруулвал МАН ын хошногчингуудад шахаа тендер шаах боломжгүй болно шүү дээ ер нь МАН ын хошногчингууд нүүрсний уурхай ЦС тендер шахаа хийдэг сонгуулийн мөнгөө босгодог хэдхэн хошногчингууд баяждаг
Зочин [103.212.118.249] 2024-11-01 17:14:45
Тэр МАН-ийн хошногыг долоодог нөхдүүдийг харахад андашгүй, амнаас шал өмхий үнэртээд хэл нь баасны өнгөтэй байдгийн байна лээ! Тэгсэн мөртлөө аймаар үнэтэй брендийн хувцастай үнэтэй машин унацгаасан л хүмүүс байдаг юм билээ!
Монгол Улсын иргэн [122.201.31.153] 2024-10-31 11:34:22
Төрд нь Оросын гар хөл пиг дүүрэн чихчихсэн, урвагч улстөрчид байхад яаж АНУ-ын төслийг ярьж чадах вэ дээ. Амь насаараа, үр удмаараа оросуудад барьцаалагдаж, тэдний бууны нохой, уяаны гөлөг болчихсон улстөрчид чинь. Тэрнийг нь мэдсээр байгаад сонгоод байдаг, монголчууд өөрсдөө бас Оросын бууны ноход биш үү. Оросын төрийн бидэнд тарьсан гай багадаагүй ээ
Зочин [202.55.188.121] 2024-10-31 11:27:41
Орсуудад хэзээ ч итгэж болохгүй
Эрдэнэчимэг [202.55.188.37] 2024-10-31 19:06:12
Хүний тусыг мэддэггүй улсуудыг яөлиай билээ дээ!°Оросууд 70 жил нөхөрлөхдөө байгал газр шороог синь бүтнээр нь ыайлгажбүтээн байгуулөлт асар их хийж өгсөнийг бид мартахгүй!!!Орос аав ээжийн хайртай хөвгүүд бидний төлөө алтан амиа өгсөнийг яаж мартах вэ?
Зочин [66.181.177.195] 2024-10-31 11:01:31
үнэгүй бяслаг хавханд байдаг
Зочин [202.9.46.14] 2024-10-31 11:10:49
Үнэн
Хаха [66.181.160.52] 2024-10-31 10:39:49
Ануусын сатанууд Монголд хэзээ ч хэрэггүй. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр
Зочин [103.212.116.34] 2024-10-31 13:33:21
Лалрын Оросын троллууд одоо жинхэнэ дайрах байлгүй.
Зочин [103.168.34.7] 2024-10-31 11:13:52
Битгий хуц! Хужаа шээсээ!!!!
Зочин [202.9.46.14] 2024-10-31 11:11:04
Харин тнх
ухаан муутай удирдлагын гай [103.212.119.26] 2024-10-31 10:23:19
Эрчим хүчээ ингэтлээ дордуулсан АН, МАН ын удирдлагын л буруу. ЭРЧИМ хүчний салбар авлигад идэгдсэн нь үнэн. АРГА хэмжээ авахгүй л байгаа. БАЯЛАГИЙН сангаа л эрчим хүчиндээ зарцуулая
zochin [103.80.211.52] 2024-10-31 09:57:52
Америкчуудаас хараат болох нь л дээ бүтэхгүй. өөрсдөө хөрөнгөө гаргаад дэвшилтэд технологийг шингээсэн бүтээн байгуулалт хийх нь зөв.
Зочин [202.9.46.14] 2024-10-31 11:11:32
Санал 1 ээ
Зочин [103.57.93.79] 2024-10-31 09:27:24
Эрчим хүч аль нэг улсаас хамааралтай байх ямар их хор уршигтайг мэдэрч бгаа биз дээ. Дарга нар хулгай зэлгий, цавчаагаа багасгаад өөрсдөө энэ салбараа өөд нь татах хэрэгтэй.
enh [66.181.188.135] 2024-10-31 09:21:02
usa bol hudal shuu
Зочин [66.181.180.181] 2024-10-31 11:30:49
ЯГ ҮНЭН , америк хор хутгаж байгаа , 2 хөршийг давуулж яаж шийдэх юм ,
Иргэн [202.126.89.134] 2024-10-31 09:09:48
5-р цахилгаан станци баригдаагүй ганц л шалтгаан байгаа, монголын талын хүнд нь хүсэж байсан авлигыг нь өгөөгүй. 20-30 жил үргэлжилсэн түүх …..
Зочин [202.131.234.123] 2024-10-31 10:00:59
тэр авилга авхаар гацаасан нь тодорхой байхад яагаад сөнөөгөөгүй байлгаад байгаа нь их сонин байхгүй байна уу? шууд цаазалж дараагийн малуудыг нь айлгах хэрэгтэй. хувиараа ч цаазалж болно.
Зочин [220.195.75.152] 2024-10-31 07:09:19
АНУ хувийн хөарөнгө оруулалт оруулж зах зээлд шилжүүлье гэдэг үг Америкаас шууд хамааралтай бас л колончлох Бодлого шүү дээ !!!
Зочин [202.55.188.110] 2024-10-31 06:06:36
Барын амнаас чонийн аманд гэж үг биидээ. Их гүрэнүүдийн бодлого эцэстээ МУ - ЫГ ХАРААТ БАЙЛГАХ НЭГ ЗОРИЛГОТОЙ байхоо. Бид сонголтоо хоёр хөршгүй хийвэл 2 туулай хөөсөн аичин болох байхоо.
2 хөршөөсөө мөнхийн хараат байх юмуу хаашаа юм. [66.181.161.3] 2024-10-31 03:20:15
Ер нь бол Түркийн ерөнхийлөгч Тайп Эрдоган шиг ажиллах хэрэгтэй. АНУтай түншлээд ч улс орондоо хэрэгтэй зүйлээ салгаад авчихдаг, Оростой ч найзалж хэрэгтэй зүйлээ эвтэйхэн салгаад авчихдаг. Аль алинаас нь сүрдэлгүйгээр шийдэмгий зальт нүүдэл хийчихдэг болох хэрэгтэй. Ямар ч улс мэдээж хариу болзол тавих нь мэдээж. Монгол улс төвийг сахисан статусаа ашиглаад аль алинд нь хор гэм хүргэхгүйгээр 3дагч орнуудтай худалдаа бүтээн байгуулалт эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх нь хамгийн зөв. АНУ мэдээж МОНГОЛын нөхцөл байдлыг мэдэх учир жижиг МОНГОЛоос том зүйл шаардахгүй. АНУтай худалдаа эдийн засгаа өргөжүүлэх, иргэдээ харилцан хөнгөлөлттэй зорчих, англи хэл соёлын хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, АНУтай энгийн найрсаг харилцаатай хэвээр байх, Монгол дахь АНУ-н иргэд элч төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүсэх гэх мэтүүдийг л хүсэх байх ....
Монгол бол хөршүүддээ найдах ганц гарцтай улс. [66.181.160.6] 2024-10-31 10:57:44
Хараат байхаас өөр яах юмб? Өөрсдөө өөдтэй мөнгө босгочихож ЧАДАХГҮЙ байж.
fashist amerik sunutugei [103.168.34.57] 2024-10-31 03:05:25
delhiin hamgiin ih gadaad urtei dampuursan amerikiig mongold oirtuulj bolohgui ! delhiin hamgiin hugjiltei OROS HYTAD 2 Ih Gurenee tusheed yvahad mongol azahgui !
ОРОС ХЯТАДАД БАРЬЦААЛАГДСАН МОНГОЛ ТӨР. [66.181.161.3] 2024-10-31 02:43:02
Зөвхөн Одоо л Эх орныхоо хөгжлийг авчрах дорвитойхон алхам хийх хэрэгтэй.!!! Улс шиг өөрсдийн эрх ашгаа бодсон бие даасан бодлого хэрэгжүүлэх хамгийн зөв цаг нь ... Тэгэхгүй бол Гадныхан Монголыг улам дорд үзэж өөрсдийн эрх ашгаа хамгаалж бие даасан бодлого гаргах зориг чадваргүй гэж улам дээрэлхэж нөхөрсөг заналхийлэлд байлгасаар байна. Ямар ч улс өөрийнхөө эрх ашгийг 1-т тавих нь ертөнцийн хууль. Одоо Хөршөө 1-т тавьдаг улс хулчгар Монголоос өөр байхгүй болсон. Бид дайн түрэмгийлэл биш, өөрсдийн хөгжлийн сууриа засч томхон асуудал бэрхшээлээ дэлхийн олон улс орнуудтай түншлэн бүтээн байгуулалтаар шийдэх нь бусад улсад ямар ч гай болохгүй нь мэдээж. Төрийнхөн Хятад ба Оросын засгийн газарт гэр бүлээрээ барьцаалагдан бүлдэгдүүлсэн юм бол 3дагч орнуудын туслалцааг бүх шатаар авсан нь дээр...
Зочин [122.201.31.156] 2024-10-31 00:06:29
Юм ойлгодоггүй Бямбаа гуай. Энэ салбар хулгайчуудынх, Ман-нх, Оху-н хараат л байх ёстой байхгүй юу даа. Монгол улс бие даан хөгжиж болохгүй. Ойлгож байна уу? Бие даан хөгжих гэж зүтгээд Украйн одоо яаж муугаа үзэж байна даа? Хувь тавьлантайгаа эвлэрэгтүн!
Зочин [66.181.161.3] 2024-10-31 03:02:16
Уяанд хүлэгдсэн угаацны нохой байх замыг сонгодог хүмүүст Уулын цаадах нарны гэрэл хамаагүй
Судлаач иргэн [202.9.46.193] 2024-10-30 23:01:50
Бидний аз дутахад хойд хөршид гажиг сэтгэхүйтэй Путин 30 жил дайнд бэлдэж Лрос орныг сийрүүллээ..хилийн цаахна байгаад хэдэн цахилгаан станц монголд үнэтэй цахилгаан зарж доллар олдог..тиймээс манайх цахилгаан станц барихыг өнөөдөр хүртэл хориглож Даваасүрэн мэтийн гар хөлөөрөө дамжуулж бүх төслийг гацаасан..али 2000 онд төмөр замыг хос замтай цахилгаан галт тэрэгтэй болоож өгье гэтэл Хогийн оросууд манайх 2 жилийн дотор хийгээд өгнө гэж хуурсан..оросуудын хулхи монгол хүний тэнэг аоёр их гоё хомлох юм тээ малуудааа ккк
Зочин [103.57.95.223] 2024-10-31 11:12:37
Үхсэнийхээ судлаач иргэн. Өөрийгөө ч мэдэхгүй байж...
С. ЦЭДЭВДОРЖ. [103.57.95.152] 2024-10-30 22:21:02
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМНЭЛЭГ БАРИАД ӨГӨЁ ГЭХЭЭР УРДААС НЬ АВЛИГА НЭХЭЭД СУУЖ БАЙДАГ ДАРГА ЯМБАТАНГУУД БАЙГАА ЦАГТ УЛС ОРОН МААНЬ ЯАЖ ХӨГЖИХ БИЛЭЭ.
Зочин [202.126.90.172] 2024-10-30 18:13:14
Энэ том улс тусалъя гэж дуугарч байгаа нь маш их анхаарал хандуулж байгаагийн гэрч биз. Манайх янз бүрийн юм бодолгүй нэн даруй ажил хэрэг болгох хэрэгтэй...
Зочин [66.181.179.96] 2024-10-30 18:25:51
Том улс гэж харахаас өөр ухаангүй тархины тураал.
Amerikuud hudalaa daa [66.181.186.67] 2024-10-30 16:55:37
amerikuud bol hudalaa shuu.ted dandaa ashig honjoo l harij baidag uls. yg vnen setgeleesi tusalahgui zvgeer oros hyatadiin esereg ashiglah gej tegej bgaa shuu..
Уулын өвгөн [66.181.190.215] 2024-10-30 23:46:14
Яг тийм ануст итгэж болохгүй зүгээр л 2 хөршийн эсрэг л юм хийх гэж худлаа хошгируулж бгаа хэрэг .Үхсэний том улс жижиг улс орнуудыг оувс гэгч долларын гинжээр уяж шулж мөлжиж залгигч хорт могой шүү өнөөдөр дэлийн улс орнууд долларын хүлээсээс мултарах шинэ санхүү мөнгөний системийг буй болгож бгаа шүү.Монгол улс оувс-гаас гарах хэрэгтэй.Энэ бол монгол орны сэхэл авч хурдацтай хөгжих том түлхэц шүү
Зочин [66.181.179.96] 2024-10-30 16:45:33
Монголд саарал ус боловсруулах үйлдвэр байгуулж өгнө хулхидсан орон шүү дээ.
Зочин [202.126.90.159] 2024-10-30 19:59:41
380 сая долларын буцалтгүй тусламжаар 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа, ирэх жилээс ашиглаж эхэлнэ.
зочин [103.212.119.151] 2024-10-30 15:16:36
Энэ хэний лобби вэ? Америк хэзээ ч сул мөнгө хаядаггүй гэдэг шүү. Төр засгийн удирдлага мэдээд хөдлөхгүй байхад хүчээр хөдөлгөх гэж оролдох нь хэний ашиг сонирхолд нийцнэ вэ?
Геополитикийн байдлаа сайн бод, эргэцүүл. [66.181.160.6] 2024-10-30 15:15:28
АНУ нь Монголд цахилгаан станц барьчихвал монголчууд тэр чигээрээ Орос, Хятадын нээнтгэнд орно. Элдэв асуудлаар Орос, Хятад, АНУ гурав хоорондоо ЗӨРЧИЛДВӨЛ тэгээд л Монголруу тэр цахилгаан станцын тоног төхөөрөмж, сэлбэг, түүнчлэн мэргэжилтэн орж ирэх БОЛОМЖГҮЙ болно. Тэгээд л бодохгүй юу. Газар зүйн байрлал гэж чухал хүчин зүйл байна шүү. Тэгээд ч АНУ бол энэ бүс нутагт АНТАГОНИСТ бую ЭСЭРГҮҮ шинжтэй улс болж байна ш дээ.
Барьж болно, гэхдээ ... [66.181.160.6] 2024-10-31 10:53:25
Өнчин хүүхэд шиг "бүлтийсэн, дарамтлуулсан, өмөөрөх хүнгүй, хоол хүнс муутай" л станц болнодоо, тэр америкийн цахилгаан станц. Юм болохлээр л т-э-э-э-э-э-р холын Америкаас сэлбэг, төхөөрөмжийг нь зөөдөг. Тэгээд Орос буюу Хятадын "хойд ээж" нар нь ЗӨВШӨӨРВӨЛ нэг гутал хувцас,хоол хүнстэй болдог, ЗӨВШӨӨРӨХГҮЙ бол уранхай хувцастай өлсгөлөн явдаг дорой амьтан болно. Кх! 25 км-ийн өндөрт нисдэг ямар ч онгоц байдаг юм? Сaйндаа л 10 км-т нйисдэг ш дээ, Кха!
Зочин [66.181.161.3] 2024-10-31 03:46:36
Нэгт. Газрын гадаргаас 25км-ээс дээш бол олон улсын агаарын атмосперийн хил болдог тул энэ атмосперийн хил нь техник технологи нь хүрдэг улс орнуудад чөлөөтэй байдаг. Америк Орос Хятад зэрэг улс орнууд аль ч улсын агаарын хилд нэвтрэхгүйгээр Монголд агаараас ачаа тээвэр оруулах боломжтой. Хоёрт. Монголд ганц цахилгаан станц барилаа гээд ТОМ 3 улс муудалдахгүй л дээ.
Зочин [202.55.188.84] 2024-10-30 14:00:57
Хариу нэхэхгүй тус үзүүлнэ гэж юу байх вэ ! Бодвол НАТО- ийн цэргийг Монголд байршуулж Орос , Хойд Солонгос , Хятадын эсрэг тэмцэх талбар болгох байлгүй. Америкууд Монголд дахин социализм сэргэж ардчилалаас татгалзаж магадгүй гэж их түгшиж байгаа гэсэн шүү.
БУРХАА ... [202.179.27.114] 2024-10-30 13:24:00
ПЭЭЭШ... НҮҮРСЭН ДАЛАЙН ХӨВӨӨНД ОСГОЖ ҮХЦГЭЭХ ВИЙ ДЭЭ.
Зочин [66.181.191.250] 2024-10-30 12:28:02
1т USAID жинхэн мөнгө хүүлэгч байгууллагыг дэлхий даяар мэддэг юм. 3-4 нугалж эргүүлж авдаг юм.2т Хамгийн найдваргүй түнш чинь бид өөрсдөө юм шүү! ОХУ-н итгэл найварыг маш олон удаа алдаж байсан юм шүү! (Олон удаа Амлалт аваад хэзээ ч биелүүлээгүй) Итгэхгүй бол М.Энхболдоос асуугарай!
139-d [66.181.186.67] 2024-10-30 16:56:32
oros uls hamgiin naidvartai uls shuu. tanai amerikuud heniig hudaldan shuu dee..
zochin [139.5.218.117] 2024-10-30 12:55:32
Орос бол хамгийн найдваргүй түнш, 103 жил монголыг татвараар боомилж ирсэн улс
Zochin [66.181.191.205] 2024-10-30 11:24:23
Za medehgui USA jijig burai orniig demjeed bh ni yu l bol munhiin hursh Orostoi ali boloh sain hariltsaatai bh ni chuhal bh. Hurshuu uguisgeed dalain chanadah orniig shuteed bh ni yu l boldoo. Uvug deedsiinhee uldeesen uls oron gazar shorooniihoo buhel buten bdald emzegleh bolloo