Трамп: “Лукойл”, “Роснефть”-ийн эсрэг хориг тавилгүй удаан хүлээсэн

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Лукойл” болон “Роснефть”-ийн эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргахаасаа өмнө удаан хугацаанд хүлээсэн гэж мэдэгджээ.

Тэрбээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэтэй Цагаан ордонд уулзалт хийсний дараа сэтгүүлчдэд “Би зүгээр л цаг нь болсон гэж үзсэн. Удаан хүлээсэн” хэмээн хэлсэн байна. Энэ нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгасн шалтгааны талаар тавьсан асуултад өгсөн хариулт байжээ.

Америкийн тэргүүн Украинд нөхцөл байдлыг тогтворжуулахыг хүлээж байгаагаа, мөн Газын зурваст зөрчил дуусгавар болохоос өмнө хэлэлцээр байгуулагдана гэж найдаж буйгаа онцолжээ.

Трамп мөн өөрийнх нь үед найман мөргөлдөөнийг зогсоож чадсан гэж дахин мэдэгдсэн байна. Тэр “Би эдгээр бүх дайныг зохицуулж чадсан. Харин одоо нэг нь л үлдээд байна. Зогсоож чадвал нийт ес болно” гэж хэлээд, Украинд өрнөж буй мөргөлдөөнийг дурдсан байна. Мөн тэр “Бид үүнийг ч гэсэн шийдвэрлэж чадна гэж би бодож байна” хэмээн нэмж хэлжээ.

Эx сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [192.82.92.42] 2025-10-23 09:55:06

Гуймтгай байж голомтгой! Авахгуй л байна биздээ, нэг л хершее муулсан этгээдууд

Зочин [66.181.191.34] 2025-10-23 08:36:16

Монголын дэлхийд байхгүй өндөр үнээр "Роснефть"-ээс авдаг шатахуун, онгоцны түлш энэ тэр яг ОУ хэмжээгээр яривал шалихгүй л дээ. Тэгэхээр нэг их хориг моригт тоогдож ороод байхгүй биз. Харин Украйнууд нь Роснефтийг нь бусниулаад унавал тэгээд дуусна. Хятад болохоор Канад, арабаас нефьтээ зөөж өөрсдөө шатахуун энэтэр болгодог болохоор дайн, орос энэ тэр хамаагүй. Путин хэзээ үхэж дайн нь зогсохыг Дулмаа бид хоёр таашгүй Эртхэн бэлдэж байсан нь дээр байх шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.