УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор чуулганы хуралдаанд танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуун хариулт авч, үг хэллээ.
Үүний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилсон тухай захирамж гаргаснаар томилгоо албажиж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.
Манай Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, далд эдийн засгийг бууруулж, хууль дээдлэх төрийг бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ амьдралын төлөөх шударга ёсны тэмцэл юм.
Б.Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, шударга, зарчимтай мэргэжлийн боловсон хүчин. Түүнийг хууль зүйн сайдаар ажиллуулах нь шударга ёс, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал шийдвэр гэж үзэж байна.
Өнөөдөр ард түмэн “улс төр биш, ажлаа хий” гэж биднээс шаардаж байна. Засгийн газар ажлаа хийж, асуудлаа шийднэ.
“Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ нь эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ боломжийг нээнэ” гэв










.jpg)















































.jpg)







Сэтгэгдэл