Х.Булгантуяаг эргүүлэн татах асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэнэ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн Газрыг огцруулсан шийдвэр хүчингүй болсон ба одоо Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудал үлдээд буй. Энэ нь хуулийн зохицуулалттай ажээ.

Тодруулбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85.17-д Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтныг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэж гэж заасан байна. Энэ нь ажлын тав хоног буюу долоо хоног байх аж.

Дашрамд дурьдахад 85.1.7 дээрх "Цэцийн шийдвэрийг хүлээж авсан бол" гэдэг томъёолол нь дунд суудлаар хэлэлцсэн тохиолдолд хамаарна. Их суудлын шийдвэрийг УИХ хүлээж авах эсэх тухай асуудал яригдахгүй, зөвхөн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудал өрнөх юм байна.

сонин mn

сонин mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.201] 2025-10-27 23:23:36

Огцруулах шаардлагатай. Үндсэн хууль зөрчсөн төрийн эргэлт хийх оролдлого хийсэн этгээдүүдийг хатуу цээрлүүлэх ёстой

иргэн [103.212.116.80] 2025-10-27 15:18:12

Үндсэн хуулийн УИХ-ын хуралтай холбоотой заалт, УИХ-ын хурлын дэгийн тухай хуулийн заалтууд чинь хоорондоо зөрчилтэй байжээ. Үүний чинь гэрчлэх баримт нь УИХ-ын хэсэг гишүүд Бадамсүрэн, Бумочир нарын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулая гээд байгаа яриа болно. Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ энэ мэтийн зүйлээ сайн нягтлаач Ийм тохиолдолд хурал удирдсан хүн буруугүй

зочин [103.242.47.66] 2025-10-27 11:42:04

Булгантуяад буруу байхгүй

Зочин [66.181.161.201] 2025-10-27 23:25:23

Буруутай.Яаж дөвчигнөж яаж тавлаж байлаа. Ингэж дураараа дургихыг зогсоох ёстой

иргэн [103.57.92.249] 2025-10-26 14:52:59

Дэгийн 82 2 ыг Пэрэвдорж гуай зөрчижээ. Цэцийн дүгнэлт гармагц хүчинтэй гэдэг юм байна, Бичгээр ирээгүй гээд хурлыг дэг зөрчиж удирдсан байна,Хурлууд бүгд хүчингүй юм байна, Пүрэвдожид хариуцлага тооцьё

Баабарын саналыг дэмжиж байна. [223.118.51.95] 2025-10-26 02:43:18

Баабар: Булгантуяагаас гадна Данх, АДминерал Амарбаясгалан, Сандаг-Очир мэтийн ямарч боловсролгүй нохойнуудыг бүгдийг УИХ-аас эргүүлэн татаад улс төрөөс бүр мөсөн зайлуулж 15 жил шоронд хорь гэж маш зөв санал гаргасан.

иргэн [103.212.116.95] 2025-10-26 00:01:52

Буруутан нь Булгантуяа биш

Зочин [66.181.180.242] 2025-10-27 07:26:51

тийм шүү

Зочин [103.229.123.247] 2025-10-25 20:10:52

Хурдан зайлуул юун 7 хоног шууд хөө

Зочин [66.181.190.223] 2025-10-25 20:10:23

УИХ-олон луйварчидтай атал томьёол мэтээр өөлж Булгантуяаг унагахуу. АН бүлэт гэхэд мөн ч олон хулгайчд бий дээ.

Хор [109.252.134.233] 2025-10-25 16:40:43

Энэ авгай уих дээр засаг байна гэж яриад байсан тэгвэл оороо ундсэн хууль ухц дээр гарчихсан гэж мэдэж байгаа юу Мэдлэгтэй гэж оорийгоо магтаад байсан чамаас илуу олон сургууль тогссон олон хэлтэй доктор залуучууд олон байна. Тэдний хажууд юуч биш. Жинхэнэ нуур царайгаа харууллаа. Ялаа уур хуулийн дагуу..

Z [202.126.91.172] 2025-10-25 16:22:51

Хирээ мэдэхгүй годронгууд,хэнээ туссан ацнууд хэд хэд бна шүү энэ хуралд

Эгүүлэн татах нь чангадна. [103.80.211.125] 2025-10-25 13:26:10

Хурал даргалсан хүн яахлээрэн буруутдаг юм бэ’? Санал өгсөн гишүүд л шийдвэрээ хариуцах ёстой. Хурал даргалсан хүн сайндаа л дэд даргаасаа огцорно биз, тэрнээс эгүүлэн татах нь чангадна.

Зочин [192.82.92.42] 2025-10-25 13:01:39

Улс гэрээр тоглох эрх хэнд ч байхгуй. Тер темер нуурээ харуулах цаг болжээ!!!

Зочин [72.143.219.62] 2025-10-25 03:11:25

Дунд суудал байтугай Их суудлаараа шийдчихээд байхад дахин нугалаа гаргах оролдлого хийж байгаа хүнд ялыг нь өгөх хэрэгтэй.

Зочин [202.9.40.68] 2025-10-24 20:07:49

юу ч хийчихээд дараа нь би мэдээгүйшдээ гээд мэдэн будлиад зогсож байж мэдэхээр хүн юм биш үү энэ чинь , татсан нь зөв байхаа

Зочин [202.131.225.53] 2025-10-24 17:17:35

balarsiin be

Зочин [109.252.134.255] 2025-10-24 16:25:59

Булгантуяа торийн эрх булаан авах уйл ажиллагаа явуулах хэмм хэ жээнд хурсэн учир огцоруулах юу ч биш шоронд явах естой.

Зочин [59.153.114.13] 2025-10-24 16:16:32

Хэрэг хийсэн идэж уусан хүмүүсээ ИХ-аас татаж чаддаггүй байж ганц эмэгтэй хүнээр оролдоод яахнуу.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.