Нийгмийн даатгал нөхөн төлж өгнө гэсэн залилан ихэсчээ

Сүүлийн үед фэйсбүүк болон бусад сошиал сувгаар “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх мэдээллийг цахимд шивж оруулж өгнө” гэсэн хууль бус, худал мэдээлэл гаргаж, иргэдийг залилах хүн олширчээ.
Энэ нь нийгмийн даатгалын хууль тогтоомж болоод бусад хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Тиймээс “Ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагчид та бүхэн ийм агуулгатай хуурамч мэдээлэлд автахгүй байж, нийгмийн даатгалын байгууллагын 7777-1289, 11328030- (304) дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү” хэмээн НДЕГ уриаллаа.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.194] 2025-10-23 17:51:10
kkkk залилуулаад л байж дээ.