Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн анхааралд

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
Улсын төсвийн төсөлд уг хөнгөлөлтөд энэ өвөл 81 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөхдөө "Бид Сангийн яаманд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 104 тэрбум төгрөгний татаас гаргах танилцуулгыг гаргасан.
Төсвийн боломж маань бага учраас 81 тэрбум төгрөгт хянасан. Цаад үлдэж байгаа 30 тэрбум төгрөг шийдэлгүй байгаа. Эсвэл тариф нэмэх асуудал бий. Энэ оныг дуустал цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэсэн учраас оны төгсгөлд энэ асуудлыг ярих байх" гэж байв.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамрагдах бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна.
- Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
- Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх Цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд хамрагдана.
Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг хэрэглээний 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг аж.
Сэтгэгдэл