Америк хүчтэй тэгээд ардчилсан байдаг нь дэлхий нийтийн зол юм

Aдмин / Нүүр

Орос улс Украин, Гүржийн газар нутгийн нэг хэсгийг цэргийн хүчээр булаан авч, тэднийгээ өөрсдөөр нь тусгаар улс гэж зарлуулсан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнгүй. Улмаар Орос улс өөрөө Украинд халдан довтолсон нь бүрэн хэмжээний дайн болон өргөжив. Оросын хөлсний цэрэг “Вагнер” Африкийн зарим улсад цэргийн эргэлт хийж дайны голомт бий болгов. Бас л Оросын оролцоотойгоор Ази тив буюу Уулын Карабахад хоёр ч удаа дайн болж түр амсхийв. Оросын талын эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам санаачлан Гүржийн ардчилсан ерөнхийлөгч Саломе Зурабишвилийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр парламентын гишүүдийн хангалттай санал авч чадалгүй дампуурав. Иран, Оросын оролцоотой Палестины ХАМАС хөдөлгөөн Израильд халдан довтолж, орос цэргүүдийн Украинд үйлдсэнтэй яг адил яргалал үйлдэж дэлхий нийтийг дахин цочоов.

Энэ бүхэн бол дэлхийн III дайны эхлэл мөн. Учир нь бид өнөөдөр албан ёсоор дэлхийн II дайныг 1939 оны есдүгээр сарын 1-нд фашист Герман Польш улсад довтолсноор эхэлсэн гэж үздэг.

Гэтэл энэ өдрийн дэлхий нийтийн сонин, сэтгүүлд дэлхийн дайн эхэлсэн тухай ганц ч өгүүлбэр байхгүй гэдэг нь хэтэрхий гэмээр ойлгомжтой зүйл. Энэ бол үнэндээ хожим түүхчдийн тогтоосон буруу цаг, хугацаа билээ. Учир нь энэхүү халдлагын өмнө болсон ЗХУ-ын Финляндад довтолсон дайн, Испанийн иргэний дайн, Япон Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн авсан дайн юу байсан болж таарах вэ?! Өөрөөр хэлбэл дэлхийн I дайнд ялагдсан Германы өшөө авах гэж А.Гитлер дэлхийн II дайныг өдөөсөн бол Хүйтэн дайнд ялагдсан ЗХУ-ын өшөөг авах гэж В.Путин дэлхийн III дайныг өдөөсөн болж таарч байна.

Тийм ээ, өнөөдөр дэлхийн I, II дайн болж байсан яг л тэр газар нутгуудад дайны голомт үүсч цэрэг эрс төдийгүй энгийн иргэд амь үрэгдэж байна. Гол ялгаа нь дэлхийн II дайнд оросуудын талд байсан 16 улсыг тэргүүлж байсан АНУ, Их Британи өнөөдөр ОХУ-ын эсрэг зогсож буй 53 улсыг тэргүүлж байна. Оросын талд Хойд Солонгос, Иран зогсож байна. Олон улсад хууль бус гэж үздэг ерөнхийлөгчтэй Беларусь улс үнэндээ ОХУ-ын нэг муж болж хувирсан тул Оросыг дэмжигч улсад тооцогдох аргагүй болсон.

Харин Хятадын эрх баригчид Оросын зүүн хэсгийг өөрийн нутагт оруулан “зурж”, Социалист систем гэж байсан шиг доллараар бус юанаар гүйлгээ хийдэг Хятад системийн улсуудын холбоо байгуулахаар зүтгэж байна. Хятад Тайванийг нэгтгэвэл Евразийн эх газар энэ арал хоёрын завсрын Формозын хоолойгоор орж гарах бүх онгоцонд Бээжин дураараа татвар оногдуулдаг болно. Хамгийн гол нь Тайванийг нэгтгэснээр хятад үндэстний хувьд ардчилал бүрэн устах болно.

Маш товчоор ардчилал болон дарангуйллын тогтолцоо хоёр үхэх сэхэхээ үзэх дэлхийн дайн эхлэх суурь нэгэнт тавигдчихаад байна.

Хүмүүн бидний түүх ердөө 200 мянган жил. Энэ хугацаанд гарын таван хуруунд багтах улс л дэлхий нийтийг урагш нь чирч явсан бөгөөд тэд бүгд тухайн үедээ ардчилсан тогтолцоог бий болгож байжээ.

Эртний грекчүүд цэнгэлдэх хүрээлэндээ хар, цагаан өнгийн чулуугаар саналаа өгч, түүнийгээ тоолж асуудлыг олонхын саналаар шийдэн, хүнд суртлыг арилгаж, хурдтай хөгжин цэнгэлийн манлайд хүрэв. Дараа нь ромчууд сонгуулиар бүрддэг Сенат гэх төлөөллийн парламент бий болгож Цезарь гэх гүйцэтгэх засгийн тэргүүнтэй болж бас л олонхын саналаар асуудлаа шийдэж байв.

Харин XIII зууны монголчууд “Их хуралдай” гэх байнгын бус парламентын олонхын саналаар улсын гол чухал шийдвэрүүдийг гаргаж, “Их засаг” хэмээх Үндсэн хуулиа батлан мөрдсөн бөгөөд энэ хуулийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн Чингис хаан хүртэл дагаж мөрдөж байв. Дэлхийн түүхэнд Ромын үеийг “Pax Romana”, Монголын үеийг “Pax Mongolica” буюу “Ром, Монголын их амар амгалан” гэдэг.

Англичууд сурвалжит давхаргаас бүтдэг, эзэлсэн нутгуудын эрх ашгийг илэрхийлэх парламентын танхимаас гадна сонгуулиар бий болж хууль баталдаг, хоёр шатлалтай сонгодог парламент бий болгов. Гүйцэтгэх засаглалыг ерөнхий сайд тэргүүлнэ.

Дараа нь АНУ Үндсэн хуульдаа Чингис хааны “Хөх тэнгэрийн дор бүгд адилхан” гэсэн философийг суурь болгон, олонхын саналаар шийдвэр гаргадаг байсан тогтолцоог хуулбарлан муж улс болгон бие даасан өөрийн хуультай нэгдсэн, цэл залуухан ардчилсан улсыг бий болгов. Дэлхийн тэргүүлэх гүрнүүд ингэж л ардчиллыг чирч ирсэн байдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден “CBS News сувгийн 60 minutes” нэвтрүүлэгт оролцсон. Сэтгүүлч түүнээс “Одоо Газын зурвас дахь дайн эхэллээ. Украинд өгөх тусламжаа багасгаж Изриальд тусламж өгөх үү, Хоёуланд нь тусламж өгвөл манайд хүнд биз дээ ” гэж асуусан. Ерөнхийлөгч Жо.Байден “Бид бол АНУ. Бурханы авралаар бид дэлхийн хамгын хүчирхэг гүрэн.Цаашлаад дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрэн байсаар байх болно. Бид эдгээр улсуудад хоёуланд нь туслахын зэрэгцээ өөрийгөө ч батлан хамгаалах чадвартай.Бидэнд ингэх нөөц боломж бий. Бид ингэх үүрэгтэй, хэрвээ бид биш бол өөр хэн хийх вэ” гэж хариулсан.

Өнөөдрийн дэлхийн тэргүүлэх гүрэн Америк ийнхүү дангаараа Украин, Израиль, Тайванийн ардчилсан тогтолцоог хамтад нь дарангуйллын халдлагаас хамгаалж чадна гэдгээ дэлхий нийтэд зарлаж чадаж байна. АНУ ардчилал бол технологи, технологи гэдэг нь мөнгө бас хөрөнгө, мөнгө хөрөнгө нь хүч чадал гэдгийг батлан харуулсан. АНУ-аас урьд байсан дэлхийг эрхшээн түүхийг урагшуулан чирэгч дөрвөн ардчилсан улс, гүрэн ч өөрийн цаг үед ийм л байсан байж таарна.

Иймээс өнөөдөр АНУ оршин байгаа нь дэлхий нийтийн хувьд үнэхээр том зол юм. Бас манай улсын хувьд бол тэнгэр тэтгэсэн завшаантай хэрэг гэдэг нь маргаангүй. Бид хэдийгээр түүхэн гүрэн ч энэ цаг дор таран бутарч олон хэсэг болон жижгэрч эдийн засгийн боломж муу, чадал хүчээр дорой мөчлөгт оршин байгаа нь нууц биш. Ийм ороо бусгаа цаг дор монголчууд ардчиллыг сонгосон нь тусгаар тогтнол гал голомтоо хадгалан үлдэх их хүслийн баталгаа болж байгаа билээ. Манай улсын хөршүүд хэтэрхий гэмээр том гүрнүүд. Тэдний их гүрний хатуу ширүүн гадаад бодлогыг тэсэн гарахад бидний сонгосон ардчилал амин чухал тустай юм. Тэгвэл дэлхийн тэргүүлэгч гүрэн Америк ардчиллыг хамгаалж чадна гэж баталгаа гаргаж байгаа нь манай тусгаар тогтнолд ч мөн баталгаа гаргаж байгаа хэрэг мөн.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.224] 2023-10-31 22:46:35

Үнэ цэнэгүй улс

Зочин [185.193.197.21] 2023-10-25 12:49:43

Америкийг дагавал тусгаар тогтнолоо алдана.

Зочин [202.55.188.101] 2023-10-25 10:04:56

Энэ их томоор мөөрдөг хүнэнцэрүүд түүхэн үеэ харж бай 19р зуун Хятадын кодонд тусгагдан сөнөж байсан үндэстэн хэний. Тусламжаар улс шиг улс болж одоо үетэй золгосон юм бэ

Зочин [66.181.160.24] 2023-10-25 23:29:13

Гүү шүү тэд америктай тулалдаж чадахгүй тэгэх аваас ялагдах нь гарцаагүй. Тэд бол хулчгарууд. Ядуу улс. Одоо ч зөвлөлт хэв маягийн амьдардаг.

Зочин [66.181.160.24] 2023-10-25 23:27:56

Бидний уншиж бичиж бга бичиг хаанахых билээ? Оросын нөлөө дэндүү их бсан. Тэд хүчирхэг байж бидний түүхийг шинээр бичсэн ... Бид тэр үлгэрт нь итгэсэн. Одоо орос ах нар гээд хэсэг хүмүүст тархинд нь кодлогдсон бга. Юу ч болсон Орос агуу гэж өмөөрнө. Гүү шүү тэд мсериктай

Зочин [66.181.160.121] 2023-10-25 02:11:19

"Өдрийн сонин"-ий нийтлэл бичигч, эх сурвалж Г. амарсанаа-гийнх шиг Санаа-амар ийм захиалгын хутган үймүүлэх хорлон сүйтгэгчийн нийтлэл бичсэнээрээ хөлсөнд нь хэнээс ямар ханшаар аль валютаар хэдэн хувийн шагнал урамшуулал авч болох вэ. Хариултыг " ! " сониноор дамжуулан өгнө үү.

Зочин [172.59.188.232] 2023-10-25 01:56:21

Unuudur gazaas delhii ergeseniig serseniig harj ba urdih shig shiltei us uziuleed himiin zebseg geed irak libie seriig imieniig bimbugduj baisan ye ard hotsorch usa duraaraa allaga jiij chadahgui bolj

Зочин [66.181.160.121] 2023-10-24 23:37:04

Хүйтэн дайныг дэлхийн дэвшилтэт хүн төрлөхтөн ялж Берлиний ханыг нураалаа гээд байсан чинь харин одоо Ану Мёксикийн хана, Польш, Унгар, Чех, Беларусь, Франц, Герман, 2 Солонгос гээд ер нь нийтдээ 27 н хана улс орнуудын дунд 47 оноос хойш боссон гэж байна шүү. Тэгэхээр хүйтэн дайн дуусаагүйн баримт болж хана босгоцгоон, харин дэлхийн 2-р дайны уршигаар босгосон Берлиний ханыг буулгахыг зөвшөөрсөнөөрөө Орос, Беларусь улс ялсан нь тодорхой болж байна.

Зочин [172.59.188.232] 2023-10-25 01:53:19

Dollar heblen busadiin ed baylagiig hooson tsaasaar sollihiig ardchilal gene mongol alt zes buh baylagaa uguud ur gadaadad olon 1000 hun garch ajilaad buun nogoon tsaas oldog araas ni hebleed l ungana

Zov [207.102.105.166] 2023-10-24 20:03:47

Mad sain todorhoilj

Зочин [66.181.186.251] 2023-10-24 19:16:51

Хуцдаг новш хог вэ ,тэр америк чинь Палестины талд орлоо гээд өөрийнхөө иргэдэд хориг тавихын нь тавьж ,оюутнуудыг ажилд авахыг нь хориглож ,барихыг барьж байна

иргэн [139.5.217.63] 2023-10-24 18:20:00

америк шиг ховдог, цөөвөр чоно шиг улсыг хайгаад ч олдохгүй. Тэдний хутган үймүүлсэн дайнгүй тив, бүс нутаг гэж бараг үгүй. Харин өөрийнх нь газар нутгийнх нь ойролцоо буюу хойд америкт дайн гарч бгаагүй гэж болно, өмнөд америк нь ядуу бөгөөд АНУ-с хамааралтай. Тэгэхээр асуулт: хэн нь ямар аргаар баяжаад, хүчирхэгжээд бна гэдгийг ойлгож бгаа юм уу. Зүгээр гадна хэлбэрээр нь дүгнээд бх шиг санагдах юм. Монгол улсыг бүр нэг тоож хардаггүй л бсан

g [66.181.190.17] 2023-10-24 13:26:59

sain ch muu ch amerik busad ulsuudiig hamgaaldag ni unen shuuuuu

Зочин [66.181.186.251] 2023-10-24 19:18:45

Хаана хэзээ хамгаалсан юм бэ ,эргүү тэгэг хогоо,Вьётнамыг ,Солонгосыг уу ,японыг уу ,Афганистаныг уу....

Зочин [139.5.218.219] 2023-10-24 02:30:27

Сэтгэлийн хөөрлөөр хэт нэг талыг барьсан,нийтээр мэдэж байгаа баримтыг үгүйсгэсэн,мухар сүсгийн шинжтэй нийтлэл болж.Цаашид сайтын редакц жаахан цензуртай хандмаар юм.

Би ч монгол хүн. Би цагаач биш. [66.181.181.227] 2023-10-24 01:34:32

Монгол хүний амьдрал 64-70 нас. Энэ хугацаанд 2 хөрш болох орос, хятадаас хаа холддог юмб? Ямар нутаг шороогоо аваад Америк, Европруу нүүчих биш. 1,5 сая дээрээ эзэн буюу Монголын иргэн байж байгаад үхнэ шүү. Ганц муу паспортоор эх оронтойгоо холбоотой байхгүй шүү. Бүхэл бие сэтгэл, нутагт минь байгаа садан төрлөөрөө Монголтойгоо холбоотой байна. Гадаадруу зугатах нь паспорт, визээ аваад зайлаарай, хэн ч хойноос чинь харамсахгүй.

Bold [66.181.160.64] 2023-10-23 23:12:16

Haana tsus nuj dain baildaan alaan hydaan nus nulims bna tend amerik uhdeluud baij baidag tednii oligarhuud tsus nulimsaar mungu bosgoj yvdag iim uhdeluud manaid tui ch hereggui zugeer l 2 hurshteigee uchiraa ololtsool yvj baisan ni deerdee AN gej amerkiin duuch shuvuu mongold bna tedend eh oron ard tumen ni hereggui amerkiin mungu l heregtei

Монгол хүн [66.181.160.61] 2023-10-23 22:23:28

За тэгээд одоо яахав оросын эсрэг бүлэглэлд монгол улс нэгдэх нь зөв болох нь дээ. Ард нь америк байгаа юм чинь монголын тусгаар тогтнол дэлхий сөнөчихгүй л юм бол баталгаатай. Элбэгдорж тэргүүнтэнд баярлалаа гэж хэлэхэд ч багад юм байна. Ер нь найдвартай нь дээр америк ийн цэргийн баазыг нутаг дээрээ байгуулая тэгвэл бүр найдвартай. Оросууд ороод ирвэл ........ 1950 аад оноос америк нь ардчилалаа хамгаалж ойрхи дорнод арабын үгэнд ордоггүй ард түмнүүдийг сургах ажиллагааг явуулж байсан нь үнэхээр зөв байж. Африкийн ширэнгид биологийн олон зуун нууц лабартори байгуулж дэлхийд амар амгаланг тогтоохоор зүтгэж байсан нь талархууштай . Би өөрийг чинь дэмжиж байна. Та их ухаантай хүн байна. Бас шууд хэлж чаддаггүй ч фашизмийг америктай хамт дэмжидэг. Энэ муусайн оросуудыг яах вэ хэлж өгнө үү

Хүн [103.212.116.83] 2023-10-23 21:28:44

Орос руу явах уу Америк явах уу, гэвэл бүгдээрээ Америк явнаа л гэнэ. Тэгсэн мөртлөө Америкийг муулна. Яагаад муулаад байгаагаа өөрсдөө ч сайн ойлгохгүй.

Зочин [66.181.189.46] 2023-10-23 22:48:26

Үнэн

Зочин [66.181.183.223] 2023-10-23 20:52:48

baabar uhtsenuu

Амарсанаа АНУ-ын нөлөөнд гүнзгий орчихсон юмаадаа [66.181.181.227] 2023-10-23 20:23:53

Энэ Амарсанаа гэж орчноосоо тасарчихсан нэг хүн ба. АНУ-ын хөгжилд болон албан татварын санд нь хэдэн доллар оруулчихсан юм бол оо? Юү ч оруулаагүй АНУ-аас юү ч горьдоод хэрэггүй. Эсхүл юү ч оруулаагүй мөртлөа эх орноо сайн ХУДАЛДАЖ, сайн ДООШ НЬ ХИЙВЭЛ түүнд АНУ ахиухан мөнгө өгнө ш дээ. Сэрдээд байх юм. Монголын тагнуул бас нэг Сайханбилэгтэй болох вий.

Зочин [66.181.179.44] 2023-10-23 19:44:54

Энэ амраа гөлөг америк ах чинь ардчилал нэрийн дор дэлхийд ганцаар ноёлох гэдэг зүйлийг бүтээх гээд чичрээд бгааг ойлгож бна уу. Одоо америкыг дагагч улсууд гээд бга оронуудыг хар өөрийн толгойгүй юм шиг.

Зочин [66.181.161.229] 2023-10-23 22:37:44

Орос фашист нацист хаалттай дарангуулагч сүйрч сөнөж байгаа улс путлер алуурчин орос улссыг дампууруулаж дуусгаж бна орос хулмасууд хөршөө түрэмгийлдэг заваан гахай хог шаарууд одоо монгол казах 2 үлдлээ орос задрана монгол булаагдсан газар нутгаа авна

Иргэн [66.181.161.134] 2023-10-23 19:34:50

Сайхан дэмийрч байна аа. Энэ орчлон хорвоод мөнхийн юм байхгүй гэдгийг санаж яв. Америк,бидний тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй. Яг энэ хилээрээ л хоёр хөрштэйгөө найрамдалт харилцаатай л бай. Орос унавал,хятад яахуу... Орос хятад хоёр байхгүй бол,Америк тийм ч найланхай хандахгүй л байх шүү. Дуугай л улс орноо өөд нь татаад явж бай. Өөр ч юмгүй дээ.

Зочин [66.181.181.239] 2023-10-23 19:20:16

амарсанаа тэнэг новш тэр америктайгаа далд ор. орос орон мөнхөд мандан бадраг! хэнийх нь зөвийг цаг хугацаа харуулна.

Агуу Америк мөнх орших болтугай!! [202.126.89.27] 2023-10-23 13:29:40

Агуу Америк мөнх орших болтугай

Зочин [202.126.89.176] 2023-10-24 09:11:56

Хятад, Орос уу? эсвэл АНУ юу? Бидний энэ цаг үед бол мэдээж АНУ

Зочин [66.181.176.114] 2023-10-23 13:40:56

Үнэн2 USA-г бурхан ивээх болтугай. Фашист орос сөнөтүгэй

Зочин [202.179.27.41] 2023-10-23 13:34:50

Түүхэнд мөнх бичигдэх байхоо

АНУ жаатай боловч туслах нь юү л бол. [66.181.160.21] 2023-10-23 12:20:58

АНУ бол АНУ. Азийн зүүн хойд мухарт байгаа Монгол биш. Монголоос гадагшаа онгоц нисэхээ больчиход л монголчууд нутагтаа түгжигднэ. Иймд 2 хөршийнхөө дургуйг хүргэхгүй чимээгүй л сууж бай. 1911 онд автономит болсон Төвд 1959 оноос хойш юү болов? Юү ч болоогүй. Энэтхэг, Хятад 2-ын дунд түгжигдсэн Хятадын бүс нутаг. Энэтхэг, Их британи, АНУ. Австрали дороо үсчээд үсчээд юү ч хийж чадахгүй байгаа. Монгол тийм болохвий. Сая л гэхэд Оросууд хоолойгоор байгалийн хий Монголоор дамжуулан Хятадруу гаргая гэхэд Хятад "Үгүй, бид Турменистанаас хий авахаар болчихсон" гэж байна. АНУ бидэнд юугаар туслах юм? Монголын 2 хөршид юугаар нөлөөлж чадах юмб?

Зочин [66.181.161.78] 2023-10-23 12:57:11

Үнэн юм даа

Ккк [202.55.188.39] 2023-10-23 12:11:55

Ямар ардчилсан улс өөрөөр сэтгэдэг оюутануудыг төгсөөд ажил олохгүй бүгдийг хаана гэж зарлхж байхөв дээ юм унш амарсайхаан

Зочин [203.98.76.9] 2023-10-23 11:44:55

АНУ ардчилсан цэвэр улс юм бол яагаад Афгинстан, Ирак, Ливан руу дайрсан юм Энэ чинь хүн төрөхлтөний эсрэг гэт хэрэг биш үү

Зочин [73.93.236.166] 2023-10-23 14:11:06

Тэнэг улны халтараа Тэнд чинь хүний эрх чөлөөг уландаа гишгэсэн террористуудын үүр уурхай болсон газар бас цөмийн бөмбөг хийхээр мөрөөдөж байсан газар. Харин АНУ Ливан руу дайрсаыг санахгүй байна. Хүн төрөхлтөнд аюул занал учруулсан болоод л дайрсан байх. Харин Хуйло Путин шиг хөрш зэргэлдээ улс руугаа худлаа ярьж довтолдоггүй юм улны халтараа. Чи улны халтар монгол минь АНУ гаас биш Хогийн Хулгайч Путинээсээ болгоомжил. Чиний бөгс Путин чтнь үе үе Бензинээ хаагаад мөн тогоо таслаад Хөвсгөл дээр УЦС бариулахгүй новширч байгаа биз дээ.

Зочин [202.179.25.118] 2023-10-23 11:42:59

Америк манайд туслахын тулд эхлээд Украйн, Израйл, Тайвань ялах хэрэгтэй. Энэ нь Орос, Лалын улсууд, Хятадуудыг нэг мөсөн АНУ ялж байж Монголыг ярина гэсэн үг. Иймэрхүү үл гүйцэлдэх дүгнэлт захаас аваад цахим сүлжээгээр дүүрэн байна. Шинэ юм биш. Ардчилал нэрийн дор ногоон мөнгөний ноёрхлоо дэлхийд тулгасан АНУ-гийн бодлогыг улс гүрнүүд бүгд их багаар мэдэрч эхэлж байгаа нь өнөөгийн үймээн самуун дайн байлдааны үндэс. АНУ хүчтэй гэж харагдаж байгаа ч Солонгосын дайн, Вьетнам, Гренада, Ирак, Ливи, Афганистаныг эзлэн түрэмгийлж алан хядсан дайнуудын үр дүнг харахад өрөвдөлтэй бэртэгчин байдал нь тод харагдах юмдаа.

Үнэн [66.181.161.155] 2023-10-23 11:38:17

Үнэн шүү. Бүгд АНУ амьдрахыг хүсдэг нь ардчиллыг хүсч байна гэсэн үг.

Зочин [202.55.188.98] 2023-10-23 15:51:08

Чи тэгээд АНУ-д очиж амьдраач.

зочин [103.168.34.54] 2023-10-23 11:08:58

50-иас дээш насныхан чинь өнөөгийн Монголын дүр төрхийг бий болгосон хүмүүс шүү. Хийсэн ч юмтай үзүүлэх ч юмтай, харин өнөөгийн залуучууд юу хийв? ажлаа, цалингаа голно, хүний үг даахгүй ажлын ачаалал даахгүй. тэгээд л бүгд гадаад руу гарахыг илүүд үзнэ. АНу бол хүчирхэг байдлаа алдчихсан шүү дээ. Мөнгө хэвлэж л хүчирхэг мэт дүр исгэж байгаа юм. Өр нь л гэхэд 35 их наяд доллартай тэнцэж байна. аймшигтай. энэ бол хүчирхэг байдлыг илтгэх зүйл огт биш. бусад улсын хэрэгт байнга хөндлөнгөөс орно. Монгол америкийг дагавал нохойн зам руу л орно. Ирак, Афганистан, Украиныг хар л даа. Тиймээс л бид алтан дундыг баримталж улс орноо авч үлдэх нь чухал. хоёр хөршөө мууллаа гээд бид юу ч олж долоохгүй, харин ч эсрэгээр дундад зуун рууга орчих вий дээ. Интернет, ТВ, бензин тос байхгүй. морин тэргээрээ зорчих вий дээ

М [202.126.89.214] 2023-10-23 19:39:04

Tэр сайхан үе чинь Монгол дааж давашгүй өртэй, ямарч өрсөлдөх чадамжгүй эдийн засагтай. Тархиа угаалгасан хэд нь биднийг нам засаг сайхан амьдруулж байна гэсэн бодолтой амьдруулах биш амьд байлгаж байсан үе.

Зочин [203.91.115.40] 2023-10-23 18:03:28

Яг үнэн цаасан мөнгө хэвлэж амиа зогоож байгаа Ардчилал нэртэй анархизем ноёлсон улс улсын дотоод хэрэгт !хөндөлөнгөөс хушуу дүрэж хагалан бутаргаж сүйрүүлдэг дайны хэнээтэй улс даа

иргэн [192.82.66.11] 2023-10-23 10:54:36

амарсанаа зөв АНУ МАНДТУГАЙ

Зочин [202.55.188.98] 2023-10-23 15:51:45

Жинхэнэ илжиг.

Зочин [66.181.186.118] 2023-10-23 10:29:02

Амарсанаа муу өмхий хужаа минь зайл

Зочин [103.57.93.159] 2023-10-23 10:21:52

Манай 50-иас дээш насныхан үхэж далдарч л байж Монгол улс хөгжинө гэж үнэн үг шүү. Баахан үхширмэл үзэлтэй, Цэдэнбалистууд, коммунистууд, нэг үгээр "Орос Ялначууд"

Зочин [66.181.188.13] 2023-10-24 18:11:03

Оросууд ч ялах нь ойлглмжтой. Харин АНУ, ЕХ -ны улсууд манайд саймшраад бгаа нь 2 хөрштөй хэрэлдүүлээд, болж өгвөл манайдцэргийн баазаа нээчих санаатай л бгаа. АНУ дэлхин улс уорнуудыг улс төр. Эдийн засгийн хараат баыдалд оруулж ххраат байлгах зорилготой, АНУ -гийн дэмжлэгтэй бас дайны голомт Израил, Газын зурваст бий болчихлоо, Хэвлэсэн долларынхоо хүчээр дэлхиын орнуудыг дарангуйлахыг хүсэгч АНУ үнэхээр ардчилсан орон мөн үү? Бидний хувьд мөрөөрөө улсаа хөгжүүлж, хөрш 2 улстайгаа эв найрамтай найрсаг харьцаатай байх нь зөв байх

Зочин [202.55.188.98] 2023-10-23 17:08:13

Тэнэг илжиг. Чи ч 50 хүрэхгүй дээ.

Зочин [202.126.89.151] 2023-10-23 15:25:51

Хошногоныхоо баасыг арчиж сурчихаад тэр америкаа мөрөөд

Зочин [202.126.89.214] 2023-10-23 10:36:02

aav eej ah egch nar ni zuurdaar hurdan uhej duusaarai gej erooyo


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.