Монголын охид “Циркийн гүнж” наадмын Гран-при шагналыг хүртжээ
Оросын Саратов хотноо болсон “Циркийн гүнж” олон улсын наадмын Гран-при шагналыг Монголын охидын хамтлаг каучук үзүүлбэрээрээ хүртлээ. Шагнал гардуулах ёслол, гала тоглолт ах дүү Никитиний нэрэмжит Саратовын улсын циркт болсон байна. “Энэхүү хүндэт шагналыг циркийн салбарын олон улсын мэргэжилтнүүдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан Монголын охидын хамтлаг хүртлээ” гэж “Росгосцирк” мэдээлжээ.
Каучук гэдэг нь биеийн уян налархай байдлыг харуулдаг циркийн акробатын үзүүлбэр юм. Монголын охид мөн гироскүүтертэй үзүүлбэр үзүүлсэн байна.
“Циркийн гүнж” олон улсын наадам бол эмэгтэйчүүд нь эрэгтэй циркчдийн үзүүлбэрийг үзүүлж, хүний хүчирхэг зан чанарыг харуулж чаддаг дэлхий дээрх цорын ганц мэргэжлийн салбарын тэмцээн юм. Аравдугаар сарын 19-22-ны хооронд Саратов хотноо ес дэх удаагаа зохион байгуулагдсан тус наадамд Франц, Герман, Этиоп, Бразил зэрэг 13 орны охид оролцжээ.
Сэтгэгдэл
Баяр хүргэе! Нөхцөлийг нь сайжруулья. [66.181.160.21] 2023-10-24 11:03:37
Олон хөөрхөн охид байна. Том баяр хүргэе, амжилт хүсье! Гэхдээ цаашид Монголын циркийг хөгжүүлэхийн тулд эдгээр хүүхдэд ажлын орчин хэргэтэй байна ш дээ. Циркээ тэгээд Дагвадоржид өгөөд, эвдүүлээд, нуураалгаад, завшуулаад дуусч байгаа юм уу? Саяхны ОУ-ын циркийн тоглолт Бөхийн өргөөнд боллоо, энэ байр чинь цирк шиг тоноглогдсон юм уу? Соёлын яам Монголын циркийг сэргээх талаар юу хийж байгаа юм бэ? Эдгээр охидын урамыг сэргээх, амжилтыг нь хөгжүүлэх талаар Соёлын яам юм хийж чадах нь уу?
Зочин [66.181.161.213] 2023-10-23 20:50:10
Баяр хүргэе. Манай циркчид ер нь мундаг шдээ. Улам их амжилтыг хүсье.