Он гарсаар 93 удаагийн ой хээрийн түймэр гарчээ
Он гарсаар 93 удаагийн ой хээрийн түймэр гарлаа.
Сүүлийн найм хоногийн дотор таван дуудлага бүртгэгдэж 583.5 га талбай гал түймэрт өртөөд байна.
Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг намрын хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе “гэж үздэг.
Хавар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10-ныг мөн хаврын хуурайшилтын үе гэнэ.
Энэ үеэр иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс сэргийлж байх нь чухал юм. Тиймээс иргэд хуурайшилтын улирал дуустал анхаарал болгоомжоо сулруулахгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл
зочин [139.5.217.121] 2023-10-24 17:21:17
зуслангийн бүсийн зарим оркууд хашааны өвсөө хэзээч хадаж үзээгүй зэрлэг шар өвсөндөө баригдаж өөрсдөө ч орж гарч чадахгүй хүмүүс зуслан орохоор шатаадаг хэдэн төгрөг төлөөд хадуулах ухамсар байхгүй ийм оркуудын эзэмших эрхийг нь цуцлах хэрэгтэй