Нууцын зэрэглэлд оруулсан Ковидын зарцуулалтын зах зухаас …

Aдмин / Нүүр

Ковидын цар тахлын үед төр, засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ 20 гаруй их наяд төгрөгөөр хэмжигддэг. Бүхэл бүтэн улсын төсвийн дайтай энэ их хөрөнгийг юу, юунд хэрхэн яаж зарцуулсан задаргаа одоо хүртэл олон нийтэд ил болоогүй. Тухайн үед нэг өвчтний эмчилгээний төлбөр найман сая төгрөг байсныг л хүмүүс мэднэ. Тэгвэл ковидын төсөв гэдэг нэрээр нийслэлийн 200 мянган өрхийг яндангаас салгах хэмжээний мөнгөөр эрх баригчид хэрхэн туйлсан нь зах зухаасаа сонсогдож эхэллээ.

Пакт 1: -Ковидын эмчилгээнд зориулж ганцхан нэр төрлийн тариаг 10 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Гэвч өвчтөнүүдэд хүрч чадалгүй хугацаа нь дуусаад актлагдсан байна. Анхнаасаа хугацаа нь дууссан тариа худалдаж авсан уу. Эсвэл хугацаа нь дуусаад устгалд оруулахаар зэхэж байсан тариагаа үнийн дүнд тооцуулсан уу гэдэг нь асуултын тэмдэг болов. Ямартай ч хаанаас, ямар гэрээгээр худалдан авалт зохион байгуулсан нь тодорхойгүй. Учир нь улсын нууцад оруулсан болохоор бүх мэдээлэл нь хаалттай.

Пакт2: -Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай ярилцаж байгаад Эрүүл мэндийн яамны оролцоогүйгээр 1.6 сая тун вакцин оруулж ирсэн мэдээлэл бий. Гэвч үнийн дүн нь нууцын зэрэглэлд багтсан. Хамгийн хачирхалтай нь энэ их хэмжээний вакциныг устгалд оруулсан нь анхаарал татна. Яагаад устгалд оруулсан талаарх мэдээллийг хэн ч өгдөггүй.

Пакт 3: -Хуульд өөрчлөлт оруулж, олон нийтэд сурталчлах нэрийдлээр 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилна гэжээ. Яг үнэндээ хэвлэлүүдэд ийм их хэмжээний мөнгө цутгасан гэх баримт байхгүй. Үнэн хэрэгтээ хэвлэлийн нэрийг барьж төсөвлөсөн энэ их хэмжээний мөнгө хэний халаасанд орсон нь мөн л нууцын зэрэгт багтсан.

Пакт 4: -Цар тахлын үеэр иргэдийн мэдэх эрх ноцтой зөрчигдсөнийг хүний эрхийн байгууллагууд онцолдог. Нэг төрлийн мэдээллийг бүх телевизээр зэрэг цацаж, ард түмний мэдэх эрхэд халдсан. Жишээлбэл, бүх оддын оролцоотой шоу нэвтрүүлэг өдөржин цэнхэр дэлгэцээр ээлжлэн гардаг байв. Тэгвэл ганцхан энэ нэвтрүүлгийг хийхэд Соёлын яам, Улсын онцгой комиссоос хөрөнгө мөнгийг нь шийдэж байжээ. Бидэнд ирсэн мэдээллээр зөвхөн Соёлын яам гэхэд энэ нэвтрүүлэгт зориулж хоёр удаа тус бүр 200 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Пакт 5: -Ковидын үед Эрүүл мэндийн яамнаас бусад яамд хэмнэлтийн горимд шилжсэн. Гэтэл Эрүүл мэндийн яаманд оны сүүлээр 50 тэрбум төгрөгийн төсөв илүү гарчээ. Тус яам Ковидод зориулах ёстой мөнгөө үрж дийлэхгүй болоод өөр зүйлд зарцуулсан баримт байна. Эрүүл мэндийн яамны харьяа Хан-Уул дүүргийн эмнэлэгт 50 тэрбум төгрөг илүү гарангуут 25 тэрбумаар нь ажилчдын орон сууц барихаар зураг төсөл хийлгэж байсан гэдэг.

Пакт 6: -“Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа аврах арван их наядын хөтөлбөр”-ийг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Үүнээс хоёр их наядыг нь ажлын байр хамгаалах зээлд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Жилийн гурван хувийн хүүтэй уг зээлийн хүүгийн зөрүүг нь улсын төсвөөс төлөхөөр тусгасан тухай мэдээлж байв. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, иргэд гурван хувийн хүүтэй зээл авсан. Үлдсэн 7-9 хувийн хүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн болж таарч байна. Нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэснээс 1.9 их наяд төгрөгийн зээл олгожээ. Хүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа энэ зээлийг ямар компаниуд авсан талаарх мэдээллийг хав дараастай байна. Уг нь Монголбанкнаас энэ талаарх мэдээллийг нээлттэй өгөх үүрэгтэй. Хэний хамааралтай, ямар компани, иргэд энэхүү зээлийг авсныг олон нийтэд ил болгох ёстой. Түүгээр ч зогсохгүй дээрх зээлийг авахад барьцаа хөрөнгө шаардахгүйгээр батлан даалтын сангаар баталгаа гаргуулан зээл авсан гэсэн мэдээлэл бий. Тодруулбал, ямар ч барьцаа хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй аж ахуйн нэгжүүд ч зээл авсан байж болох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд 500 сая, иргэн 50 сая хүртэлх зээл авах хязгаартай. Зээлийн 80 хувийг тоотой хэдхэн компани хагас тэрбумаар нь хуваагаад авчихсан гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнэ ил болжээ.

Пакт 7: -Ковидын үеийн худалдан авалтаас гадна хандив тусламжийн тайлан огт нийтэд ил зарлагдаагүй. Ганцхан жишээ дурдахад Монголын морин спорт уяачдын холбоо Ковидын үед 120 сая төгрөг хандивласан гэх юм билээ.

Пакт 8: -Ковидын үеийн тусгай хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн албан хаагчид томилолтоор явсан зардал болон хорио цээрийн дэглэм сахиулах хугацааны нэмэгдэл гэж олгогдоогүй тухай яриа байдаг. Тэгвэл албаны эх сурвалж үүнийг баталж, ЦЕГ өөрсдийн хөрөнгө зардлаар болгосон гэдэг тайлбар өгсөн удаатай. Анхны тусгай хамгаалалтын бүс болох Сэлэнгэ аймаг руу 70 албан хаагч явжээ. Тэд 18 хоног 24 цагаар өвөл гадаа зогсохдоо нэмэгдэл юу ч аваагүй байна. Онц байдлын хуулиар гурав дахин нэмэгдүүлэн олгоно гэсэн заалт мөрдөгдөөгүй гэнэ. 18 хоногийн мөнгөн дүн болох 300 сая төгрөг албан хаагчдын хэнийх нь ч гарт очоогүй байна. Энэ жишгээр цагдаагийн албаны 800 мянган залуус бүтэн хоёр жил гаруй онц байдлын хуулийн дагуу цалингаа аваагүй байх жишээтэй.

Сүүлийн үед сөрөг хүчин Ковидод зориулсан 20 тэрбумын зарцуулалтыг олон нийтэд тайлагнахыг эрх баригчдаас удаа дараа шаардаж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар өчигдөр товлогдоод байв. Харамсалтай нь одоо хүртэл холбогдох байнгын хорооноос шинжээч томилж өгөөгүй болохоор хойшиллоо.

Энэ тухай сөрөг хүчин “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан иргэд бидэнд хандсан. Хамгаалах хэрэгслийг 63 тэрбумаар худалдаж авсан. 30-аад тэрбумыг нь хэрэгцээ шаардлагагүй болсон байхад шууд худалдан авалт хийсэн. Эдгээр нь агуулахад хадгалагдаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Санхүү хариуцсан дарга нар хаус авсан мэдээлэл ч байгаа. “Ковид-19” цар тахлын үеэр тендер зарлалгүйгээр худалдан авалт хийсэн асуудлууд маш их бий. Цар тахлын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавих сонсголыг албаар үр дүнгүй болгох сонирхол эрх баригчдад байна” гэсэн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.231] 2023-10-26 21:28:00

Сарангэрэлыг гишүүнээс нь түтгэлзүүлж авлигатай тэмцэх газар шалгуулах эд хөрөнгө дансыг нь хаах шүүх прокурорт шилжүүл. Ковид нэрээр идсэн уусныг нь олон нийтэд нээлттэй тайланг танилцуул.

Зочин [66.181.161.152] 2023-10-26 20:41:28

Факт гэж бичнэ. 20 тэрбум биш 20 трилион төгрөг. Вакзины устгал ингэж явагдсан. Иргэд вакзин хийлгэх дургүй. Тэгэхээр ийм нэг нүх гарчээ. Халдавртын эмч нартай иргэд холбогдон вакзин тариулсан гэсэн бичиг хийлгэдэг. Тэгмэгц иргэн урамшууллын 50,000 төгрөгөө эмчийн данс руу хийдэг. Ойролцоогоор 500,000 хүн ингэж хулхидсан гэж бодвол 20 гаруй тэрбум төгрөгийн хээл хахууль яригдах ба төчнөөн тун вакзин устгалд орох хэрэгтэй болсон гэсэн үг. Үүнийг илрүүлэхэд их амархан. Халдвартын бүх эмч, ажилтан, үйлчлэгч нарыг мөшгөхөд л гараад ирнэ.

зочин [103.212.118.196] 2023-10-26 10:15:55

эрүүл мэндийн яамныханг толгой дараалан шалгах хэрэгтэй

зочин [103.57.92.110] 2023-10-25 15:21:13

Анх Сэлэнгэд анхаарал хандуулаагүй өвчин алдсан Хүрэлсүх сайн тэмцсэн харин нөөлөгт нь явдаг Содбаатарт буруу бий шүү.2 огцороод хамаг булхиагаа дарсан нөхөр шүү

иргэн [59.153.112.44] 2023-10-25 15:18:18

ёстой нэг дураараа дургижээ бузар хулгайчууд

Зочин [203.98.76.249] 2023-10-25 18:15:16

цаазлуулах болзлоо хангаад байгаа нөхдүүд дээ

zochin [66.181.179.62] 2023-10-25 15:09:22

Энэ бол цэвэр Хүрэлсүх Оюун эрдэнийн хийсэн ажил, Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал тогтоон хаалттаЙ БОЛГОЖ ИДЭЖ УУСАНЫГ НЭМБЭЛ

Иргэн [66.181.187.153] 2023-10-25 12:57:39

Наадуулчин идээд ууссан юм чинь Олон юм яриад та нарт Тэр дарангуйлал үзүүлнэ бүү бууж өгөөрэй !!!!!!!! Ард иргэд бид харж байгаа Үнэн хэзээд илэрнэ !!!!!!! Тэгээд бүгдийг Толгой дараалаад явуулж Хариуцалга хүлээлгэ !!!!!!!!!!!

Зочин [66.181.180.82] 2023-10-25 11:17:46

Хараал идсэн новшнууд, улсыэ нууц гээд нуухаар шийдсэн бна.. заавал сонсгол хийх хэрэгтэй

Зочин [202.9.46.146] 2023-10-25 11:16:04

Ард түмнийг доромжилж ханахгүй юмаа Дороо л мартдаг гэж бодох юм

Зочин [59.153.112.248] 2023-10-25 10:21:29

Сайн ухаж тод болговол сонгуульд л хэрэгтжй дээ

Зочин [103.212.116.45] 2023-10-25 10:07:35

пакт биш факт

Зочин [203.98.76.249] 2023-10-25 09:34:02

хөрнгийг хурааж шалдлаад бүх хохиролыг төлүүлж дуусга


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.