"КОНТЕНТ - ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны салбар, тэр дундаа олон сувгийн дамжуулах үйлчилгээнд оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал нэн тэргүүнд тавигдаж, энэ чиглэлээрх хууль дүрэм, холбогдох эрхзүйн актуудын хэрэгжилтийн талаарх хэлэлцэн ярилцах үүднээс салбарын тал талын төлөөллүүд оролцсон “КОНТЕНТ – ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ” сэдэвт форумд 50 байгууллагын 130 гаран хүмүүс оролцож байна.
Хэлэлцүүлгээр зохиогчийн эрхийг хамгаалах, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, контентын салбарт шударга өрсөлдөөн бий болгох, уран бүтээлчдийн тэгш оролцоог хангах, контентын зах зээл, зохиогчийн эрхийн ойлголтыг нийгэмд эерэгээр түгээх, бусад холбогдох асуудлуудаар санал дүгнэлт гаргах ач холбогдолтой.
Эхний хэлэлцүүлэг: " Цахим орчин дахь зохиогчийн эрхийн зөрчил ба түүний хамгаалал" сэдвийн хүрээнд өрнөлөө.
Сэтгэгдэл