БАЯРТ МЭДЭЭ: Ц.Номин-Эрдэнэ 15 минутад “299 үг“ алдалгүй санаснаар ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭВ

Ой тогтоолтын Азийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон.
Тус тэмцээнд долоон улсын 82 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг сорьсон 10 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулж, Монгол Улсын баг тамирчид таван рекордыг шинэчлэн тогтоолоо.
Тухайлбал,
Таван минутын "Зураг" төрөлд ОУ-ын мастер Г.Мянганбаяр "507" зураг алдалгүй санаснаар насанд хүрэгчдийн дэлхийн рекордыг шинэчилж, тус төрлийн өсвөр насны ангилалд анхны олон улсын тэмцээндээ оролцож буй Б.Анужин "450"зураг алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ.
Тэмцээний “Баганан үгс” төрөлд ОУ-ын мастер Ц.Номин-Эрдэнэ 15 минутад "299 үг" алдалгүй санаснаар өсвөр дэлхийн рекордыг шинэчлэв. Мөн "Хоёртын тоолол" төрөлд Ц.Оюун-Эрдэнэ 30 минутад "5049 цифр" алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ.
Ийнхүү тэмцээний сүүлийн өдөр ихэр тамирчид маань хоёр төрөлд дэлхийн рекорд тогтоож тэмцээний сүүлийн өдрийг амжилттай эхлүүлсэн бол тус өдөр "Тооны марафон" төрөлд ОУ-ын мастер Э.Үүрийнцолмон 30 минутад "1780 цифр" алдалгүй санаснаар өсвөр насны дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.210] 2023-11-01 19:52:01
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа 2 ихэртээ цаашдынх нь ирээдүйд томоос том амжилт хүсье
Зочин [202.126.89.54] 2023-11-03 16:35:29
Агуу дүү нар минь. Улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
зочин [103.11.195.34] 2023-11-01 09:59:01
Монгол хүмүүний оюун ухааны бядыг дэлхийд илтгэн гайхуулагч дүү нартаа халуун баяр хүргэж улам их амжилт хүсье
Зочин [66.181.178.37] 2023-10-31 22:58:37
Үнэхээр гайхалтай бидний ирээдүй
Зочин [202.9.47.8] 2023-10-31 22:38:12
Wow монголчууд маань мундаг юмаа гайхалтай
Зочин [84.241.198.40] 2023-10-31 21:42:46
Myndag.shyy.
Зочин [202.126.90.75] 2023-11-01 10:41:48
Yneheer mundagbna duu nartaa ulam ih amjilt husie ee
Зочин [103.57.93.111] 2023-10-31 21:05:03
Сайн байна шүү. Мундаг юм баяр хүргэё
Зочин [202.126.88.127] 2023-10-31 16:00:37
Бахархал болсон залуу үедээ баярлалаа
Зочин [66.181.177.204] 2023-10-31 15:50:48
Бахархаж байна баяр хүргэе
Жаамаа [66.181.190.74] 2023-10-31 14:53:52
Оюун ухааны академийн хамт олон оюун ухаант хүвгүүд,охидод оо баяр хүргэе. төр засаг булчингийн хүчнээс илүү оюун ухаант монголчуудаа дэмжидэг болоорой
Зочин [202.126.90.75] 2023-11-01 10:42:36
Mundag bna bayr hurdie ee
Зочин [202.55.188.36] 2023-10-31 18:01:55
Haluun bayr hurgie baharhluud mini mongoliin mini ireedui nuur torh ta nar shuu
batter [202.9.40.130] 2023-10-31 14:21:58
bayr hurgii huuhduuddee
Zocnin [68.145.148.122] 2023-10-30 22:10:29
Oyun uhaani akademiin hamt olon bagsh dasgaljuulagcn amjilttai oroltsson uhaantai huuhduuddee bayar hurgey.Mongolcnuud uhaan tselmeg hucnirheg ard tumen gedgee notolloo