Х.Нямбаатар зорьсноо хийж чадвал түүхэнд үлдэнэ, үгүй бол улс төрөөс арчигдана

Aдмин / Улстөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой өчигдөр тохиов. Энэ үеэр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо олон нийтэд танилцуулсан юм. Тодруулбал тэрээр автозамын түгжрэлийн талаар: "Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Улаанбаатар хотод 720,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд жилд дунджаар 50,000-аар нэмэгдэж байна.

Импортын автомашиныг хязгаарлахгүйгээр замыг өргөсгөх, холбоос тойрог замыг нэмэх, хурдны зам барих байдлаар замын түгжрэлийг шийдэж чадахгүй. Улаанбаатар хотод автомашины дугаар олголтыг хязгаарлахаар хуулийн төсөлд тусгаж байгаа.

Өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй, бусдад шилжүүлэх, барьцаалах боломж бүрдэнэ.

Шинэ автомашин авах тохиолдолд хуучин машинаа хөдөө орон нутагт худалдаалах, устгуулах замаар бүртгэлээс хасуулаад, дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ машин авахдаа ашиглах зохицуулалтыг оруулж байна.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөсгөх, 12 тойрог замын холбоос бүхий авто замын сүлжээг бий болгох хөрөнгө оруулалтын зардлуудыг ирэх оны нийслэлийн төсөвт тусгаж, зураг төслийн ажил хийгдэж байна.

Иргэдийг автомашинаа оношилгоонд оруулах, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, торгууль, татвараа төлөхийг шаардах болно.

Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар хөдөлгөөний эрчим 30% буурдаг судалгаа бий.

Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно. Төлбөртэй бүсээс 800метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна." гэв.

Мөн метро барих эсэх тухайд: "БНХАУ-ын метро барьдаг төрийн өмчит компаниудтай Улаанбаатар хот хамтран ажиллах боломж, нөхцөлийг ойрын үед судалж, танилцуулах асуудлаар Монгол, Хятадын Ерөнхий Сайд нарын яриа хэлэлцээ амжилттай болсон.

Улаанбаатар хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг метро, тойрог хурдны зам барьж байгуулахад эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж байна.

Метро, тойрог хурдны замыг байгуулах төслүүдэд хэлэлцээрийн ширээг ахалж сууна. Ингэснээр Улаанбаатар түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй хот болох боломж бүрдэнэ." гэсэн ба нийтийн тээврийн шинэчлэлийн тухайд: "Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хийнэ.

Арваннэгдүгээр сарын 24-н гэхэд нээлттэй тендер шалгаруулж, 700 орчим евро стандартын автобус авна.

Улаанбаатар хотын гэр хорооллын өндөр дэнжүүдийг авто замаар холбож, дунд оврын автобус явуулахаар төлөвлөж байна.

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруугийн замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээврийн автобус явуулах авто замын шинэчлэлийг ирэх онд хийнэ. Нийслэлийн иргэдийн 50 гаруй хувь нийтийн тээврийн автобусаар явдаг болно." хэмээсэн юм.

Үнэхээр л зайлшгүй хийхээс өөр аргагүй, цагаа олсон гэхээсээ цагаасаа хоцорч буй ажил арга хэмжээ. Автозамын түгжрэл, автомашины хэрэглээний асуудлыг гэхэд өнөөдөртөө захиргааны аргаар зохицуулахаас өөр ямар ч арга байхгүй гэдгийг бүгд мэддэг байсан ч ямар ч дарга ярьдаггүй байв. Учир нь "Ядарсан ард түмнээ бодсонгүй, автомашин унах эрх чөлөөнд минь халдлаа" гээд л шуугиад ороод ирэх олон нийтийн эсэргүүцлээс улс төрчид айдаг байсан. Харин Х.Нямбаатар авто машины дугаар олголтыг хязгаарлах, хотын төвийн замыг төлбөртэй болгох асуудлыг хэрэгжүүлнэ гэдгээ ил тод зарлачихлаа. Одоо нэгэнт төлөвлөсөн ажлаа зориглоод хэрэгжүүлэх л чухал. Өнгөрсөн 30 жилд манай дарга нарын гоё яриа ихэдсэн үү? гэхээс багадаагүй.

Зоримог шийдвэр, бодит ажлаар бол Монгол Улс тэр чигтээ цангаж байна.

Иймээс элдэв хуурай магтаалаар ч яахав, улс төрийн удирдлагатай гүжир гүтгэлэг, угаадсаар ч юугаа хийхэв.

Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар үнэхээр зорьсноо хийж чадвал өнөөдөртөө эсэргүүцэл, хэл амаар дүүрэн өдрүүдийг туулах боловч эцсийн дүндээ зоримог шийдвэрээрээ түүхэнд үлдэнэ, үгүй бол бас л аман дээрээ гоё яривч ачир дээрээ амиа аргацааж, сошиал шуурга дагаж, гал унтраадаг дундаж улс төрчийн замналыг сонгох аваас улс төрөөс арчигдах нь гарцаагүй юм.

Э.Мягмар


Сэтгэгдэл

ng [202.21.108.32] 2023-11-02 16:18:06

улс гэр бүл

зочин [66.181.189.244] 2023-11-02 00:13:29

Төрийн байгууллагад ажилласан туршлагатай, инженерийн сэтгэлгээтэй, монгол сэтгэхүйтэй, монгол ухаантай, холч бодолтой хүн Монголын төр засагт тун их шаардлагатай байх даа?

Зочин [139.5.217.46] 2023-10-31 17:40:04

За шаалдаа энэн шиг нусгай чадахгүй байх

Тулга [66.181.177.30] 2023-10-31 17:28:42

Зөв өө. Төлбөртэй болгоорой. Хот минь түгжрэлээс тэгж л гарна. Бусад баян ядуу улсуудын хотууд бүгд төлбөр төлж бгаа. Бүр өндөр татвар төлдөг болгоод өг

Зочин [202.126.90.87] 2023-10-31 16:55:56

Энэ муу боловсролгүй золбин коммунистыг улс төрөөс арчих хэрэгтэй

Амжилт хүсье. [66.181.160.99] 2023-10-31 16:11:57

Дөнгөж томилогдоод удаагүй байгаа хүнд өөдрөг зүйл бичиж сэтгэлийг нь өргөх хэрэгтэй. Дагнан хар юм бичих нь бүгдэд муу зүйл болно шүү. Нямбаатар Хууль зүйн сайдынхаа ажлыг боломжийн хийж байсан, иймд Хотын даргын ажлыг ч багтайгаа хамт сайн хийнэ гэж итгэнэм. Амжилт! Хотын бидэнд хэрэгтэй ИХ ЗҮЙЛ хийж ашиглалтанд бүрэн оруулаарай.

Солиииор [202.126.90.90] 2023-10-31 15:20:56

ЧАМАЙГ АРЧИНАА. СОНГУУЛИАС Ч ӨМНӨ. 24 ОНД БҮГДИИГ ЧИНЬ АРЧИНА МУУ КОММУНИСТ МИНЬ

иргэн [202.126.88.93] 2023-10-31 14:56:08

Хоосон яридаг монгол оо гэж

Зочин [66.181.168.82] 2023-10-31 14:05:46

зайлаа чи

зочин [66.181.182.10] 2023-10-31 12:55:28

Хийсэн юм нэг ч байхгүй худлаа ярихаас цаашгүй нөхөр ,казинтой болно ,хуулийг батлан гэсэн хаа бна.Одоо метро гэж сэдэв олоод авчихсан

иргэн [103.57.92.167] 2023-10-31 12:49:55

Энэ чөтгөрийг зайлуулах хэрэгтэй !!!!!!! юү төлбөр вэ??????ядаж гоё Сайхан өргөн уудам замтай бол яахав !!!!! тэгээд бүгд Зээлээс зээлтэй хүмүүс замд өгөх битгий хэл Хоолоо ядуухан болгож байхад --- Өөрдөө өдөрт кофе хоолонд зарцуулчихаад -- бид идээгүй мөнгөггүй гэж байгаа хуурамч хулгайчид !!!!!!!! Бүх зүйл Бурханаас хулгайч ч бурханы бүтээл учраас Эзэн та нариыг яахаа мэднэ за эргүүнүүд хол явахгүйшдээ!!!!!!!! бүр амандаа өөрсдөө унчих юм одоо унах цаг шүү !!!!!!!!!???????Залцагаа??????!!!!!!########

Машины парк хуучирсан улсдаа. [66.181.160.99] 2023-10-31 12:46:35

Монгол ч сайн дураараа Куба улс шиг болж байнадоо. Баахан хуучин машин авчирчихаад тээд "Манай иргэд ядуу болохлээр тэр хуучин машиныг нь акталчихаж, устгачихаж болдоггүй юм" гээд л наагаад байдаг. Ядахдаа машины нийт паркийн 30-40 хувь нь шинэ, цоо шинэ машин байх хэрэгтэй ш дээ. Гэтэл 8-хан хувь, үлдэх 30хувь нь 6-10 жил болчихсон, 60 хувь нь 10-аас дээш жил болчихсон байдаг, Тэгээд л Куба шиг нуль хуучирсан машинууд Монголоор холхиод л байдаг, зам шаардаад л, бензин шатаагаад л.

Зочин [59.153.112.248] 2023-10-31 12:22:08

Зорисоноо хий. Алийн болгон айж алгын чинээ болохов гээд сайхан үг мүг байнаш дээ

зочин [103.57.95.86] 2023-10-31 11:43:14

Зөв буруу хүрлтэйгээс шалтгаалж гүйцэж түрүүлэх .гэрэл шилжүүлэхээс олон хүн амь алдаж байгааг ганцхан жолооч руу чихэх юм. Төр хуулиа өөрчлөхгүй хүсэхгүй байна. Хариуцлага хүлээдэггүй. Шийдвэр гаргадаггүйгээс аваар ослын тал илүү нь гарч байна.

Зочин [202.126.89.101] 2023-10-31 11:41:05

Төр бариад хотын түгжрэлийг бууруулаагүй улам ихэсгэсэн.Тэр буруугаа засахын тулд иргэдээсээ татвар хураамж авна гэвэл дэмий хэрэг болно шүү. Ард түмний амьдрал ямар билээ. Тэд хотруу орох эрхгүй болох юм уу. Хүн мулгуу байж болно. Ийм л байж болохгүй. Баруунд тийм байдаг энээ тэрээ гэвэл тэр орчин, ард түмний амжиргааны түвшин өөр л дөө. Энэ Нямбаатарын тодрох гэсэн, попорох гэсэн өвчин МАН-ыг нэг мөсөн баллах болчихоод байна. Ийм байдалтай юм хийгээд байвал ард түмэн 2024 оны сонгуульд чамайг үсгүй арчина л гэж мэд. Жаахан бодож юм хийлдээ. Өөр арга ололдоо.

Уншигч [43.242.243.197] 2023-10-31 11:40:50

Ажил хэрэг болговол сайн байна.олон жил хоосон ярьсан даа.мөн их дээд сургуулийг дархан,эрдэнэт,ховд,сухбаатар,хэнтэий гээд төлөвлёөгтэй бодлоготой яаралтай шилжүүлэх ажлыг хийгээч.авто машины импортыг хягаарлах,1-3 жилээс лээш хуучин машин хилээр оруулахгүй байх,захуудыг төлөвлөгөөтэй хотын зах руу гаргах ажлуудыг зоригтой хийвэл ард түмэн дэмжинэ.бага зэрэг эсэргүүцэл гарахч гашуун шийдвэр гаргалдаа.4 жилд хийлдээ сонгуулвд ялагданс гэж айлтгүй.

Зочин [203.23.199.221] 2023-10-31 10:14:56

Сумаас ирсэн нөхдөөс хотын амьдрал асууна гэж юу байхав дээ. Хотын, Замын, Буруу рультэй машины, Зайсан болон тусгай хэрэгцээт газар амьдарсан зэрэг бүгд өөрийн гэсэн өндөр ТАТВАРТАЙ байна.

Зочин [103.41.93.88] 2023-10-31 09:28:41

Хөдөө орон нутгаа зарим сумдаа нэгтгээ сургууль цэцэрлэг, амьдрах бололцоогоор хангаад өг тэнд хөгжих дэвжих ажиллах орчинг татвар зээл зэргээр нь дэмж бас баруунаас зүүн тийш аймгуудыг холбосон метро барих төсөл алсын хараагаа хэрэгжүүлэх хэрэгтэй зарим төрийн байгууллагад ижил мэргэжил хүмүүсийг өөрсдийн хүсэлтийг харгалзан гэрийн ойролцоо ажиллуулах болоцоогоор хангаж өгөх хэрэгтэй. Удаан жил ажилласан хүмүүсийг бас сэлгэн ажиллуулах ажлын бүтээмжид нөлөөлнө/ өөрсдийн хүсэлт мэргэжил/

Зочин [203.98.76.249] 2023-10-31 09:22:12

хараар түүхэнд үлдэнэ_ хойч үе ийм тэнэг хүн сайд хийгээд хуцаа бабйсанд гайхаад барахгүй

Mongol [202.126.88.176] 2023-10-31 09:15:18

archih l heregtei… Huuli bus, huuliin tsoorhoigoor oroh nuhee aali ert beldsendee erdej l ingej hutsaj baigaa da!

Зочин [202.126.88.211] 2023-10-31 09:04:57

Энэ хогийн новш 2024 онд арчигдана

Зочин [172.59.227.234] 2023-10-31 09:01:31

Арчигданха чи… 14-н настай хүүхэд секс хийж болно гэж хуульд оруулаад Монголоор дүүрэн хүчин хохирогч нар… эргүү бязда чи зүгээр зайлаад өгөөч !!!!


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.