Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Aдмин / Нүүр

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.

Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.

Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, хангалтыг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжиж, хувцасны үзлэгийг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.