Ц.Энхманлай: Зургаан эмнэлгийн газрыг хууль бусаар олгосон нь шүүхээр тогтоогдсон
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Төрийн өмчийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг хууль бусаар олгосон асуудлыг энэ хуулиар зохицуулах ёстой. Ажлын хэсэгт энэ төрлийн судалгаа байна уу. Хэдэн байгууллага газраа алдчихаад байна. Хууль шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр байна уу " гэхэд Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын дарга Ц.Энхманлай "Одоогоор зургаан эмнэлгийн газарт хууль бус газар олголт явагдсан нь шүүхээр тогтоогоод байна. Цаашид ажлын хэсгээс сургууль цэцэрлэгийн газарт газар олгосон асуудлыг судалж байна" гэв.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-11-03 11:22:17
шүүхэр тогтоосн юм бол зарлаад цаазанд оруулаач
зочин [202.21.100.210] 2023-11-02 09:00:10
Энэ төрийн алба чинь дунд доод шатандаа авах юм алга яасан хүнд сурталтангууд болоо вэ арайч дээ баахан дарганцарууд ээ нүдний булай
Зочин [192.82.92.153] 2023-11-02 07:22:30
120 мянгат болон 220 ын 2 цэцэрлэгийг Монголын 2 нэрт гавьяат эмч авч хувийн эмнэлэг байгуулсан.Буцааж хураа
зочин [59.153.114.112] 2023-11-02 05:35:53
Энэ Энхманлай жинхэнэ хулгайч нөхөр шүү,сайн шалга их юм гарч ирнэ дээ.
зочин [66.181.189.244] 2023-11-01 23:57:27
Нийтэд ил тод зарлаач ээ, мэдээлээч ээ.