Хөгжлийн банк 500 сая ам.доллар бондын өрөө 100 хувь барагдуулжээ

Aдмин / Нүүр

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.и

Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын Хөгжлийн банк $500 сая бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж төллөө. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр биш төлөөгүй.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны нийт 67 зээлдэгчийн 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөгийн зээл чанаргүй гэж үнэлэгдэн, цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, банк цаашид байх эсэх нь яригдаж байв. Түүнээс хойш дахин нэмж зээл олгоогүй ба зөвхөн чанаргүй зээлийн буцаан төлөлтөд анхаарал хандуулснаар 2023 оны аравдугаар сарын байдлаар 1,5 их наяд төгрөгийн зээлийг төлүүлөөд байна.

Монгол Улсын хөгжлийн банк 720 орчим сая ам.долларын гадаад өртэй байсан ба нүүрсний экспорт нэмэгдэж төлбөрийн тэнцэл 800 сая долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн.

Эдийн засаг тогтворжиж төсвийн орлогыг нэмэгдүүлэх тууштай хэрэгжүүлэх болно. 10-р сарын 23-нд Хөгжлийн банк $500 сая бондын өрөө төлж барагдууллаа. Энэхүү бондыг 2018 онд ОУВС-ын хөтөлбөрийн дор гаргасан ба дараах эх үүсвэрүүдээр санхүүжүүлсэн.

  • 2014 онд БНХАУ-аас татсан зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар
  • 2014 онд Кредит Свисс банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар
  • 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56,3 сая ам.доллар
  • бусад богино хугацааны зээлийн үлдэгдэл 103 сая ам.доллар


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.38] 2023-11-01 18:21:26

Яаж доллар олох вэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.