ӨНӨӨДӨР: “Сэтгүүлчдийн эсрэг зөрчил” сэдэвт хэлэлцүүлэгтэй

Aдмин / Нүүр

Арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: 2024 оны төсвийн талаар СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам нар сэтгүүлчидтэй уулзана..

10.00-13.00 цагт: НҮБ-ын байранд: “Сэтгүүлчдийн эсрэг зөрчил, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулжээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

-Улаанбаатар дахь Русский дом-д: ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уламжлалт “Ворота в Азию-2023” үзэсгэлэн Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтаар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Утас: 9908-1347.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.

-Хүүхэлдэйн театрт Улсын драмын эрдмийн театрын хамт олон В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг тоглоно.

-Ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ойд зориулсан яруу найргийн “Дэмчогийн эгшиг” наадмын эхний шатны яруу найрагчдыг шалгаруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.