ИРГЭДДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨ, ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХГҮЙГЭЭР САЙЖРАХ УУ?

Aдмин / Улстөр

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаж, нийгмийн хямралыг гэтлэх ямар нэг бодлого тогтвортой урт хугацаанд хэрэгжиж чадалгүй улс төржилтийн золиосонд нийтийн эрх ашиг хохирдог байдал үргэлжилсээр байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилтод хүрэх хэмжээний засаглалын чадамжтай улс төрийн хүчин үгүйлэгдэж байна. Үйлдвэрлэлгүй эдийн засгийн тэтгэж байгаа худалдааны салбар нь татварын дарамтаас гарч чадахгүй, жижиг дунд бизнесүүд өндийж амжилгүй харгис бодлогод золиослогдох тусам өрхийн амьжиргааны түвшин нэн доройтжээ.

Дэлхийн банк, гадаад дотоодын байгууллагууд, судлаач, ажиглагчдын нөхөрсөг зөвлөгөөгөөр Монголын төр иргэддээ тэгш боломж олгохгүйгээр ямар ч сайн засаглал, хэчнээн сайн хуулийн гарц гаргалгаа хэрэгжүүлээд үр дүнгээ өгөхгүйг хэлж байна. Товчоор бол авлигалыг бууруулж, албан тушаалтнуудын гэмт хэргийг нуун далдлахыг урьтал болголгүй тэдэнтэй шийдвэртэй тэмцсэнээр хонгилын үзүүрт гэрэл гарах ажээ.

Хэрвээ ардчиллын зарчмаас ухарсаар байвал хөгжлийнхөө замаас хазайж төөрсөөр байх болно


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.20] 2023-11-02 23:02:30

Монгол улсад хөгжих ганц зам байна .шударга ёс шударга төр шударга нам шударга засаглал хэрэгтэй .эс бөгөөс улам л дорд болох нь доторхой.

Кх! [66.181.160.91] 2023-11-03 10:07:57

Доторхой, доторхой.

Иргэн [139.5.217.199] 2023-11-02 16:22:59

Дэлхийн жишгээр яваагүй монгол ардчилал 30 гаран жил болсонч авилгачид хулгайчдаа дийлэхгүй ядуурал давамгайлсан хэвээрээ байна.

Зочин [103.57.93.149] 2023-11-02 15:37:01

Улс шахааны компаниудыг дэмжиж, байнга дотор засвар хийж, үнэмлэх гэрчилгээнүүдийг солиулж байна.

Монголын ардчилал аа гэж. [66.181.160.86] 2023-11-02 11:44:16

Ардчилал Монголд дэлхийн жишгээр тогтохгүй, харин нутгийн жишгээр л тогтно. Жоол бульхай засвартай, гэхдээ л монгол маягийн ардчилал тогтно. Тэрнээс биш европ, америкийн ардчилал Монголд бүтэхгүй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.