Цагаан даваанд осол гаргасан жолоочид 5 жил ХОРИХ ЯЛ оноолоо

Aдмин / Хууль

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр хянан хэлэлцлээ.

Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгов.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.81] 2023-11-03 16:41:28

Ер нь оркуудын өөрсдийнх нь буруу энэ жолооч битгий наашаа яв гээд хашгираад бхад үхэр монголчууд дандаа жижигхэн зай л бвал үхэр шиг урагшаа л яваад бдаг ухрах юмуу зогсохоо мэддэггүйн гай ш дээ өөрсдөө тэнэгийнхээ гайгаар омолд орсон ямар машин асаж бга нөхцөлд яндагаас нь оч үсэрдэгийг мэдэх үү малнуудаа

Зочин [203.98.76.249] 2023-11-03 15:12:54

жолоочид тэнсэн өг . тэр хүн бусад хулгайч нараас хавь илүү дээр хүн шүү. тэр хүн хичээсэн гэтэл малууд тоохгүй тамхитай мал өгсөж ирээд галдсан.

Зочин [202.126.89.249] 2023-11-03 07:58:57

joloochid buruu bhguie.harin ch ooriin ami nasaa hairlahgui olond seremjluuleh gj yawsan shu

Санал [202.126.90.104] 2023-11-02 13:37:37

Асгарах нь яахав дүүрч харин замаар явж байсан авто машины цонхоор тамхины ишээ хаясан ч байж болно шүү

Зочин [66.181.161.43] 2023-11-02 17:06:12

үгүй юун элий балай юм яриад байгаа юм

зочин [66.181.186.218] 2023-11-02 13:31:51

Энэ бол хийсч ирсэн гай байна. Хэдэн их наядаар санаатай цохисон нөхдүүд бага ял авдаг торгуулиаад өнгөрдөг.Одоо айраг амссан жолооч шууд шорон газарын наймаанаас болж хүний амь хохироод байхад хотыг ийм болгосон нөхдүүд хувьцаа аваад шагнуулаад амгалан явж байдаг нийгэм юм даа.

Зочин [202.179.26.114] 2023-11-02 12:49:43

Хужаа машин битгий аваач хамгийн муу машин

Зочин [202.179.21.222] 2023-11-03 10:36:33

Донгфэнгийн буруу ш дээ. Уруу газар нэг л удаа тормоз барина. Хоёр дахь удаа тормоз барьдаггүй машин ш дээ!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.