Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэргийлэх мэдээ: Өнөөдөр Ховд, Завханы нутгаар Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр зарим үед 24 метрийг давж ширүүснэ.

Малч­ид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нэмж хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч, Монгол Алтайн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -1-3 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, талын нутгаар, 6-нд зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Хал голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.