Хүнээ мартсан мантуу түшмэлүүд Монголын хямрал

Aдмин / Нүүр

Монгол хүний хөгжлийн түвшин ядууралд идэгдсэн. Хүн байх утга учрыг нь авлигачид амьдралтай нь ховх сорсон хэрэг. Хүний хөгжлийн индексээрээ бусад гадаадын улсуудаас доогуур үнэлгээтэй байгаа нь сүүлийн 30 гаруй жилийн тэгш бус байдлыг дэвэргэсэн бодлого, хариуцлагагүйн хямралаас шалтгаалсан. Хөөсөн мантууны гурил шиг хоосон хөөрөлд автацгаан худлаа цадсан мэдрэмжээр дулдуйдаж, ард түмнийг хэдий болтол хуурах вэ?

Өдрийн үмх хоол маргаашийн талх тарианы мөнгөө гуйлгүй шар нар бор хоногийг чадлаараа давцгааж буй Монголчуудад хүний үнэртэй төр засгийн түшмэд, хөгжлийг тодорхойлж чаддаг удирдагч нар хэрэгтэй.

Харин ашиг сонирхлоороо барьцаалагдаж, аливаа шинэ соргог, сэргэг сийрэг бодлого бүрийг нухчин дардаг өөдгүй урвагч нараасаа аль ч нам салж чадаагүй байна. Салах ч үгүй биз.

Одоо яах вэ? Ийм үед үндэсний сэргэлтийг уриалж чаддаг эрэлхэг зоригтнууд, үүссэн гажуудлыг мэргэн хараачилж чадах сэхээтнүүд л аврал болно. Боолчлолд амташсан бэртэгчин бүлэглэл, тэдний тэжээврүүдийн тансаглалд зориулагдах өдөр өдрийн үнэ цэнтэй цаг, хором, мөчүүдийг үрсийнхээ ирээдүйн ганцхан гэрэлтэй замаар сольж чадах золиосны үеийг туулах тэвчээртэй нэгэн үеийнхэн сайн муугаа тунгаацгаах. Монголыг таллаж, хөх толботнуудыг эвдрэлцүүлж, хэнд ч ялагдалгүй хоорондоо харшилдсаар суларч, сөнөх энэ удам угсааг хөрстөөс арчин газар нутагт нь эзэн суух мөнхийн явуулгад автсаар байх уу?


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.18] 2023-11-05 01:26:04

Нийгмээ цэвэршүүлэхгүй бол Монголд ирээдүй үгүй

Зочин [203.98.76.249] 2023-11-06 11:38:18

хорт хавдар болсон улс төрчид тэдний шунаг хүүхдүүд байсаар байна. хорт хавдарыг хусаж зүсч аваад хаядаг шиг улс төрчидөө алж устгах нь төрийн нэр төрийн зүй ёсны үйл хэрэг мөн.

Л БАЯР [66.181.188.145] 2023-11-03 15:32:33

ГАНЦХАН АРГА ЗАМ БАЙГАА ЭНЭ БОЛ НИЙТЭЭРЭЭ 2024 ОНД СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ БАЙЖ БАЙГААД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ЦОРЫН ГАНЦ АРГА ЗАМ БИЙ.

Зочин [202.70.44.46] 2023-11-06 10:30:56

Тэгээд хаант засагтай болох юм уу

Зочин [66.181.181.23] 2023-11-03 14:37:26

Урлаг юм уу, сэтгүүл зүй юм уу? Яруу найраг шиг битгий бичээд байцгаа!

Зочин [103.57.95.22] 2023-11-03 12:11:27

хүнээ мартсан юм бишээ ... хүнийг бодох сэтгэлгүй болоод хувирчихсан шуналын бирд-чөтгөрүүд

Зочин [202.9.47.38] 2023-11-03 12:27:01

Ганц их хурлын гишүүдийг хэлэлтгүй нийгэм тэр чигээрээ хүнлэг сэтгэлгүй болсон байна.

Зочин [203.98.76.249] 2023-11-03 11:45:32

шүүгчидээ эхлээд баалж шород илгээж шоронд илгээсэн хүмүүсээр нь шүүлгэ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.