ҮЙЛДВЭРЖИЛТ, ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ХОЁРЫГ ТУГАА БОЛГОХ ЦАГ

Aдмин / Нүүр

Авлигалжилт үйлдвэржилт, үндэсний үзэл хоёрт дургүй. Байнга нийтийн эрх ашгийн эсрэг үйлдэлд гаршсан тавиулууд олон болжээ. Монопол зах зээлийн ундарга нь хумигдаж, Монголыг ядууруулж, үр дүнд нь цөөхүүлээ хаан шиг амьдарч байсан хорчингуудын арван арваны эрин үе дуусгавар болж байгаа нь харин олзуурхал.

Улс төрийг эрүүл өрсөлдөөний талбар бус боловсон хулгайн боловсруулалтын газар болгож орхиод өөрсдөө энэ орноос оффшор дүүрэн мөнгөтэй, ов мэхээр гаршсан цатгалан цагаачид болох хүслийн туйлууд хуучин намуудад хэд хэд бий.

Бугширмал хулгайн бул хар чулуун дэвсгэрийг сэндийлж дор нь илжирч муудсан ялзмагтай намаг балчиг дотор бусдын зовлонгоор зоолж хэвтэгчдийг намнах сэтгэлгээ үндсэндээ төлөвшсөн.

Одоо авлигалчдыг булшлах ширүүн дайн дундуур ханцуй шамлаад орсныхоо дараа уйлан урваганаж шалчийн шарваганадаг этгээдүүд ч төрийн тэргүүн болтлоо туйлширдаггүй бол болно доо. Үндэсний сэргэлтийг үндэсний эрх ашиг болгож чадах ур ухаан хэнээс хаанаас хэзээ гарах бол? Бүтээхийн сэтгэхүйг ахуйгаараа мэддэг Монголчууд ядаж өмсдөг хувцсаа өөрсдөө хийгээд тэрийгээ гадаадад зарж уул усаа ухаж сэндийчихгүй амьдрах бололцоог л хүсэж байна шүү дээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-06 09:43:20

монгол чингих гэж хуцсаар байгаад хужаа эрлизыүүд төрд гарч хужаагийн унтуулан утах бодлогийг хэрэгжүүлж байна. сэрээд цөм өм дарга нараа цаазлан устгах ёстой

Зочин [66.181.176.243] 2023-11-05 12:11:52

Зөв дөө зөв зөв зөв ёстой зөв маш зөв санааа

Иргэн [66.181.191.154] 2023-11-04 12:47:10

Яг үнэн шүү. Монгол улс алийн болгон нүүрс зарж голоо зогоохов дээ.

зочин [202.9.46.225] 2023-11-03 19:38:24

Улсыг өмч хөрөнгөгүй болгох байгалийн баялаг үйлдвэр аж ахуйг тонон дээрэмдэх хулгайж луйвардах оффшордож хөрөнгө мөнгөтөй болж баяжиж үндэсний язгуур эрх ашгийг заль ов мэхээр монголчуудыг ядууруулж барууны тавиул суурин цагаачдын үр удам цөөхүүлээ эзэн суух гэсэн бузар санааг ард иргэд ойлгож эхэлж бна,,

Зочин [66.181.181.23] 2023-11-03 14:38:15

Урлаг юм уу, сэтгүүл зүй юм уу? Яруу найраг шиг битгий бичээд байцгаа!

Түүх давтагдаж байх шиг. [66.181.160.91] 2023-11-03 11:05:09

Авилгалтай тэмцэх нь 1937 онд "хувьсгалын эсэргүүтэй" тэмцэхтэй адил болоод байх шиг. Ер нь 1937 онд болсон явдлын учир шалтгааныг аажмаар ойлгож эхэлж байх шиг байна. Хувьсгал 1921 онд болсон, 16 жилийн дараа элдэв эсэргүүнүүд авилгал мэт гарч ирсэн. Тэгэхээр МАХН-ын Төв хороо тэднийг зайлуулсан. Ардчилсан хувьсгал 1990 онд болсон, 10 жилийн дараа хулгайч баяжигч нар авилгалаар гарч ирсэн. МУ-ын удирдлага 23 жил л тэднийг арилгах гэж үзэж байна. Төв хороо шиг ЧАНГА байж чадах болов уу?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.