Н.Сугар: Д.Сумъяабазарын эхлүүлсэн чухал ажлуудыг хотын дарга Х.Нямбаатар ямар нэг эргэлзээгүйгээр үргэлжлүүлэхээ илэрхийлсэн

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Сугар үргэлжлүүлэн шинэ Засаг дарга Х.Нямбаатарын хэвлэлийн багийг ахлахаар болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсанд “Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Намайг өндрөөр үнэлж санал тавьж, урьсан хүмүүстээ баярлалаа. Үнэндээ эргээд салбар руугаа явчихмаар л байлаа. Гэхдээ эхлүүлсэн ажлаа нэр төртэй дуусгах нь зүйтэй гэж үзлээ. Миний хувьд энэ цаг үед Улаанбаатар хот эргэлт хийж байгаа гэж итгэдэг. Тийм учраас энэ эргэлтэд өөрийн чадахаараа оролцож, үүрэг гүйцэтгэхийг хүсч байна.

Асуудал нь угжирч, бугшсан, цаашид хөгжиж чадах эсэх нь эргэлзээтэй болчихсон байсан Улаанбаатар хотын ирээдүйд боломж бий гэдгийг харуулж, илүү хурдтай, цэгцтэй, хөгжих суурийг Д.Сумъяабазар хотын даргаар ажиллах богино хугацаанд тавьсан. Барилга байшин, нүдэнд харагдах бүтээн байгуулалт биш болохоор одоохондоо олон нийт анзаарахгүй, ойлгохгүй байх шиг байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд маш чухал зүйлсийг эхлүүлсэн гэдгийг бүгд ойлгож, хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байдаг.

Түүний эхлүүлсэн чухал ажлуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ямар нэг эргэлзээгүйгээр үргэлжлүүлэхээ илэрхийлсэн. Олон жил гацсан үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан "махруу" менежер Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг цэгцлээд явах чадамжтай гэж харж байгаа. Тийм учраас чадахаараа дэм болно.

Богино хугацаанд олон ажлуудыг цэгцэлж, дуусгахаар маш хурдтай ажилдаа орсныг анзаарсан байх. Түгжрэл, төвлөрөл, нийслэлд бугшсан ашиг сонирхлыг цэгцлэх ажлыг хугацаа алдалгүй зэрэг зэрэг эхлүүлсэн. Одоогоор хурдыг нь гүйцэхгүй хоцрох, маягтай байна. Удахгүй жигдрэх юмандаа орчих байх өө.

Мэдээлэлд ойр байгаагийн хувьд, дотоод итгэл үнэмшил маань “Бид зөв зам дээрээ яваа” гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээллийг бодитой, шуурхай хүргэж ажилласаар байх болно” гэжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.176.14] 2023-11-09 17:36:57

Авилагатай тэмцэх хэрэгтэй.Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар жинхэнэ авилгын үүр болсон газар хотын ажилд жинхэнэ саад хотгор болсон газар үндсээр өөрчлөх хэрэгтэй.

Ha ha he he [66.181.161.77] 2023-11-08 23:28:40

Ene sheeske nogoon autobussiig yanziin shine 2023 onii zagvar geed yhen hatan zytgeed bsan da. Zailaagyi yum u zailaach eee.....zailaaach....zai bol

Зочин [77.249.65.151] 2023-11-08 13:41:51

Хашаа буулгах зөв шүү

Зочин [66.181.160.5] 2023-11-08 12:33:15

Хэлсэндээ хүрээрэй,ажлаа гялалзуулаарай.

Зочин [66.181.187.191] 2023-11-08 12:16:17

Тэгэхээр чинь одоо ногоон атуусны цавчааг бас үргэлжлүүлнэ гэсэн үг байхнээ пизда?

зочин [66.181.186.18] 2023-11-08 10:46:26

Сэтгүүлчийн соргог мэдрэмжгүй нөхөр байна даа. Энэ олон жилийн хугацаанд дотор нь байж хулгай луйварыг мэдэрдэггүй. Газарын наймаатай тэмцдэггүй зайлах хэрэгтэй шүү.Худлаа хүн магтаж амьдардаг ийм хүмүүс хаа газар байх юм аа

Zochin [103.212.117.252] 2023-11-08 07:29:49

Khashaa,graj buulgasan ni zuv boljee.Irged zuvshuursun ni odoo haragdaj bna. Tsetserleg surguuli emneleg s busad hashaag urgeljluulen buulgah heregrei.

иргэн [66.181.184.146] 2023-11-07 20:50:00

Нямбаяртайн Сугартайн Зайлуулаач бөөн хувилдааны хувалзнууд Огцоруул !!!!!!!!!

nohoi zassan hunde yanag gj [103.212.119.104] 2023-11-07 19:20:49

holsnii umnuud bs hetsu umaa oorinhoor l bich lde nali nali ghgui geer

Зочин [103.57.93.200] 2023-11-07 18:59:32

Хашаа буулгах зөв шүү бүгдийн буулга

Зочин [202.126.90.112] 2023-11-07 19:25:44

Хуцдаг пиздаа вэ дотор нь байгаа барилга байгууламж хүний өмч нямбаатар та 2т бол түй май гөлөгөө


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.