Түгжрүүлсэн ч, түгжрэлгүй байлгасан ч тэдний дур

Aдмин / Нүүр

Олон жил “0” зогсолтыг ярьсан эрх баригчдын мөрөөдөл уржигдар биеллээ. Улаанбаатар хотын автозам төв, зах гэлтгүй 6-7 цаг орчим “0” зогсолтод өртлөө. Үүнийг сүүлийн найман жил үнэмлэхүй олонх болж, төрийн эрх барьж байгаа МАН 2016 оноос хойш л ярьсан. Үүний цаана ямар нэгэн зорилго байдаг. Тэгвэл эрх баригчдын зорилго уржигдрын “0” зогсолтын үеэр тодорхой харагдлаа. Өдөр болгон шахам түгжирч байгаа шалтгааныг холбогдох албаныхан тухай бүрдээ тайлбар мэдээлэл хийж ирсэн бил үү. Гэтэл уржигдрын их түгжрэлийн дараа албаныхан яаран сандран худлаа, үнэн тайлбар хийлээ. Ингэж яаран сандран тайлбар хийх болсны цаад учир нь ердөө л эрх зүйн өөрчлөлттэй л холбоотой. Хотын шинэ даргыг томилсноос хойш удалгүй Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.

Нийслэлийн энэхүү хууль үнэндээ хотын шинэ даргын санаачилга гэдэг нь тодорхой. Уг хуулиар түгжрэлийг шийдэхийн тулд төлбөр авах системийг оруулж ирэхээр байгаа. Үүнийг олон нийт хүчтэй эсэргүүцсэн. Эрх баригчдын хувьд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах ямар ч сонирхолгүй. Тэр тусмаа сонгууль ойртсон үед аль болох иргэдийнхээ эрх ашгийн төлөө, халамждаа анхаарсан шийдвэр гаргахыг л тэд бодно. Тэглээ гээд өөрсдийнхөө өргөн барьсан хуулийг буцаачихаж бас болохгүй. Тэгвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр яаж өөрсдийнхөө хуулийг батлуулах вэ. Үүнийг эрх баригч нам өнгөрсөн найман жилийн хугацаанд маш чадамгай шийдэж ирсэн. Тухайлбал, уржигдар болсон түгжрэл эрх баригчид яаж хууль баталдгийн бодит жишээг ил тод болголоо. Тэд түгжрэлийг бууруулах хуулиа батлахын тулд ард түмнийг хохироон байж, зохиомлоор түгжрэл үүсгэж, бүр “0” зогсолтыг бодитой мэдрүүлж чадлаа.

Уржигдар, өчигдөр, өнөөдөр ч “0” зогсолтын талаар болон дахиад “0 зогсолт болох вий дээ гэж иргэд олон нийт санаа зовнин бичиж байна. Үнэхээр “0” зогсолт хийж байхаар төлбөртэй бүсээ байгуулъя гэж зарим нь хүсч байна. Ядаж төлбөр төлж чадах нь хотын төвөөр автомашинтайгаа яваад ажлаа амжуулъя гэдэг байдлаар нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдлөө. Нийгэм ийм сэтгэл зүйтэй болохыг эрх баригчид хүссэн учраас “0” зогсолтыг мөрөөдсөн. Одоо мөрөөдөл нь биелсэн болохоор хуулиа бушуухан батлуулаад авна.

Энэ бол МАН-ын хууль батлах процессын ерөнхий план. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд яг ийм маягаар олон арван хуулийг баталсан. Ингэж батлуулсан хууль болгон нь эрх баригчдад наалдацтай, иргэдэд нийцгүй байгааг хэн бүхэн хэлнэ. Хотын замыг түгжрүүлсэн ч түгжрэлгүй байлгасан ч тэдний дур. Хулгайлсан ч баригдахгүй байх нь бас тэдний дур.

Саяны зохиомол түгжрэлээс болж, хэдэн арван хүн эмнэлгийн яаралтай тусламж авч чадалгүй амь насаа алдсан бол. Онцгой байдлын тусламж хэрэг болсон хэдэн айл эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон бэ. Үүнийг эрх баригчид хумсны чинээ боддоггүйгээ харууллаа. Нийгмийн сэтгэл зүйг зориудаар өөрчилж аливаа шийдвэрийг гаргах нь өөрөө үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд шууд заналхийлж байгаа үйлдэл. Ингэж шийдвэр гаргаж, хууль баталдаг төр засгаас бид шударга ёс нэхэх нь үр дүнтэй юу…

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

zochin [202.72.245.121] 2023-11-13 14:09:54

Khuchirheg ediin zasagtai ulsuudtai MONGOL oo adiltgaj bolohgui shuu dee. Yadahdaa suuliin 30 garui jil bii bolgoson undesniihee uildveruudee huvichlal nereer ustgachihsan. odoo l JDU nereer sergeeh geed baina daa.

Zochin [202.72.245.121] 2023-11-13 14:00:33

Shuumjlegch nar mine heleh ni zuvuu zuv. Gehdee yug yaj hiih arga aa neg burchlen todorhoi bicheeg baigaarai. Bid ch bas surna aa.

зочин [103.212.117.233] 2023-11-11 14:09:09

Сэтгүүлч нараа толгойгоо цэнэглэ,зөв ярьж сур,зөв бичиж сур.та нарын дүгнэлт нийгмийн олонхийн эрх ашигт бус зөвхөн аль нэг улс төрийн хүчин баячуудын эрх ашгыг хамгаалж байх юм

Баагий [202.126.89.19] 2023-11-11 13:21:10

Энэ сайт хэний эрх ашгийн үүднээс сэтгэгдэл устгаад байга вэ.

Баагий [202.126.89.19] 2023-11-11 13:19:36

Сонгууль ойртоод байдаг Нямбаатарын тархинд 27500×999999...=99999999999999...төг бодогдоод байдаг ....яая даа байз...

Бааший [202.126.89.19] 2023-11-11 13:16:56

Няибаатарын тархинд 27550×99999...=9999999999999999...төгрөг бодогдоод ,сонгууль ойртоод байдаг...яая даа байз...

Зочин [103.212.116.236] 2023-11-10 14:11:58

МАН сонгуульд шороон дээ унах нь тодохой

Дэлхийн нийтлэг практикийг нэвтрүүлээч. [66.181.160.59] 2023-11-10 11:26:51

Түгжрээд байгаа замыг ТӨЛБӨРТЭЙ болгоочээ. Тэгвэл мөнгө багатай хүмүүс машинаа төлбөргүй бүсээс гадна тавьчихаад автобус, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно. Харин мх мөнгөтэй нь төлбөрөө төлөөд явна би. Тэр мөнгийг нь замаа сайжруулахад зарж болно. Хятад, Сингапур, Гонконг, Солонгос, Япон бүгдэд нь замын төлбөртэй л байдаг ш дээ. Ялангуяа өглөө болон ажил тарах үеэр ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР машинтай хүмүүсээс авдаг болох хэрэгтэй.

Зочин [103.57.92.116] 2023-11-11 08:21:48

нийтийн тээвэр гэж байхгүй болсон. Тэгээд л хүмүүс машинаар яваад байгаа юм шүү дээ.

Зочин [139.5.217.237] 2023-11-11 00:44:52

М.А.Н ынхан сайтар тооцож байгаа үнэн шүү...

zochin [66.181.187.61] 2023-11-10 14:01:13

Гадаад тэгдэг гээд дагаад л байя да. Тэгээд цалингаа гадаад болгох хууль гаргах хэрэгтэй юм байна да


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.