Улаанбаатар-Улиастай чиглэлийн нислэгийг хойшлуулжээ

Aдмин / Нүүр

Улаанбаатар-Улиастай чиглэлийн ОМ061 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг хойшлуулжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Улиастай чиглэлийн 2023 оны 11-р сарын 9-ний өдрийн ОМ061 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Улиастай хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11:10 цаг болгон хойшлуулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улиастай хотын Доной нисэх буудлын орчимд их хэмжээний цас орж, хөөрч буух зурвасны нөхцөл болон алсын барааны харагдацыг хязгаарлан аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй байгаа тул тус чиглэлийн нислэгийн хуваарьт цагийг ийнхүү хойшлуулсан байна.

Тийз буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаарт холбогдон авна уу гэж МИАТ-ээс мэдээлжээ. Мөн “Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Доной чиглэлийн нислэгийн зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчье. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна” гэжээ.


Сэтгэгдэл

Улаанаа [66.181.188.60] 2023-11-13 08:32:00

Дандаа л хойшлиж хоцорч байдаг ш дээ тэгэхэд хүннү айр буугаад хөөрч байхад танайх цаг агаар муу гэдэг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.