Арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид шалгалт хийжээ

Aдмин / Нүүр

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжаар улсын хэмжээнд 7 чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Тодруулбал, арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 обьект хамрагдсан ба 41 мах боловсруулах төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усыг төвийн шугамд нийлүүлж байна.

Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна.

Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай байна.

Шалгалтад хамрагдсан обьектуудын эрсдэлийн түвшинг үнэлэхэд, 12 буюу 24 хувь нь их, 22 буюу 44 хувь нь дунд, 16 буюу 32 хувь нь бага эрсдэлтэй, эрсдэлийн түвшин дунджаар 36.5 хувьтай, хуулийн хэрэгжилт 65.3 хувьтай байна.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлдэггүй, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах зөвшөөрөл дүгнэлтгүй, ариутгах татуургын шугамд нийлүүлж буй хаягдал усны умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, био химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ нь MNS 6561:2015 стандартын шаардлага хангадаггүй, үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй, үйл ажиллагаандаа дотоод хяналт тавьдаггүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг гарч байна.

Хяналт шалгалтаар давхардсан тоогоор 496 зөрчил дутагдал илэрч, 59.46 хувийг арилгуулсан байна.

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 291 заалттай 51 албан шаардлага хүргүүлж, 16 аж ахуйн нэгжид 22 400 000 төгрөгийн торгох шийтгэл, 9 400 000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулаад байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.