Малчид малаа үйлдвэрүүдэд дундын зуучлалгүй арилжив
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ-ын дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК амьд малын төвлөрсөн арилжааг өчигдөр зохион байгууллаа.
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн “Ложистикийн төв”-д зохион байгуулагдсан тус арилжаанд 1200 орчим толгой бог мал арилжаалагдахаар бүртгэгджээ.
Дундын зуучлалгүйгээр малчин, үйлдвэрийг холбосон амьд малын төвлөрсөн арилжаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин өглөөний 9 цагт 110 толгой бог мал үйлдвэрт шууд борлуулж эхний арилжааг хийсэн юм.
Мөн арилжааны үеэр малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээл борлуулсан аж ахуйн нэгж бүх бүтээгдэхүүнээ борлуулсан юм.
Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхээр тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг газар дээр нь шийдвэрлэсэн нь малчдад дэмжлэг болсныг онцолж байлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.252] 2023-11-12 17:49:41
энэ сайхан морьдыг хүнсэнд битгий хэрэглээрэй монгол хүмүүсээ. хайран адуу, хийморийн морь гэдэгсэндээ
Зочин [66.181.191.164] 2023-11-12 08:04:21
Mash zuv bna. Dagaad mahni uildveruud ni buteegdehuuniihee uniig buulgah baigaa.