ЦАГ УУРЫН ЭРС ӨӨРЧЛӨЛТ,ЦӨЛЖИЛТ, ЭЗЭНГҮЙДЛИЙН ЗОЛИОС БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ

Aдмин / Орон нутаг

Нүүдлийн соёлоо унаган төрхөөр нь өдий хүртэл хадгалан тээж буй малчдын амьжиргаа бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ухаан, хөдөлмөр зүтгэл дээрээ л тогтдог. Уг нь ямар ч улс орон стратегийн салбартаа эдийн засгийн ач холбогдол, уламжлалт үнэт зүйлсийг нь хослуулах бодлого баримтлах ба тэгш бус байдлыг хязгаарлан эдийн засгийн үр ашиг нийгмийг хамарсан ядуурлаас сэргийлэх зорилготой байдаг. Харамсалтай нь уул уурхайгаас хэт хамаарсан зах зээлээ үйлдвэржүүлэх, хөдөө аж ахуйг дэмжсэн бодлогыг ор тас орхигдуулсны үр дүнд малчдын амьдрал ахуй, нүүдэлчин ахуй соёлын өнөөгийн байдал хадгалагдаж хамгаалагдах, өвлөгдөх бололцоо тун хомс болов.

Цасан шамарга,хавар намрын хүйтэн шимэргэ, ган зудын аюул, цаг бусын уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтний нийтлэгийнх нь завхралаас шалтгаалдаг цөлжилт, бэлчээрийн доройтол, төрийн бодлогын орхигдуултал зэрэг нь малчдын малаа маллаж амьдрах урам зоригоо гээхэд хүргэсэн. Социализмын сүүлийн жилүүдэд мал дээр гарсан 70-с 80-аад оныхон өдгөө залгамж халаагүй, малаа маллах бэлчээргүй болох эрсдэл их.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [202.9.41.16] 2023-11-14 09:49:56

Одоо малын аясаа дагахгүй зөвхөн 1000т гэсэн нэрийн төлөө мал маллаж бх шигээ. Ернь сүргийн бүтцийн 30/ л ямаа бх ёстой . Тийм бишээс ямаа билчээрт хорлонтой, өвөл хотны мухарт хэвтэж хөлдүүс үүсгэдгээс хонь нь хээл хаядаг шалтгаан болдог . Бог малыг зөвхөн тоо мах талаас нь битий хараачээ. Зундаа хонь ямааны сүүгээр үйлдвэрлэл явуулуул эдийн засаг болон эрүүл мэндэд тустай . Бид урд хөршдөө хөрөнгө оруулхын хэрээр өөрсдөө хаанаас ч олохгүй бэлчээрээ алга болгосоор. Харамсмаар .,,,

БАТ [192.82.65.182] 2023-11-13 14:47:06

ЦӨЛЖИЛТИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ МАЛ АЖ АХУЙ ӨӨРӨӨ ЮМ

Монгол [202.72.245.121] 2023-11-13 12:30:45

Тооцоо судалгаагүй зүйдэнд орсноо хийх гэж зүтгэдэг төрийн үйл ажиллагааны сөрөг үр дүн мөнөөс мөн

Энхболд.х [172.59.187.118] 2023-11-13 11:19:06

Хөлөөр нь мал гаргах ямарч ашиггүй,хохиролтой доо.ХАРИН ФЕРМЕР НЭРИЙН ДОР 30 ОРЧИМ ХУВИЙГ НЬ Бүс бүрдээ ТООЦООЛООД Эрчимжсэн Фёрмёрийн аж ахуй болговол Бэлчээрт ашигтай юм. Нүүдлийн МАА ойролцоогоор 70 орчим хувь байвал болоо,адаглаад хөдөө нутаг маань эзэнтэй байх болноо.Хөдөө хүнгүй болж байгааг анхаар, үзүүштэй болой.

иргэн [192.82.66.11] 2023-11-13 10:16:02

мал мэдэхгүй байж бүү цэцэрх билчээр хүрэлцэнэ хаяа багтахаар бууж хушуу багтахаар иднэ гэдэг өгөр махн аа

Бэлчээрийн даац хэтэрсэн [202.21.127.142] 2023-11-13 09:49:13

Бэлчээрийн даац хэтэрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Ийм их малтай байхад бэлчээрийн нөхөн сэргээлт энэ тэр гэдэг бол үлгэр. Ургамлын гарц муудсан, хуучин ургадаг байсан ургамлууд ургахаа байсан гээд бараг малчин болгон ярьдаг. Аргагүй шүү дээ, өнөөдөр ургасныг маргааш нь ирээд иднэ, бүр толгойны үс хуссан юм шиг иднэ. тэгж байхаар яаж бэлчээр сайжрах билээ, малын тоо толгойгоо цөөрүүлөхөөс өөр ямар ч арга нэмэргүй. Мал маллах хүн цөөрч байгаа нь нэг талаар зөв. Жинхэнэ малч ухаантай нь үлдэнэ. Зориуд элдэв халамж дэмжлэг хэрэггүй байхаа.

Зочин [103.57.93.37] 2023-11-13 08:37:35

Нэг их бэлчээрийн мал аж ахуй энэ тэр гээд мангартаад байж болохгүй. Яаж ч тооцоолоод Монголчн нутагт 25-аас илүү олон сая мал байх нөхцөлчгүй, боломж байхгүй. Гэтэл одоо 80 сая |ихэвчлэн ямаа| байж байна. Ингэж улсаа цөлжүүлээд л байж байншт. Хөлөөр нь ч болов гаргаад цөөлөх шаардлагтай байгаа шүү

Зочин [202.72.245.121] 2023-11-13 12:32:45

Ямааны тоо толгойг өсгөх нь ятад бодлого байх шүү.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.