МОНГОЛ УЛСЫН БААТАР-МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО ТУУЛЬ ХАЙЛУУЛЛАА
”Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Урианхайн алдарт хөлгөн туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч , Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Авирмэдийн Балдандорж эрхмийг Монгол Улсын Баатар - Монголын Ардчилсан Холбоо хүндэтгэн залж төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байх , шударга ёс, эр зоригийг дуудах, эв нэгдлийг сахиулахыг бэлгэдэн “Алтан хөвч” тууль хайлууллаа.
Дашрамд дурьдахад Монгол Улсын Тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 1-р сарын 29-ны өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.
Эртнээс нааш Монголчууд дайн тулаан ан авд мордох, уул ус тахих мөн төрийн ёслолын үед хайлуулж ирсэн уламжлалт Монгол тууль нь төрийн төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг.
Сэтгэгдэл
зочин [202.9.46.8] 2023-11-15 08:37:59
тоодон торгуудаасаа сал хөөу явуул
Зочин [31.32.212.183] 2023-11-14 23:37:40
yuch hailuulsan engersen horboo ardchilsan nam!!!!!zailzailzail!!!!