Эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Aдмин / Улстөр

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийг баталсантай холбоотойгоор мэдээлэл өгөхдөө “Том төсөв шаарддаг эрчим хүч, зам тээвэр зэрэг өндөр өртөгтэй дэд бүтцийн салбарыг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлдэг. Ирэх жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлтийг дэмждэг зам тээврийн салбарт хөрөнгө оруулна. Орон нутаг руу чиглэсэн эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжинэ. Жишээлбэл, эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Ингэснээр 13 хувь эрчим хүчний сэргэлт нэмэгдэнэ.

Мөн зам тээврийн салбарт хоёр их наяд гаруй төгрөгийн санхүүжилт бүхий 1000 гаруй километр замыг тавина. Дэлхийн банкны урт хугацааны зээлээр анх удаа 350 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ. Улсын чанартай 7000 км том замууд эхнээсээ засвар хийх шаардлагатай болсон.

Нэн тэргүүнд, Дорнод аймаг руу явдаг “Тамын-50″ зам болон Өмнөговь аймгаас Дундговь руу явдаг замыг засна. Мөн таван цагариг бүс дээр замын ажлыг хийнэ. Жишээлбэл, Ховд-Улаангом-Алтай-Улиастайг холбосон босоо хоёр холбоос замыг барина. Мөн Чойроос хоёр тийшээ салж явах замыг тавина. Хөвсгөл, Булганаас ирж байгаа урсгал Дархан орохгүйгээр Орхоны гүүрээс салаад Баянчандмань чиглэлээр 170 км орчим зам товчилж явдаг болно” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.