Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг барих ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллалаа
”Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих, хилийн түр гарц нээх, журам тогтоох асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн тохиролцох хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
Тус ажлын хэсгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төмөр замын газар, “Чайна энержи групп” ХХК, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн төлөөлөл 2023 оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод ажиллалаа.
Монгол талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр, БНХАУ-ын талаас Улсын төмөр замын газрын төлөвлөлт, стандартын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Дан Ли, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн хил дамнасан төмөр замын төсөл хариуцсан захирал Ван Шань Жүн нар болон бусад ажлын хэсгийн гишүүд Гашуунсухайт-Ганцмод боомт, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Гашуунсухайт өртөө, шилжүүлэн ачих терминал төслүүдтэй газар дээр нь танилцаж, ажиллалаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа бол бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлын ханган ажиллаж байна.
Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг холбох төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар жилд 30-50 сая.тн хүртэлх нүүрсийг экспортод гаргах боломжтой болно.
Эх сурвалж: ЗТХЯ
Сэтгэгдэл
зочин [202.9.46.129] 2023-11-15 14:56:20
улсйг хохироосон дээрэмчдийг бөлдгийг нь суглах болоогүй юу
ЗОЧИН [66.181.178.133] 2023-11-15 14:50:07
2022.09.09-нд ЖИЛ ГАРУЙН ӨМНӨ ЕР-Ч ХҮРЭЛСҮХ ТТ ДЭЭР ОЧЧИХСОН"ТТ-ГС-ын ТЗ-ын АЖИЛ ДУУСЧ АШИГЛАЛТАНД ОРЛОО.ЭНЭ ЗАМААР ЖИЛД 50-60 сая ТН АЧАА ТЭЭХ ГАЛТ ТЭРЭГ АР АРААСАА ЦУВЖ ЭХЭЛЛЭЭ" ГЭЭД НҮҮРС АЧСАН ХЭДЭН ВАГОН ХӨДӨЛГӨЖ ТУУЗ ХАЙЧЛАН НЭЭЖ БАЙСАН.ГЭТЭЛ ГС БООМТ ХҮРЭЭГҮЙ,ХИЛ ГАРААГҮЙ,МУХАР,ӨРГӨН ЦАРИГТАЙ ЗАМ БАЙЖ.ТТ-н НҮҮРС АВАХ ХЯТАД,ТҮҮНИЙ НУТГААР ТРАНЗИТААР ЗҮҮН БООМТУУДААР НЬ ЯПОН,СОЛОНГОСТ ӨГЧ БОЛОХ (2014 оны ЗГ ХООРОНДЫН ТӨМӨР ЗАМЫН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР) ТӨМӨР ЗАМТАЙ ИЖИЛ НАРИЙН ЦАРИГААР БАРИХ 2014 ОНЫ УИХ-ын ТОГТООЛЫГ Х.БАТТУЛГА ХУЛГАЙГААР ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ МУ-ыг ХОРЛОСОН.НАРИЙН ЦАРИГТАЙ БАРЬСАН БОЛ ХЯТАДЫН ВАГОНУУДЫГ ТТ АВЧРААД ЗАДГАЙГААРЧ,ЧИНГЭЛЭГЭЭРЧ АЧААД БУЦААЖ ХИЛ ДЭЭР БУУЛГАХ,ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ШУУД ХИЛ ГАРЧ ЦААШ НУТГИЙНХАА ГҮНРҮҮ ХАА Л БОЛ ХАА ХҮРТЭЛ ЯВАХ БАЙСАН.МАНАЙ ВАГОН Ч ИНГЭЖ ЯВНА.ХИЛ ДЭЭР ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТТАЙГААР ЖИЛД ТЭЭХ НҮҮРС ЗАДГАЙГААР БОЛ ҮСРЭЭД 5 сая ТН,ЧИНГЭЛЭГЭЭР БОЛ 10 сая ТН-оос ХЭТРЭХГҮЙ.ЮМ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ИНГЭЖ Л УЛСЫГ ХОРЛОЖ БГАА ЮМ ДАА
ЗОЧИН [202.21.97.218] 2023-11-15 14:10:09
ЯРЬЖ ДУУСАХ БОЛООГҮЙ ЮУ. ЯАСАН ДУУСДАГГҮЙ ЯРИА ВЭ