ӨНӨӨДӨР: Дэлхийн философийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

Aдмин / Нүүр

Арваннэгдүгээр сарын 16-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

10.00-15.00 цагт: ШУА-ийн хүрээлэнгүүдийн II байранд: “Дэлхийн философийн өдөр”-ийг тохиолдуулан “Философи ба уран зураг" эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС, СУИС, МУИС, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн багш, судлаачид 20 орчим илтгэл хэлэлцүүлнэ.

11.00 цагт: ОБЕГ-т: Монгол Улсын Шадар сайдын ивээл дор энэ сарын 20-22-нд “Эрсдэлийн Үндэсний форум”-ыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8615-0069.

11.40 цагт: Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар тус намын удирдлага Нийслэлийн намын даргын сонгуультай холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368.

-Монголын үндэсний музейд: Уран хатгамалчдын улсын IV уралдааныг зохион байгуулж, зөвлөгөөн болно. Энэ сарын 17-нд Уран хатгамалчдын Үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд болох юм.

-Монголын Үндэсний музейд: "МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.