НҮБ: МОНГОЛЫН ТӨР ИРГЭДИЙНХЭЭ ЭРХИЙГ ХАНГАХ, ЯЛГАВРАЛГҮЙ, ШУДАРГА БАЙХ ҮҮРЭГТЭЙ

Aдмин / Нүүр

Нэгдсэн Үндэсний Байгууллагын шинжээч Тусгай илтгэгч Хатагтай Маргарет Саттертвэйт 2023 оны 11 сарын 15-ны өдөр Монгол улс дахь айлчлалынхаа хүрээний судалгааны тайланг мэдээлэхдээ “1990 оноос хойш шүүхийн хараат бус, бие даасан байдалд анхаарах чиглэлээр ажилсан нь сайшаалтай ч “...Хөрөнгө оруулалт дутмагаас шүүгч, ажилтнууд, шүүхээр үйлчлүүлэгчдэд зориулсан барилга байр хангалтгүй, хүртээмжгүй, аюулгүй байдал хангагдаагүй зэрэг нь хууль зүйн тогтолцоонд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд Шүүх эрх мэдлийг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэчлэлтэй дүйцэхүйц арга хэмжээг мөн прокурорын байгууллагад авч хэрэгжүүлэх ёстой.

“Прокурорыг томилох, шилжүүлэх, албан тушаал ахиулахад бодитой, ил тод үндэслэлд тулгуурладаг байх ёстой” гэж Тусгай илтгэгч хэлэв. “Үүнээс гадна, прокурорын сахилга бат, хариуцлагыг хангах бие даасан байгууллага байгуулах хэрэгтэй” гэв.

“Хүн бүр тэгш оролцох боломжтой шударга тогтолцоог бүрдүүлэхэд шүүх чухал үүрэг гүйцэтгэж буйг илүү сайн тайлбарлах боломж Засгийн газарт байна.” Мөн Монголын төр бүх иргэдийнхээ эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүйгээр шударга ёсыг хангах үүрэгтэй болох, шударга ёс, эрх тэгш байдлыг ялгамжгүй бий болгоход анхаарах хэрэгтэйг онцлов.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [202.21.108.45] 2023-11-16 15:00:03

НДЕГ-ын хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзоригийн ажлыг шалгах хэрэгтэй. Албан ажлаа урвуулан ашигласан байх магадлалтай этгээд.

Зочин [43.228.131.50] 2023-11-16 10:53:23

олон хзний рэх зөрчигдөж байгаа. ямар хэрэг хийгээгүй хүний барьж хорино тэгээд шалгаж байгаа нэртэй аж амьдрал нэр төр сэтгэл санаагаар хохирооэ хохирооэ явуулна салсан хүн юу ч яриад нэмэргүй мэдсэн болохоор салсан минь их юм гээл хаяаад явна энд хамаг учир байна. улаан цайм архи уугаад алба ажил цалгардуулаад байгаа нөхрийг ажлаас халаад явуулахаар шүүх архи уусан нь бүрэн нотлогдохгүй байх тул ажилд нь эргүүлэн томилов гэж шийдээд баахан цалинг нь төлөх шийдвэр гаргана яалтай я юм бүү мэд. хүмүүс зарчимтай байсаны төлөө элдэв хор найруулж худал мэдүүлээд байхад хариуцлаг хүлээлгэхгүй тэндний үгээр орэ хэнийг чхохироор үйлдэл их газар вач байна даа

Бямбаа [66.181.161.208] 2023-11-16 10:24:19

Хүүхэд хүчиндсэн, хүн алсан, хулгай хийсэн новшнуудийг барьж шоронд хийхээр яагаад хүний эрх яриад байна. Хулгайч алуурчидтай хатуу тэмцэх ёстой бус уу...

Зочин [66.181.161.208] 2023-11-16 10:19:26

Хулгач нартай тэмцэхээр хүний эрх ярьдаг .

ЗОЧИН [202.126.89.191] 2023-11-16 09:54:00

МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД БҮГД ХУЛГАЙЧ БОЛСОН ИЙМ ХУЛГАЙЧУУДААС ШУДРАГА ЁС ХАРААД НЭМЭРГҮЙ СОНГУУЛИАР БҮРЭН ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.