Т.Нэргүй: Замын-Үүдийн гаалийн мафитай холбогдчихвол 20 саяын татвартай ачааг тав, зургаан саяар хилээр нэвтрүүлдэг
-Замын-Үүдийн гаалийн мафи татварын орлогыг халаасалсаар байхад улсын төсөв бүрдэхгүй-
Хувиараа бизнес эрхлэгч Т.Нэргүйтэй ярилцлаа.
-Гаалийн байгууллагын хүнд суртлаас болж хил дээрээс ном журмаар нь ачаа бараагаа татаж чадахгүй болсон гэсэн. Энэ тухай ярьж өгөхгүй юу?
-Би Замын-Үүдийн Хилийн цэргийн ангид олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан хүн. Ажилгүй болсон хүн чинь орлого олох шаардлагатай болно шүү дээ. Тиймээс өөрийн ах дүү, найз нөхөд, танил хүмүүсийн ачааг хилээр оруулж ирэх ажлыг сүүлийн найман сарын хугацаанд хийж байна. Нэг ёсондоо ачаа барааны бүрдүүлэлт хийгээд тэр хүмүүсээсээ цалинждаг, компанийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн үг. Ингээд ажиллаад эхлэхэд гаалийн байгууллагын хүнд суртал, авлигын сүлжээг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч явна.
Уг нь Замын-Үүдийн боомт олон улсын боомт. Гэтэл ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, түүний эгч Р.Бурмаа нарын мөнгө угаадаг сүлжээ л болж гүйцсэн юм байна. Ачаагаа гаальд мэдүүлэхдээ Р.Бурмаад 500 мянган төгрөг өгөх ёстой. Хэрэв өгөхгүй бол ачаа явахгүй. Ийм л сүлжээ. Би үүнийг нь зөвшөөрөөгүй. Би нэг компаниас 200-300 мянган төгрөг харж хийж байгаа ажил. Тэр Р.Бурмаад нь ямар мөнгөө өгөх вэ дээ. Хариуд нь ачаагаа хилээр нэвтрүүлж чадахаа байсан. Ямар нэгэн шалтгаанаар зогсоочихдог. Тос тосолгооны материалыг химийн бодис гэж тайлбарлаад оруулахгүй байх жишээтэй. Хэрэв мөнгийг нь өгчихсөн байсан бол аль хэдийнээ бараагаа нэвтрүүлчих байсан. Би бодохдоо хэсэг бүлэг хүмүүст биш улсад өгөх ёстой татварыг өгөөд явна гээд зүтгэсэн. Өнөөдөр над шиг өндөр татвар төлөөд гаалиар бараагаа нэвтрүүлж байгаа хүн байхгүй.
-Өндөр гэдэг нь ямар дүнтэй татвар юм бол?
-Ачаанаасаа шалтгаалаад 12-30 сая төгрөг хүртэл төлдөг. Хэрэв Р.Бурмаагийн мафид оролцоод явчихвал тав, зургаан сая төгрөг төлөөд л зохицуулчих боломжтой.
-Ийм сүлжээ байдгийг та яаж мэдэв. Хүмүүс ярих юм уу, өөрийн нүдээр харав уу. Ямар баримт байна вэ?
-Би олон жил хилийн албанд Замын-Үүдийн боомт дээр ажиллаж байсан хүний хувьд гадарлахгүй яах вэ. Яг өөрийн биеэр ачаа бараа нэвтрүүлээд ирэхээр жинхэнэ бодитоор нь мэдэрч явна. Гаалийн 293 гэдэг зөрчил бий. Үүгээр л хүмүүсийн ачаа барааг зогсоож саатуулдаг гол зүйл энэ. Авлига өгөхгүй бол бараагаа ухуулна, нэг бүрчлэн задлуулна. Би өнгөрсөн хугацаанд 30 гаруй удаа ингэж ухуулсан. Энэ хугацаанд би эдийн засаг, сэтгэл санаа, ялгаварлан гадуурхалтыг биеэрээ амсаж ирлээ.
Олон улсын боомт гэдэг олон хүн ачаа бараагаа авахаар арзганаж байна биз дээ. Замын-Үүд дээр бол үгүй. Гарын 10 хуруунд багтах хүний гараар дамжихгүй бол ачаа гарахгүй. Сар болсон ч байж л байна. Наймаачид өдөр өдрийнхөө зээл татаасыг бодож цаг хугацаа алдахгүйн тулд нэхсэн мөнгийг нь өгөөд л явдаг юм билээ.
-Ачаа мэддэг 10-аад хүн гэдгийг тодруулаач?
-Надтай л ижилхэн төлөөлөгчид. Гэхдээ Гаалийн дарга О.Отгонжаргал, Эрдэнэболд, Зөрчлийн албаны дарга, Бүрдүүлэлтийн албаны дарга нарын гал хөл нь. Хэрэв тэр хүмүүстэй найзалчихвал ачаа гацахгүй. Шалгуулахгүй. Нэг ч ачаа тавцан дээр тавиулж буулгуулахгүй. Тэр чигээр нь нэвтрүүлнэ. Тэр ачаан дотор аюултай, хориглосон ямар бараа бүтээгдэхүүн байгааг мэдэхгүй. Жинхэнэ аюул тэнд л өрнөдөг.
-Р.Бурмаа гэж ямар хүн бэ. Гаальд ажилладаг хүн үү?
-Үгүй. Олон жил гаалийн ачаа тээврийг далдаас зохион байгуулж, мафи болгосон эмэгтэй. Захын хүн мэднэ дээ. Та нар асуугаарай. Эхэн үедээ Замын-Үүдэд байдаг байсан. Одоо бол доороо таван залуу ажиллуулдаг. Тэд гаалийн ачааны талаарх мэдээллийг Р.Бурмаад дамжуулдаг. Ингээд л авлигын сүлжээ нь ажиллаж байдаг.
-Та энэ талаар дээд албан тушаалтан, хариуцах хүмүүст хэлж байв уу?
-Хэлэлгүй яах вэ. Бодит баримт факттай нь цагдаа, прокурор, АТГ-аар явж байна. УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, Ерөнхий сайд бүгдэд нь хандсан. Нэг нь ч хариу өгдөггүй. Гаальд Цагдаагийн дарга Р.Отгонжаргал ирснээс хойш энэ байгууллага цагдаажсан. Тиймдээ ч хүчний байгууллага халдаж чаддаггүй юм байна гэж дүгнэхэд хүрч байна. Асуудлыг илрүүлэхэд маш амархан шүү дээ. Би өөрөө энд ажиллаж байсан хүн. Хэдэн терминалын камер шүүхэд л тодорхой болно. Хэзээ ямар машин шалгалтгүй ордог, ямар нь шалгалтад ордог вэ гээд л хөврөөд гараад ирнэ.
Гааль дээрээс төвлөрч байгаа мөнгө улсын төсөв рүү биш, хэдэн хүний халаас руу урсаж байна шүү дээ.
-Гаалийн байгууллага энэ жил улсад 5.3 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлэх боломжгүй. Ачаа татах вагон хүрэлцээгүй нөхцөл байдал үүссэн гэж дуулсан?
-Гааль уг нь татварын байгууллага биш. Бараа бүтээгдэхүүнд зохих ёсоор татвар ногдуулсан уу, хориглож хязгаарласан бараа бүтээгдэхүүн хилээр нэвтэрч байна уу гэдэгт хяналт тавьдаг субъект. Одоо бол тэр чигтээ татварын байгууллага болсон. Татвараа ядарсан хэдэн наймаачдаас л бүрдүүлдэг. Өөрсдийн хамсаатнуудаа хамгийн бага татвартайгаар л барааг нь оруулж ирдэг жишигтэй.
-Яаж?
-60, 70 тонн бараан дээр 5-6 сая төгрөгийн татвар авах жишээтэй. Хэрэв яг журмаараа бол ийм хэмжээтэй барааны татвар 25 саяас эхлэх ёстой. Өдөрт хилээр 400 машин ирж ирсэн гэж хил гаалийн дарга нар хэвлэлээр ярина лээ. Тэр жишгээр би чамд тайлбарлаж өгье. Тэдгээр 400 машины 100 нь ном журмаараа бүрдүүлэлтээ хийж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Том оврын техник хэрэгсэл, шинэ машинаас авлига авч чаддаггүй юм. Харин үлдсэн 300 машинд өргөн хэрэглээний бараа болон барилгын материалууд тээвэрлэгддэг. Дунджаар нэг машиныг нь 30 тонноор бодъё. Нийт 9000 тонн ачаа болно. Нэг тонн тутмаас 400 мянган төгрөгийн татвар хураамж авах ёстой гэдэг. Яг энэ журмаараа явбал өдөрт 3.6 тэрбум төгрөг улсад төвлөрөх нь. Улсын төсөв дороо бүрдэнэ. Гэвч ийм орлогыг дундаас нь хулгайлаад байгаа учраас орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрээ биз дээ.
Ерөөсөө Эрдэнэт, Таван толгойг саалийн үнээ гэдэг. Замын-Үүдийн гааль гэдэг чинь нууц саалийн үнээ гээд хэлчихэд болно. Энэ боомтоор ард иргэдийн ачаа тээвэр явж байгаа гэдэг нэрээр харанхуй орхичихсон. Гэтэл тэнд чинь жинхэнэ том хэмжээний мөнгө угаалт өрнөж байгаа шүү дээ. АНУ, Солонгос, Япон зэрэг бүх улс орноос ирж байгаа бараа бүтээгдэхүүн Замын-Үүдээр л дамждаг.
-Та олон жил хил дээр ажилласан гэлээ. Гааль дээр ийм нөхцөл байдал өмнө нь байсан уу?
-Өмнө нь байсан. Арай ч ийм байгаагүй. Би тухайн үед цөөн баримт хадгалж байсан. Өмнө нь Истана машинаар л иргэд бараагаа зөөдөг байлаа шүү дээ. Тэгэхэд хилээр бараа нь орж ирээгүй байхад өдрийн 15:00 гэхэд гаалийн бүрдүүлэлт хийгдээд дуусчихсан, ахлах байцаагч нь тамгаа дарчихсан байдаг. Бараа нь байхгүй. 16:00 цагт бараа нь орж ирэхэд шууд л штампаа даруулаад л гарчихдаг байсан. Уг нь ном журмаараа эхлээд хилийн шалганаар ороод штампаа даруулаад дараа нь хорио цээр дээр хянуулаад, татвараа төлөөд гааль дээрээс гарах ёстой байдаг. Тухайн үед би энэ ноцтой алдааг нь хэлж, дарга нарын дарамтад өртөж л явсан.
Харин ковид гараад том тэргээр ачаа орж ирдэг болсон. Ингэснээр авлига хээл хахууль гаарч, улсын төсвийн орлого бүрдүүлэлт хог дээр үсэрсэн. Ерөөсөө цагдаажсан удирдлага, хууль хүчний байгууллагын нөлөө шүү дээ. Шүгэл үлээгээд хэлэхээр хүчний байгууллагууд нь тоодоггүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс даяар авлигыг бууруулна, шүгэл үлээгээрэй гэж зарласан. Би шүгэл үлээе, надад баримт байна. Надад цаг гаргаад 10-хан минут уулзаад өгөөч, хүмүүсээ ажиллуулаад өгөөч гэхээр хэн ч тоодоггүй. Ийм бугшсан асуудлыг өргөн хэмжээний баг л шалгана. Цагдаа ганцаараа, тагнуул ганцаараа, гааль өөрийгөө шалгах боломжгүй.
Харин надтай ганц Б.Дэлгэрсайхан гишүүн л холбогдсон. “Наад асуудлыг чинь ойлголоо. Зохих байгууллагын хүмүүст дуулгаж өгье” гэсэн. Уг нь өвлийн хүйтэнд таавчигтай эх гарах төдийд хөдөлдөг Засгийн газар ийм ноцтой зүйл дээр анхаарлаа хандуулмаар юм.
-Замын-Үүд дээр олон мянган чингэлэг овоорсон. Вагон хүрэлцээгүй оруулж ирж чадахгүй байна гэсэн. Та энэ талаар дуулав уу?
-Юун вагон хүрэлцээгүй вэ. Өнөөдөр би төмөр замд 300 мянган төгрөг өгөөд л татуулчихаж болдог. Мөнгө өгөхгүй бол ингээд л овоороод л байна. Солонгосоос усан замаар 14 хоногт ирсэн ачаа Замын-Үүдээс сарын дараа Улаанбаатарт ирдэг хүнд суртал шүү дээ. Вагон хангалттай байгаа.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.62] 2023-11-18 10:00:19
Замын үүдийн гаальд орж ажиллах юмсан. Хэдийг өгч ажилд ордог болоо? Мэдэх юмсан.
Монгол улсын иргэн [202.9.46.208] 2023-11-18 11:50:07
ГАНЦ ЗАМЫН ҮҮД Ч БИШ ШҮҮ ДЭЭ. ХОЙШОО АЛТАН БУЛАГЫН ГААЛЬ, ШАЛГАН, ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН ГЭЖ БАС НЭГ МАФИ БАЙНА. ДАРГА НАО НЬ ЦӨМ БАЯЖИЦГААЖ БАЙГАА БАРИМТ ЗӨНДӨӨ. ГААЛИЫН ДАРГА БҮҮ ХЭЛ ОНЦГОЙ БАЙДЛЫН ДАРГА НЬ ХҮРТЭЛ БАЯЖААД БАЙХАН НААД ЗАМЫН ҮҮД ЧИНЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ШХЛГААЧ ЭНЭ ХОЁР ГААЛИЫН ДАРГА НАРЫГ. БҮГД Л ДАРГА СЭТЭР ЗҮҮЧИХЭЭД ИДЭЖ, УУХ ЮМ ХАРНА УУ ГЭХЭЭС БИШ ТЭР ЭХ ОРНЫ ХИЛ, ГААЛИЫН ОРЧНЫ НЬ БАЙЖ БАЙГААГ ЭЭ, ЧААВААС ДАА МОНГОЛ УЛС. Л ДЭЛХИЙН УЛНЫ УЛС БОЛЖ ДУУСЛАА ДАА. АРД ИРГЭД НЬ БҮҮ ХЭЛ БҮХЭЛ БҮТЭН ТУСГААР ТОГТНОСОН, БАЙГАЛААС ЗАЯАСАН БАЯН САНТАЙ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН УЛНЫ УЛС БОЛСОН ШҮҮ ДЭЭ. МАНАН-ГИЙН ГАВЕЯА ЭНЭ ЮМ ДАА. БИД ӨӨРСДӨӨ ЭДНИЙГ ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ХОХЬ ЧИНЬ ЮМ ДАА, МОНГОЛЧУУДАА.
И [202.21.108.2] 2023-11-17 14:56:42
Би хувьдаа байшин барих гээд 19 онд хаалга, цонх, паркет, усны сав зэргийг микро автобусанд ачуулж хилээр ороход 300,000 төг татвар бичсэн. Өгөх гэсэн чинь жолоочоо дууд гээд, жолооч (өвөр монгол) ирээд 100,000 тушаагаад 100,000 байцагчид өгөх юм бна гээд 200,000 г надаас авч бид хил гарч блаа. Миний анхны бөгөөд ганц удаа хилээр бараа гаргасан түүх ийм л бна. Энэ хүний хэлээд бгаагаар шалгаачдээ. Дотоод хяналт гээд цалин авсан хүмүүс бгууллага болнонд л бгаа.
Зочин [202.126.89.177] 2023-11-17 14:32:46
Шалгалт оруул.ярьсан зүйл үнэн бол бүгдийг барь шоронд хатаа.төрийн хувцас өмсөж чонын арьс нөмөрсөн луйварчидыг.....
Зочин [139.5.218.162] 2023-11-17 13:24:56
Аргагүй л үнэнийг зоригтой хэлж байна. Харин Төр тэр чигээрээ авилгажиж, бүхэлдээ мафижсан болохоор шударга ёсыг уландаа гишгэлж байна. Үндсээр нь өөрчлөх л зам үлджээ
Зочин [202.126.90.98] 2023-11-17 11:48:39
Үнэн хэллээ Цагдаа гэмт хэргийн мафи сүлжээ бий болоод байгаа юм биш үү. Мөрийтөй тоглоомын ард цагдаагийн хурандаа одоо гааль дээр бас л цагдаад байсан этгээд цагдаа цагдаагаа шалгана гэж юу байсын бэ. Яаралтай арга хэмжээ авах болж дээ.
Зочин [43.242.243.1] 2023-11-17 08:11:49
Mongol ulsad bolj butej bga zuil bna uu haa saigui idej uusan humuus arai ch de yagaad udii hurtel iim zuil bgaag medeegui yvd bdag yum be helj yrihgui uursdu uuhshuulj iim bdald hurgej bga shde
Иргэн [202.126.89.82] 2023-11-17 08:51:47
Замын үүдийн гаалийн удирдах шатны албан тушаалтнуудыг бүхэлд нь өөрчилж, Засгийн газрын БЭТ-ээ тавьж ажиллуулж цэвэршүүл. Ер нь энэ асуудал зах эхэлснээс хойш гаарсан одоо бүр мафижсан юм бишүү. Ерөнхий сайд үүнд анхаарах цаг болж
Д....н [202.126.89.206] 2023-11-17 03:38:30
Наад нөхдүүддээ эрүүгийн хариуцлаг үүрүүл. Монголын үнэт дурсгалт зүйлүүд хилийн хяналтгүй гарч байна. Хүүхдүүдийн иддэг хортой чихрүүд хортой химийн бараа хориглосон бүээгдхүүнүүд гаалийн хяналтгүй орж ирж байна наад нөхдүүдийн гайгаар өвчлөл хавдрын гаралт дээд цэгтээ хүрлээ
Зочин [66.181.186.188] 2023-11-16 23:09:13
Замын үүдийн гаалийнхан хэзээ ч засрахгүй юмаа үеийн үед үүрд хахуулиндаа хахмарууд юм дааа АТГ ийнхан барьж чаддаггүй
Монгол хүн [66.181.189.242] 2023-11-16 19:26:41
Үүнийг уншаад гутлаа, бас харамслаа. Ийм бузар булай арга заль 30 жил оршин тогтносоор хүчээ авсаар ирлээ гэж үү. Төр засаг анхаарлаа хандуулж сайн шалга, тэр олсон орлого, үл хөдлөх хөрөнгийг нь улсын орлого болгомоор юм бна.
Иргэн [66.181.189.242] 2023-11-16 19:20:31
Амташсан мафи хулгайчид байна. Яасан ханаж цаддаггүй ёроолгүй савнууд вэ, аймаар өлөн сэтгэлгээтэй. Үүнд төр засаг анхаарлаа хандуулж чадваас улсын төсвийн алдагдлаа бага ч болов бууруулах боломж байгаа л юм бна. Хэдхэн хувь хүний муу аргыг дийлж чаддаггүй улс гэж ер нь байх уу. Арай ч дээ.
Зочин. [139.5.218.189] 2023-11-16 18:55:50
Шалгаачээ үүний эцэст ард түмэн л хохирч байна шүү дээ. Арай л юм аа. Тэр машинууд юу ч ачиж орж болно шүү дээ. Яагаад гэвэл тэдэнд авилгал өгдөг учраас . Үнэнчээр явдаг хүмүүс яасан ч тийм муухай юм хийхгүй.
Өндөр настан. [202.9.40.53] 2023-11-16 18:40:55
Замын үүд бугшсан заваан юмнаас болж урдаас орж орж ирж барааны үнэ Бурмаагийн бүлэгт төлсөн мөнгөний хэмжээгээр нэмэгддэг юм байна л даа. Eрөнхий сайдаа таныг эцэж цуцахыг үл хайхран тэмцэж байгааг ард түмэн мэдэрч үнэлж байгаа,та Замын Үүдийг нэг анзаараач
Зочин [66.181.178.56] 2023-11-16 18:04:10
Гаалийнхан нэгдмэл мафийн баг болж улсад орох орлогыг замаас нь авдаг энэ хулгай аль дээр үеэс байсаар ирсэн. Үүнийг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй өдий хүрсэн нь улсад асар олон тэрбумын алдаглал үүсгэдэг билээ.
Зочин [202.55.188.82] 2023-11-16 17:40:45
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин [103.212.116.236] 2023-11-16 14:31:37
... тэр жил нэг удаа гарахад байцаагч нь бидний бараан дээр ажиллаад сүйдтэй юм байхгүй тул арван мянгаар нэгж хийчих гэж билээ. 14, таван жилийн өмнө дөө. Новшийн гахай юм байна даа хөөрхий гэж бодогдрж билээ
монгол [66.181.189.202] 2023-11-16 14:18:22
ГААЛИЙН АДЬШАА ГЭХ ЦУУТАЙ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН ГЭХЭД Л ИХ ХУРАЛД СУУЖ БАЙХААР ХЭН Ч ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ИЙМ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ
ЗОЧИН [66.181.178.133] 2023-11-16 14:16:39
МОНГОЛЫН, МАН-ын ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧДААР ЗГ-ын БАГАА БҮРДҮҮЛСЭН ЕС ОЮУНЭРДЭНЭ МАГАДГҮЙ ДАЛДУУР ӨӨРӨӨ, САЙД НАР НЬ ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИЙН ЭНЭ ХУЛГАЙН МАФИД ОРОЛЦЧИХСОН БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ БАЙНА.
хүннү [202.55.188.34] 2023-11-16 12:37:21
Байдал бол үнэн. Гэхдээ үүнийг арилгаж чадахгүй. Ийм зүрэх зоригтой аавын хүү даан ч алга. Бүгд наадуултай чинь холбоотой. Мөнгө хүчтэй шүү дээ.
Зочин [103.80.210.104] 2023-11-16 11:27:10
Арай ч дээ, Хэлэх ч үг олдохгүй юм. Шалгаачээ
ЗОЧИН [202.126.89.191] 2023-11-16 09:28:33
ГААЛИЙН ХУЛГАЙЧУУДЫГ ЗАДЛАХ ЦАГ БОЛСОН ЭД НАР МОНГОЛ ОРНЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА. АРАЙ Л ХЭТЭРХИЙ ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧУУД БАЙДГИЙН ИРГЭДЭЭ ШУЛАХДАА МАСТЕР
Зочин [202.131.238.26] 2023-11-16 09:16:07
Замын-Үүдээс маш их орлого улсын төсөвт биш төрийн нэр барьсан луйварчдын халаасанд 30 жил орж байна даа
Зочин [66.181.169.116] 2023-11-16 08:34:55
Иргэн таныг сонсож байна гээд хуцаад байдаг данх донхууд юу хийдэг байна
Зочин [66.181.160.52] 2023-11-16 08:25:55
Энэ асуудлыг АТГ шалгадаггүй юм байх даа. Ерөнхий сайдын анхааралд өртөхгүй байгааг бодоход их л том ар талтай байна даа. Хүн бүр шаардлага тавиад өгөөсэй