Өнөөдөр БНСУ-д 13:10-13:35 цагийн хооронд буух, хөөрөх хуваарьтай онгоцны бүх хөдөлгөөнийг хориглов

Aдмин / Нүүр

Өнөөдөр 13:10 цагаас 13:35 цагийн хооронд Солонгост нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй.

Учир нь БНСУ-д өнөөдөр элсэлтийн шалгалт авч байна.

Өглөөнөөс эхлэн Солонгосын сургуулиудын ойролцоо цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын албаныхан бэлэн байдалтай ажиллаж байна.

Солонгос сурагчдын хувьд төгсөх шалгалт гэдэг “хамгийн том” шалгалт. Ер нь Солонгос орон даяараа хүлээн зөвшөөрөгдсөн “хамгийн том шалгалт” гэж тодотгоход буруудахгүй болов уу.

Тийм ч учраас англи хэлний сонсголын шалгалтын үеэр сурагчдын анхаарал сарнина гэж онгоц нисэж, буухыг хориглоод байгаа юм.

Буух гэж байгаа онгоцууд ойролцоогоор 30 минут орчим агаарт хүлээнэ гэсэн үг.

Үүгээр зогсохгүй замын түгжрэл үүсч сурагчдыг шалгалтаас нь хоцрохоос урьдчилан сэргийлж ихэнх албан байгууллага 10:00 цагт ажлаа эхлүүлнэ.

Бага ангийн сурагчлын хичээл ч гэсэн 10:00 цагт орж эхэлнэ.

Энэ тэнд цагдаа, онцгой байдлынхан бэлэн байдалтай байж, хоцорч буй сурагчдыг яаралтай хүргэж өгөх үүрэг гүйцэтгэнэ.

Мотоциклтэй иргэд нэгдэн хоцорч буй сурагчдыг хүргэж өгч туслахаар энд тэндгүй бэлэн байдалтай байна.

Доод ангийн сурагчид нь өглөө эрт сургууль дээрээ цугларан төгсөх ангийнхандаа шалгалтаа амжилтаа өгөхийг хүсэн дуу дуулж, урам зориг өгдөг.

Өнөөдөр Солонгосын 504.588 сурагч элсэлтийн шалгалтаа өгч, дарааллын тоогоор их сургуульд элсэнэ.


Сэтгэгдэл

Хүнийг багаас нь хүндэлж байхад Азийн бар болохоос яахав [66.181.182.191] 2023-11-17 09:03:58

Ямар зөв бодлого, зөв дадалтай юм бэ. Ирээдүйн удирдагч ирээдүйн үнэт эрднэсээ ингэж сургаж хүмүүжүүлж байхад улс нь Азийн бар бололгүй яахав дээ. Монгод оронд бол хүүхдүүдийг зүгээр л тоглоом мэт үздэг дээ.

Уншигч [91.186.217.67] 2023-11-17 01:42:12

Хөгжсөн орон гэж шал өөр 1-болгон явагддаг энэ үeэр гудамжны хөдөлгөөний хааж ,эцэг эхчүүдэд 1-өдрийн чөлөө олгодог . Монгол хэзээ ийм зарчимд шилжих вэ? Дандаа авилга, хахуулаараа яваад байх уу.

Зочин [66.181.161.62] 2023-11-18 10:17:37

Хэзээ ч чадахгүй. Нийгмийн ухрах араа - авилгалд бид нар бид машинаа залгасан бгаа билээ.

Зочин [59.153.115.117] 2023-11-16 15:01:01

Тэгсэн манайд үл тоодог шалгалтын материал нь дандаа задарсан гэж хэл амтай болдогшд

ЗОЧИН [59.153.86.104] 2023-11-16 13:06:59

ШУДРАГА , ХҮНИЙ ТӨЛӨӨ , ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЛ ТӨГС БАЙХ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАА ГЭСЭН ТӨРИЙН БОДЛОГОТОЙ УЛС ИЙМ БАЙДАГ ЮМ БАЙНА . ГЭТЭЛ МАНАЙД ЭНЭ БҮХЭН ШАЛ ЭСЭРГЭЭРЭЭ БУЗАР БУЛАЙГ ЭРХ МЭДЭЛТНҮҮД ОРОЙЛОН ХИЙЦГЭЭЖ БАЙНА .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.